“Флаш” хамтлаг DVD гаргана

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

“Флаш” хамтлаг DVD гаргана

Монголын хип хоп холбоонд нэгдэн уран бүтээлээ олонд хүргэсэн “Флаш” хамтлагийнхан ойрын хугацаанд тоглолт хийхгүй ажээ. Зуны налгар өдрүүдэд амралтаа хөдөөгүүр өнгөрүүлж байгаа тус хамтлагийнхан шинэ цомгоо гаргах гэж ттөдийлөн яарахгүй байгаа гэнэ. Тэд амралтаа дуусгаад “Монголын хип хоп холбоо”-ноос хичээлийн шинэ жилд зориулсан тоглолтонд оролцох юм байна. Мөн өөрсдийн гаргасан бүх клипээ “DVD” болгон фенүүддээ хүргэхээр төлөвлөжээ. Энэхүү “DVD”–ндээ “Монголын хип хоп холбоо”-ны тоглолтыг ч багтаах гэнэ шүү. Дашрамд сонирхуулахад хамтлагийн дуучин Бэбэ буюу Т.Билгүүн-Од шүлэг бичих дуртай, хамтлагийнхаа дууны үгийг бичихээс гадна рок, попын уран бүтээлчдэд шүлгүүдээ бэлэглээд их л урамтай яваа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж