Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн мөнгөн тэтгэмжийг өчигдрөөс /2021.02.18/ олгож эхлээд байна. Улсын хэмжээнд нийт 177 мянган иргэн тус тэтгэмжийг авдаг байна. Хуулийн дагуу гурав болон түүнээс дээш өрх толгойлсон эх болон эцэгт улиралд нэг удаа 240 мянган төгрөг тус тус олгоно хэмээн заасан байдаг.
Хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж буй эл өдрүүдэд иргэд дансаар мөнгөн тэтгэмжээ авч буй. Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг энэ сарын 8-аас иргэдийн www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн.Иймд цаашид банкин дээр өөрийн биеэр очих шаардлагагүй болж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ