Багануур дүүргийн шинжилгээний цэг түр ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Багануур дүүргийн шинжилгээний цэг түр ажиллахгүй

Багануур дүүргийн шинжилгээний цэг түр ажиллахгүй
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт "Нэг хаалга-Нэг шинжилгээ" зохион байгуулж байгаатай холбоотойгоор "Covid-19" халдвар илрүүлэх шинжилгээний лабораториуд ачаалалтай байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.  Иймд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сайн дурын шинжилгээний цэг нь тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Шаардлагатай тохиолдолд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 7021-2903 утсаар лавлана уу.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өчигдөр /2021.02.18/ зохион байгуулсан “Нэг хаалга–Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийт 18 хорооны 42.443 өрхийг суурин гурван цэг, явуулын 130 цэгээр дамжуулан тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээнд хамруулжээ. Тус үйл ажиллагаанд чиг үүргийн дагуу 4600 төрийн албан хаагч, 912 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилласан байна. Маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд үлдсэн цөөн тооны өрхийн мэдээллийг хороо тус бүрээр нь гаргасны дагуу явуулын баг шинжилгээг үргэлжлүүлэн авах гэнэ.
Эх сурвалж: НЭМГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж