Covid-ийн дараах үеийн дэлхийн дипломат харилцаа: Энэтхэгийн хэтийн төлөв, хараа

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Covid-ийн дараах үеийн дэлхийн дипломат харилцаа: Энэтхэгийн хэтийн төлөв, хараа

Covid-ийн дараах үеийн дэлхийн дипломат харилцаа: Энэтхэгийн хэтийн төлөв, хараа

С. Жайшанкар, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд

Бид covid-19 цар тахлыг даван гарна гэсэн итгэл үнэмшилтэйгээр 2021 онтой золголоо. Улс орон бүр өөр өөрсдийн өвөрмөц байдлаар цар тахалтай тэмцсэн хэдий ч дэлхийн дипломат харилцаа  нь нийтлэг асуудлууд, сургамж, туршлага бүрээ хуваалцах тал дээр илүү анхаарал хандуулсаар ирлээ. Энэхүү хүчин чармайлт нь дэлхий дахин дахь даяаршлын мөн чанартай холбоотой байгаа юм.

Манай үеийнхний хувьд эдийн засгийн талаас нь ихэвчлэн хардаг.

Үүнд, худалдаа, санхүү, үйлчилгээ, харилцаа холбоо, технологи, хөдөлгөөнт уян хатан байдал гэх мэт.

Энэ нь бидний эрин үеийн харилцан хамаарал, холбоог илэрхийлж байгаа юм. Ковид нь биднийг нэгэн дэлхий гэдгийг, бидний хуваагдашгүй нэгдмэл оршин тогтнох мөн чанарыг гүн гүнзгий ойлгууллаа. Жинхэнэ даяаршил нь цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, терроризм юм. Эдгээр нь дипломат хэлэлцүүлгийн гол цөм нь байх ёстой. Эдгээр бэрхшээлүүдийг үл тоомсорлох нь асар их зардал шаарддаг болохыг бид 2020 онд мэдэрлээ.

Даяаршлын олон давуу талыг үл харгалзан дэлхий дахинаараа эсэргүүцсээр л байна. Үүнийг ихэнхдээ нийгэм дотор эсвэл нийгэм хооронд баялгийг тэгш бус хуваарилж буйгаас харж болох юм. Энэхүү асуулдыг үл тоомсорлосон дэглэм мөн удирдагч нар олон байгаа тул сорилттой тулгарах нь гарцаагүй. Энд бид ялагч мөн ялагдагчдын тухай биш, харин тогтвортой нийгмийг өнцөг буланд цогцлоход чиглэгдэх ёстой.

Ковид-19 нь бидний аюулгүй байдлын талаарх ойлголтыг шинэчлэн тогтоон өглөө. Өнөөг хүртэл улс үндэстнүүд ихэвчлэн цэрэг, тагнуул, эдийн засаг, магадгүй соёлын үүднээс аюулгүй байдлын бодлогоо гаргаж байсан. Харин өнөөдрөөс эрүүл мэндийн аюулгүй байдалд илүү их ач холбогдол өгөхөөс гадна найдвартай мөн уян хатан хангамжийн сүлжээнд санаа зовинох боллоо. Ковид-19 цар тахлын эрин үеийн асуудлууд бидний өнөөгийн эмзэг нөхцөл байдлыг илүү тодоор гаргаж ирэв. Жишээ нь, дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулахгүйн тулд нэмэлт хөдөлгүүрүүд шаардлагатай байгаа нь ил тод байдал мөн зах зээлийн амьдрах чадварыг дээшлүүлэх зэрэг юм.

Олон талт хамтын ажиллагааны байгууллагууд энэхүү нөхцөл байдлаас тийм ч сайн гарч чадсангүй. Тэднийг тойрсон маргаануудыг эс тооцвол 1945 оноос хойш дэлхий дахинд тохиож буй хамгийн ноцтой хямралд тэд хамтын хариу арга хэмжээ авах байтугай дүр ч эсгэж чадсангүй. Энэ байдал нь нухацтай судлах шалтгаан болж байна. Олон талт хамтын ажиллагааны үзлийг шинэчилж үр дүнтэй шийдлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

Ковид-19 цар тахлын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах тэмцэл нь 2021 оны дэлхийн дипломат харилцаанд давамгайлах болно. Энэтхэг улс цар тахалтай тэмцсэн арга замаараа дэлхий дахинаа үлгэр жишээ үзүүлэв. Сүйрлийн талаарх бошиглогчдыг няцааж, эрүүл мэндийг цогцлоож мөн нас баралтын түвшинг багасгаж, эдгэрэлтийн түвшинг ихэсгэж чадсан явдал юм. Эдгээр үзүүлэлтүүд нь олон улсын харьцуулалт дунд өөрийн түүхийг өгүүлж чадаж байна. Үүгээр ч зогсохгүй Энэтхэг улс нь “дэлхийн эмийн сан” гэдгийнхээ хувьд дэлхийн 150 гаруй оронд эм тариаг нийлүүлж байгаа ба үүний ихэнхи нь буцалтгүй тусламж юм.

Манай улс дотооддоо олон нийтийн вакцинжуулалтыг эхлүүлж байгаа энэ үетэй зэрэгцэн дэлхий даяар вакциныг хүртээмжтэй, хямд төсөр болгоход туслах болно гэж хэлсэн Ерөнхий сайд Нарендра Модигийн үг аль хэдийн хэрэгжиж эхлээд байна. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцины анхны илгээмжүүд нь зөвхөн хөрш зэргэлдээ Бутан, Мальдив, Бангладеш, Непал, Маврикий, Сейшелийн арал, Шри Ланка зэрэг орнуудад төдийгүй Бразил болон Марокко шиг газар нутгийн хувьд хол байдаг түнш орнуудад хүрчээ.

Дэлхийн бусад тулгамдсан гол асуудлуудад мөн адил анхаарал хандуулах нь зүйтэй. Парисын хэлэлцээрийн гол оролцогчийн хувьд Энэтхэг улс нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тал дээр тууштай хатуу байр суурьтай байсаар байна. Бидний сэргээгдэх эрчим хүчний зорилтууд хэд дахин өсч, ой модны талбайн хэмжээ нэмэгдэж, биологийн олон төрлүүд нэмэгдэж, ус ашиглалтад анхаарлаа хандуулж байна. Дотоддоо хэвшүүлсэн дадлаа Африк болон бусад тивийн хөгжлийн түнш улс орнуудтай хуваалцаж байна. Үлгэр жишээ, эрч хүчээрээ Энэтхэгийн дипломат харилцаа нь Олон улсын нарны эрчим хүчний холбоо мөн Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл зэрэг санаачилгуудаар дамжуулан тэргүүлсээр байна.

Терроризм ба радикализмтай тэмцэх явдал ч мөн амаргүй асуудал юм. Энэтхэг улс нь хил дамнасан террорист халдлагад өртөж удаан хугацаанд нүүр тулж буй улсын хувьд дэлхийн улс орнуудын сэрэмжийг дээшлүүлэх, уялдаа холбоотой арга хэмжээг хөхүүлэн дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүн орны хувьд эдгээр асуудлууд нь Энэтхэгийн дипломат харилцааны гол үзэл баримтлал байх ба FATF, G20 зэрэг форумууд дээр үүн дээр анхааран ажиллана.

Ковид-19-ийн сургамжуудын нэг бол дижитал домэйны ач холбогдол, үүрэг юм. 2014 оноос хойш Энэтхэг улс цахим хөгжилд анхаарлаа төвлөрүүлсэн нь цар тахлын тархавар судлал, санхүүгийн, хүнсний тусламж үзүүлэх зэрэг гайхалтай үр дүнд хүргэсэн. "Байгаа газраасаа ажлаа хийх" мөн "гэрээсээ суралцах" дадлууд Ковид-19 цар тахлын үед өргөн дэлгэрсэн. Энэ бүхэн нь Энэтхэгийн Хөгжлийн хөтөлбөрүүдийг гадаад улс орнуудад өргөжүүлэн тэлэх хэрэгсэл болон ашиглагдах ба олон түншүүдэд цар тахлын дараа улс орноо нөхөн сэргээхэд нь дэмжлэг болох юм.

Мөн 2020 онд бид дэлхийн түүхэн дэх хамгийн олон иргэдээ татан авсан улс болсон ба ойролцоогоор 4 сая гаруй Энэтхэг иргэд эх орондоо иржээ. Энэхүү амжилт нь орчин цагт хөдөлгөөнт уян хатан байдал хэр их ач холбогдолтойг дахин харуулж байгаа юм. Ухаалаг үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засаг хөгжих тусам авьяас ур чадвар улам бүр эрэлттэй болно. Дипломат харилцаагаар дамжуулан энэхүү хөдөлгөөнийг зохицуулах нь дэлхийн ашиг сонирхолд нийцнэ.

2021 онд нөхцөл байдал хэвийн болно гэдэг нь аюулгүй аялал, эрүүл мэнд, эдийн засгийн сэргэлт, тоон технологид суурилсан үйлчилгээ гэсэн үг юм. Шинэ яриа, шинэ ойлголтоор дүүрэн байх болно. Ковид-19-ийн дараах дэлхий нь илүү олон туйлт, олон ургалч үзэлтэй, тэнцвэртэй байх болно. Энэтхэг улс өөрийн туршлагаасаа хуваалцан өөрчлөлт хийхэд туслахад бэлэн.

Эх сурвалж: Энэхүү нийтлэл нь анх Newsweek (www.newsweek.com) вэбсайтад 02/11/2021-ны өдөр нийтлэгдсэн болно.

Эх сурвалж: БНЭУ-ын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж