ОХУ Анастасия Шевченког гэрийн хорионоос суллажээ

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

ОХУ Анастасия Шевченког гэрийн хорионоос суллажээ

ОХУ Анастасия Шевченког гэрийн хорионоос суллажээ
Anti-Kremlin activist Anastasia Shevchenko, who is accused of carrying out activities on behalf of Open Russia opposition group financed by exiled former oil tycoon Mikhail Khodorkovsky, attends a court hearing in the city of Rostov-On-Don, Russia February 18, 2021. REUTERS/Sergey Pivovarov

ОХУ-ын шүүх Кремлийг эсэргүүцэгч, сөрөг хүчний төлөөлөгч Анастасия Шевченког хууль бус бүлэглэлийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутган хуралдаж, өчигдөр/2021.2.18/ дөрвөн жилийн хорих ялыг нь түдгэлзүүлжээ. Шүүхийн тогтоолоор хоёр хүүхдийн эх, 41 настай Шевченко 2019 оноос хойш сууж буй гэрийн хорионоосоо гарах эрхтэй болж буй юм. Түүнийг ийнхүү гэрийн хорионд оруулсан нь ОХУ-ын эрх баригчдын Шевченкогийн үйл ажиллагааг таслан зогсоох, дэмжигчдэд нь жишээ харуулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл байсан хэмээн зарим хүмүүс үзжээ.

Улсын яллагчид Шевченкод таван жилийн хорих ял оноохыг хүссэн ч шүүхийн тогтоол ийнхүү өөрөөр гарсан байна. Шүүх хурлаас Шевченко хүүгээ тэврэн гарч ирэхэд нь түүний дэмжигчид баяр хүргэн угтжээ.

Эрх баригчид Шевченког цөллөгт явсан, газрын тосны магнат асан Михайл Ходоровскийн байгуулсан Их Британид төвтэй “Нээлттэй Орос” бүлгэмийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутгасан юм. ОХУ 2015 онд шинэ хуулиараа дээрх “Нээлттэй Орос” тэргүүтэй гучин бүлгэмийг зохисгүй хэмээн үзэж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон билээ.

Гэвч дэмжигчдийнх нь хэлж байгаагаар Шевченко улс төрийн семинар, сөрөг хүчний жагсаалд оролцсон зэрэг нь хууль зөрчсөн хэрэг биш гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж