Улс орнууд эдийн засгаа сэргээх, хөл хориог сулруулах ганц арга нь вакцин болоод буй. Монгол улс өнгөрсөн оны хагас жилээс хойш covid-19 халдварын эсрэг вакцин оруулж ирэх талаар ярьсан нь одоо л хөрсөндөө бууж байна. Засгийн газраас АНУ, Германы хамтарсан “Pfizer”, Оксфордын их сургуулийн “AstraZeneca”, Хятадын "Синофарм", Оросын "Спутник V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй.
Эхний ээлжид Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас 150 мянган тун вакциныг энэ сарын 22-нд авчирна. Өөрөөр хэлбэл, Оксфордын их сургууль, “АстраЗенека” компанийнхан хамтран гарган авч, Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг авах юм. Улмаар хөл хорионы дэглэмийг сулруулахтай зэрэгцэн энэ сарын 23-аас эхлэн иргэдийг вакцинжуулах юм.
Нэн тэргүүнд, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүс вакцинд хамруулахаар тооцсоныг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс мэдээлж буй. Дараа нь, хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр сая иргэн вакцинжуулалтад хамрагдах ба дархлаажуулалтын төлөвлөгөө гарсныг ч мэдэгдээд буй. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны төлөвлөснөөр 2021 оны арваннэгдүгээр сар гэхэд иргэдээ бүрэн вакцинжуулна гэж тооцоолж буй.
Харин иргэдийн хувьд нэг хэсэг нь covid-19 халдварын эсрэг вакцинаас татгалзаж байгаа юм. Шалтгаан нь, “бүрэн судлагдаагүй вакцин хийлгэх нь халдвар өртсөнөөс ч аюултай”, “гэр бүл үр хүүхдээ хамгаалж вакцин хийлгэхгүй” хэмээн үзэх нь түгээмэл байна. Хэдийгээр төр иргэдээ вакцинд хамрагдахыг уриалж байгаа ч дээрх хандлага цахим сүлжээнд давлагаалсан хэвээр байна. Гэхдээ нөгөө хэсэг нь covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлж “Вакцин аюулгүй” хэмээн үзэж байгаа юм.
Мэдээж өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах энгийн, найдвартай арга нь вакцин. Хэдийгээр дархлаажуулалтад хамрагдах эсэх нь хувь хүний ухамсрын асуудал ч цар тахлын үед вакцинаас татгалзснаар эрүүл мэнд, гэр бүлээ хамгаална үг биш.
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс вакцин нь халдварт өвчнөөс сэргийлэх найдвартай арга төдийгүй сүргийн дархлаа тогтох чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон.Вакцинтай холбоотой зарим асуудлаар мэргэжилтнүүд дараах тайлбарыг өгч байгаа юм. Мөн ДЭМБ-ын вакцинжуулалтын дэвтрийн үндэслэн вакцинд хамрагдсан иргэдийг бүртгэлжүүлж, вакцины дэвтэр олгох бөгөөд энэ нь гадаадад зорчих боломжийг ч бий болгох юм.
ХҮН АМЫН 60-ААС ДЭЭШ ХУВИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛСНААР СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТОНО
Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Дэлхий дахины халдварын эсрэг хэрэгжүүлж буй гол арга хэмжээ бол вакцин. Өдөрт дунджаар 4.5 сая хүн вакцин хийлгэж байгаа юм. Вакцин нь өвчлөлийн тархалтыг хязгаарлаж бууруулна. Мөн халдвараар өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусна. Хүндрэл, эндэгдлээс сэргийлэх давуу талтай. Хүн амын 60-аас дээш хувьд вакцин хийснээр сүргийн дархлаа үүсч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна гэж эрдэмтэд үзэж байна.
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМГААЛАХ ӨВӨРМӨЦ АРГА НЬ ВАКЦИН
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Халдварт өвчнөөс өвөрмөцөөр сэргийлэх ганц арга нь вакцин. Хувийн ариун цэврийн дэглэмээ сахиж, хамгаалж байгаа хэдий ч хамгаалтын цор ганц өвөрмөц арга нь вакцин тул товлолын дагуу бүрэн хамрагдсанаар өвчнөөс сэргийлэх боломжтой. Covid-19 халдварын эсрэг вакцинууд зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна.
ДЭМБ-аас тухайн улс орон хүн амынхаа 60-70 хувийг дархлаажуулснаар цар тахлыг даван туулах буюу өвчлөлийг хяналтдаа авна гэж зөвлөсөн. Улс орнууд энэ зорилтын төлөө явж байна.
Манай улсын хувьд нийт хүн амын 63 хувийг 18-аас дээш насныхан эзэлдэг. Энэ насныхан вакцин 95 хувь хамрагдлаа гэхэд нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, вакцинууд өөрийн гэсэн заавартай.Үүний дагуу эсрэг заалт гэж бий.Эсрэг заалттай холбоотойгоор вакцинжуулна гэж тооцсон 63 хувийнхаа 95 хувьд вакцин хийх нь нийт хүн амын 60 хувь болно гэсэн үг.
Улс орнуудад covid-19 халдварын эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байна. Ерөнхийдөө Covid-19 халдварын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна.
МОДЕРНА, ФАЙЗЕР ЯАРАЛТАЙ ХЭРЭГЛЭХ ВАКЦИНЫ ЖАГСААЛТАД ОРСОН
Боловсрол шинжлэх ухааны доктор, профессор Ж.ОЮУНБИЛЭГ:
-Аливаа халдварт өвчний үед тухайн хүн амын 70-75 хувьд нь дархлаа тогтвол халдварт өвчний дэгдэлт зогсоно гэж үздэг. Дархлал тогтоох арга нь вакцинжуулалт юм. Цар тахлын үед шинжлэх ухаан технологийн хөгжлийн үр дүнд олон вакцин гарч, бэлэн боллоо.
Модерна вакцинд 15 мянга, Файзэр вакцинд 43,500 хүнийг хамруулж, туршилт хийсний үндсэн дээр ДЭМБ-ын яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад орсон байна. Дараагийн нэг төрлийн вакцин бол векторийн вакцин юм. Энэ төрлийн судалгааг олон улс оронд хийж байна. Уг вакцины гуравдугаар шатны туршилтад 30-40 мянган хүн хамрагдаж, дархлалын үзүүлэлтүүдийг төрөл зүйлээр нь ялган тогтоосон.
Бас нэг төрлийн вакцин бол идэвхгүйжүүлсэн вакцин юм. Энэ вакцины тухайд гэвэл сонгодог технологи. Тус вакцины туршилтын ажил нь мөн л олон оронд хийгдэж байна. Манай улсад галзуугийн халдварыг эмчилж, сэргийлэх вакциныг хийж байсан.Мөн уурагт суурилсан вакцин. Уг вакцины гол төлөөлөгчид нововакс уургийн дэд төрлийн вакцины судалгаа эцсийн шатандаа орж байна. Эдгээр вакцины аюулгүй байдлыг эмнэлзүйн 1, 2, 3 дугаар шатанд судлан тогтоосон. Манай улсын эмийн тухай хуульд зааснаар аливаа эмийн бэлдмэлийн аюулгүй байдлыг үндэсний хяналтын лаборатори судлан тогтоох ёстой, зөвхөн лабораторийн шинжилгээ хийсэн эмийг бүртгэнэ гэж хуульчилсан байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уг лабораторийг шинэчлэн байгуулж, шинжилгээг хийхэд бэлэн байна. Аюулгүй байдал, хорон, ариун, халууруулах чанарыг судлан тогтоодог гол үзүүлэлт бол дархлалын үзүүлэлтийг судлан тогтоох юм. Эдгээр вакцины найрлага болон саяны дурдсан үзүүлэлтүүдийг олон улсын болон үндэсний хяналтын байгууллагууд шалгаж хангалттай болохыг тогтоосон байна.
Аюулгүй байдал, хорон, ариун, халууруулах чанарыг судлан тогтоодог гол үзүүлэлт бол дархлалын үзүүлэлтийг судлан тогтоох юм. Вакцинд дархлал үүсгэгч уургаас гадна түүнийг хадгалах, тогтворжуулах бодис, зарим төрлийн фосфатын болон калийн давсыг нэмж өгдөг арга зүй байдаг. Энэ бүхний үр дүнд Модерна, Файзэр болон векторийн вакциныг хэрэглэх бололцоо бүрдэж байна.
Мөн вакцины үйлдвэрлэлд олон жил хэрэглэсэн идэвхгүйжүүлсэн вакцин, манай улсад өргөн хэрэглэгдэж байгаа уурагт суурилсан зэрэг дөрвөн төрлийн вакциныг манай хүн ам хэрэглэхэд бэлэн боллоо.
Өвчлөл өндөр байгаа АНУ, ОХУ, Бразил зэрэг таван улс вакцинд олон сая иргэдээ хамруулаад байна. Үүний үр дүнд дэлхий дахинд нийт халдварын тохиолдол 15 хувиар буураад байна. ОХУ-д хоногт гарч буй тохиолдлын тоо 50 гаруй хувиар буурсан. Цаашид бид хэрэглэхэд бэлэн болсон дөрвөн төрлийн вакциныг хэрэглэснээр аюулт өвчнийг хяналтад авахад тус болно.
Та бүхнийг чанар, аюулгүй байдал нь олон улсын болоод үндэсний хяналтын байгууллагад хянагдаж баталгаажсан эдгээр вакциныг тариулж, аюулт өвчнийг ялахад хувь нэмэр оруулахыг уриалж байна. Монгол Улс дэлхий дахинд бүр мөсөн устгахаас 40 жилийн өмнө цагаан цэцэг гэдэг аюулт өвчнийг устгасан. Мөн халдварт саа өвчнийг 20 жилийн өмнө устгасан. Цагаан цэцэг, халдварт саа өвчнийг ялсан шиг covid-19 халдварыг ч гэсэн бид ялж чадна" гэлээ.
Олон улсын жишиг харвал дэлхийн хэмжээнд өдгөө covid-19 халдварын эсрэг вакцинд 76 орны 176 сая хүн хамрагджээ.Улс орнуудаас Израиль хүн амынхаа 74 хувийг covid-19 халдварын эсрэг дархлаажуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт аж.Вакцинжуулалтын үр дүн эхнээсээ гарч дэлхий дахинд халдварын тархалт 17-22 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Манай улсын хувьд хүн амын 60 хувийг вакцинжуулснаар халдварын тархалтыг барьж, дахин хөл хорио тогтоохгүй байх нөхцөл бүрдэх юм.
Зочин 2021-02-19 150.129.140.5
Үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан Оросын " спутник V " вакциныг бүртгэхгүй байгаа явдал нь барууны орнуудын зүгээс ОХУ – ын эсрэг явуулж байгаа геополитикийн дайнд Монгол улс нэгдэн орж байна гэж ойлгогдож байна. Энэ бол хятад вируснээс аюултай үр дагавартай гэдгийг манай нөхдүүд ойлгохгүй л байх шиг байна даа. Монгол улс оршин тогтнож ирсэн түүхэндээ ганцхан Оросын вакциныг л ашиглаж ирсэн юм ш дээ. Түүнээс болоод муудсан юм байхгүй.
Орос 2021-02-19 64.119.18.98
1990 онд амбаардаад хөөж гаргасан Оросоос вакцин авахы
Зочин 2021-02-19 51.89.153.65
! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-19 192.82.68.61
Хүн ард чинь вакцинаас татгалзахгүй. Харин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй Оросын вакцин хийлгэмээр байна гээд байгаа юм биш үү. Яагаад Оросын вакцины талаар мэдээлэл өгөхгүй байна.
zochin 2021-02-19 122.201.24.41
sputnik chin 3-r shatnii gadaad ulsad hondlongiin hianaltan door hiih turshilt hiigdeegui, ur dagavaruud ni bugd nuuts, tiimees Delhiin eruul mendiin baiguullaga burtgeegui bgaa, batalgaagui, hor ch baih magadlaltai teneg uheruudee, yum unshij sudalj bai. Ternii orond baruunii nolon enethegt uildverlesen vaccine hamaaagui naidvartai.
Зочин 2021-02-19 95.91.220.240
buh vaccine hor doo. 1 jiliin dotor vaccine gargaj avsan haana uilderlesen baih ni hamaagui. bugd vaccine naivdar ogt baihgui "mash ayultai".
delhiin eruul mendiin baiguullagat b** itge!!! hun turulhtuniig tsuuruuleh gesen bodlogo barimtladag "gemt heregtenuud".
Зочин 2021-02-19 64.119.26.205
Монголын төрд итгэх тэнэг хүн ховор шүү. Төр шиг төртэй болсон цагт юу юм гэхээс биш одоогийнх шиг хэсэг бүлэг нөхдүүд ямар нэгэн аргаар төрийн толгойд гараад төр болж тоглож дураараа тонгочиж байгаа энэ цаг үнэхээр аймшигтай. Хүрэлсүхийн сүгсэлзүүр хувилбарууд гадны орноос сая ногоон чулуудаад 3 сая монголоо цааш харуулаад газар нутгаа зар гэхэд жишимч үгүй хийх улс.Ман ын намчидад итгэхгүй байна.
Зочин 2021-02-19 66.181.184.43
Туршилтын туулай болохоо болих уу даа?
Бат 2021-02-19 66.181.161.126
зүгээр л жоохон эрүүлээр бодчих. Бид бүгдээрээ төрөхөөсөө авахуулаад л вакцин хийлгэдэг шүү дээ.би лав гэр бүлээрээ хийлгэнэ.
Зочин 2021-02-19 66.181.184.43
Монголчууд хэдэн үеэрээ орос вакцин л хийлгэсэн.
Зочин 2021-02-19 192.82.77.238
тэгээд тэрийгээ олоод хийлгээчдээ оркоо
hahaha 2021-02-19 103.26.193.74
delhiin eruul mendiin baiguullaga gej hulhi baiguullaga, manaihan uuriin tolgoi baihgui, vaccine hiilgehgui ee
Зочин 2021-02-19 202.55.188.39
Manai ger bul yamar ch vaccine hiilgehgui
Зочин 2021-02-19 192.82.77.238
хүчээр хийнэдээ оркоо
Зочин 2021-02-19 192.82.76.167
mongolchuudiin husdeg vaccin
120% ur duntei
1 udaa hiilgedeg
hiilgecheed arhi uuj boldog
unegui
Odoohondoo ene shaardlagiig hangah vaccin garaagui baina
Зочин 2021-02-19 103.26.195.128
Сайн вакцин бол хийлгэнэ ш дэ. Pfizer Bio
Зочин 2021-02-19 66.181.184.43
Цагаан будаагаа бэлдээд хийлгээрэй.
Зочин 2021-02-19 66.181.184.43
Эхлээд 76-д Pfizer шахаж үзье. Тэгээд харж байж болъё.
Зочин 2021-02-19 202.126.89.178
жонхуу мал х***а вакцинаа тариулж улсдаа ганц тус болдоггүйн байх даа.
Зочин 2021-02-19 202.126.89.178
Худал мэдээлэл суртал ухуулга явуулсан хятад түвдийн туршуул босоо хөх шинжааравданг 70 ташуур жанч.
Зочин 2021-02-19 66.181.161.121
Hun uh gvl uheh uu malnuudaa dembaiguulgatgaa z**l shahaanii vactsiniig chin hiilgehgui yahiin malnuudaa uursduu 1 shirheg ch vactsin hiij chadahgui archaagui malnuud mini ta nar shig malnuudad eruul mendee daatgahgui darhlaagaa sergiilne uursduu nad vactsinaa hiilgeed uhej dald ortsgoo
zochin 2021-02-19 202.179.26.23
uls zaaval ami nasnii batalgaa gargaj ogoch estoi!!!,ternii daraa vaccine chiilgej magadgui esvel chiilguulechguich baij magad!!
Зочин 2021-02-19 192.82.76.129
bitgii hiilgee, yagaad iim baidag yum, emiin san orood haniadnii em avay geed yug ni medehgui em avch uudag baij yamar aihtar yum ve manaihan
Зочин 2021-02-19 192.82.76.167
iim orkuudiig shuud darj baigaad bugsiig n gargaad vaccin hiih heregtei
Зочин 2021-02-19 122.201.31.228
magban dasgalljulagcha naad ohin bilegtee zogsoogod ug hun reket higel uzelere yarial..
Зочин 2021-02-19 122.201.31.228
magbanii bilegt geed boliochee araichdee iim muuhai naiz nohodod deeremded. magban ahaa and ohinoo bilegte boliod ug geed zagnachee.
Зочин 2021-02-19 66.181.191.53
Энэ дашпагма оюунбилэг гэх этгээдүүд үнэхээр хүний төлөө сэтгэлтэй, үнэхээр вакцинуудын бүх ач тусыг бүрэн судалж мэдсэн, олон хүмүүсийн хардаж сэжиглэж байгаа шиг хор хөнөөлгүйг нь баталсан гэдэг ээ дахин дахин баримттайгаар нотлох шаардлагатай. Тэгээд олон хүний амийг аврах буянтан, шинжлэх ухааны нэрээр ашиг хонжоо олж байгаагүй, үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн, итгэж болох мэргэжилтнүүд гэдэг ээ баримттайгаар дахин дахин батал. Хэрэв ээ вакцины хорлол дараа нь илэрвэл яаж батлан даах тухайгаа ч
Зочин 2021-02-19 66.181.191.53
итгэж үнэмшихээр гаргалгаа нотолгоотойгоор тайлбарла. Польш улсад вакцинаас болж урт болон богино хугацаандаа хорт үр дагавар илэрвэл төр засаг хохирлыг барагдуулж нөхөн олговор олгох тухай хуулийг ард түмнийхээ шаардлагаар хэлэлцэж эхэлсэн.Нөгөө жишээ болгоод байгаа израйль чинь нийтээрээ 2 дах тунг тариулхаас татгалзаж эхэлсэн. Вакцины компаниуд 15 болон түүнээс дээш хугацаагаар үр дүнг нууцлах, бас ямар ч гаранти /батлан даалт/ өгөхгүй гэдэг гэрээтэйгээр вакцинаа зарж буй, зэргийг тайлбарла
Сонгогч 2021-02-19 64.119.18.98
Сонгууль өнгөртөл вакцин хийлгэхгүй гэхийг юу гэж ойлгох вэ
Зочин 2021-02-19 139.5.218.162
Худал чалчигч уянгаа толгойдоо вакцины мэдлэг суулга гишүүн байсан эмэгиэй гэчээд нийгмийн хүмүссийн өвчний эсрэг яаж ингэж худал хуурмаг байж чадаж байна ичээч тэнэг авгай
зочин 2021-02-19 139.5.218.245
Хятадууд найдвартай вакцин гаргаж авсан байх магадлалтай.
Халдварын голомт гэж муулуулж, хурдан хугацаанд халдвараа
намжааж чадсан улс ухаанаа уралдуулж, гайгүй вакцинтай болж
чадсан болов уу гэж бодож байна.
Зочин 2021-02-19 157.131.75.41
China medeegee hudlaa medeelj bgaa l daa!
Зочин 2021-02-19 103.26.195.128
Түм живаа хүн амтай оронд энэ муу сайн нь чухал асуудал биш.
Зочин 2021-02-19 103.26.194.208
Вакциныхаа сонголтыг аль болохоор олон байлгах хэрэгтэй байх л даа. Ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгох боломжийг иргэддээ олгох хэрэгтэй юм. Ганц төрлийн вакцин оруулж ирчихээд түүнийгээ хүүлгэвэл хийлгэ, байвал бай гэж тулгаад байж болохгүй. Одоогийн яригдаад байгаа 4 төрлийн вакцин бол боломжийн санагдаж байна. Харин Хятадын вакцин чинь 50 % гэж байгаа. Энэ бол ДЭМБ – аас тавьсан түвшинд хүрэхгүй байгаа ш дээ. Үүүнийгээ бодолцоно биз дээ.
Зочин 2021-02-19 202.9.46.224
Үнэн. Хятад болохоор нь худлаа хоосон муулах гэсэндээ биш, цэвэр үр дүн, гаж нөлөөний судалгааг нь харах хэрэгтэй болов уу гэж бодно. Хэрвээ 50 хувьтай бол тариулсны дараа өвчин тусч ч магадгүй байх нь. Ийм эргэлзээтэй бол тариулахын хэрэг байна уу?
Зочин 2021-02-19 103.26.195.128
Эхлээд тэр талаар судалгаа гаргах хэрэгтэй байх
Зочин 2021-02-19 139.5.216.99
тэр эсэргүүцээд байгаа уянга мэтэд олны нүдэн дээр хүчээр хий жонкуу нь вакцин оруулж ирсэн бол талбай дээр гүйж очиж хамгийн түрүүнд хийлгэнэ гээд яаж дүвчгэнэж байгаа бол муу шулам
Зочин 2021-02-19 66.181.191.53
Олон талын мэдээллийг тэнцвэртэйгээр, бас тайлбартайгаар түгээх, орчуулан тавих шаардлагатай. Өнөөгийн вакцин болон үйлдвэрлэгчид нь 100 жилийн өмнө анхны вакциныг боловсруулж хэрэглэж байсан хүмүүс хамт олноос тэс өөр. Дэлхий 3н халим дээр тогтдог. Энэ нь зэр з э в с э гийн аж үйлдвэрлэл бизнес, нефтийн… бас эм бэлдмэлийн…. гэж аль 30-аад жилийн өмнө ярьдаг байсан. Өнөө цагт эхний 2 нь шахагдаж, гарцаагүй эко эрчим хүч түлшийг хорон санаатнууд ч өөрсдөө сонгох зайлшгүй шаардлагатай болсон
Зочин 2021-02-19 66.181.191.53
Харин 3 дах нь буюу эм бэлдмэлийн бизнес улам нарийн нууцлаг арга зальтайгаар хөгжин цэцэглэж буй. Асар олон "эм"-ийг зүгээр л нэрийг нь сав баглаа боодлыг нь солиод л рекламдан сурталчилж асар ихээр зарж ашиг олдог болсон. 1980-аад онд эм бэлдмэлийн тэргүүлэх корпорациудын уулзалтаар, эдгээдэг биш зөвхөн шинж тэмдэг дарж хэрэглэгчийг мэхэлдэг бараа бүтээгдхүүн л үйлдвэрлэх тохиролцоо байгуулсан. Эмийн үйлдвэрүүдийн ашиг хэдэн их наядаар яригдаж, улам бүр өссөөр байгаа. Зөвхөн орост л гэхэд
Зочин 2021-02-19 66.181.191.53
зах зээлийнх нь 75%-ийг гадны /барууны/ эм бэлдмэл эзэлж байна. Оросын үндэсний тэргүүлэх 20н эмийн үйлдвэрлэл лабораторийн хувьцааны ихэнхийг барууны хөрөнгө оруулагчид /нөгөө л үндэстэн дамнасан эм бэлдмэлийн корпорацууд/ аль хэзээний өмчилсөн. Нөгөө спутник хийсэн гамалей институт өмнө нь эболагын тахианы болон гахайн ханиадны /бас л нэг төрлийн коронагаар үүсгэгддэг/ ₮нвакцин хийж байсан ч нэг нь ч амжилттай болж хүлээн зөвшөөрөгдөөгүй байх жишээтэй. Ковид-ийн вакцин ч амьтан дээрхи бүх
Зочин 2021-02-19 66.181.191.53
туршилт бүтэлгүйтсэн /эм болон вакцины анхны туршилт заавал амьтан дээр хийгдэх ёстой/ ба үүгээр эдгээгдсэн нэг ч амьтан байхгүй. Гэтэл үүнийгээ нууцлаад шууд хүн дээр туршиж, мөн маш богино хугацаанд албадан түгээж байгаа нь нэн сэжигтэй.Зарим дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд уг вакцинуудын эсрэг, бүр нэн хор хөнөөлтэйг нь анхааруулж буйг бүгд мэдэх шаардлагатай. Энэ бол асар том бизнес, бас вирус нь ч вакцин нь ч хүн төрөлхтөний эсрэг бактериологын з э в с э г гэж шуугиж байгааг адилхан мэдээл
Зочин 2021-02-19 66.181.184.43
Хамгийн муу, хямд вакциныг туршилтаар хийлгэмээргүй байна.
Зочин 2021-02-19 139.5.216.99
хамгийн үнэтэйгиийн өөрийнхөө мөнгөөр аваад хийлгэ гуйлгачаан
Зочин 2021-02-19 66.181.161.121
Guilgachingiin guilgachin mini chamd bol vactsin avah ch mungu bhgui guilgachin chin turshiltiin tuulai bolood uhereerei ok
иргэн 2021-02-19 202.179.26.199
тэгий ш дээ, мөнгөрөө хийлгэхэд яадгийн Өөрийнхөө Эрүүл мэндэд Хөрөнгө оруулахад юу нь Буруу юм ,
Үнэн 2021-02-19 64.119.18.98
Гаж нөлөөгүй бол жилд нэг хийлгээд байсан ч яахав дээ,
Ер тэгээд гадаад улс орнууд төдийгүй дотоодын аймаг, сумд, алба газрууд дэлгүүр хоршоо, гуанз ресторан, аялал жуулчны бааз, бүр нарийн яривал айл өрх хүртэл вакцин хийлгээгүй хүмүүсийг хүлээн авахдаа таатай байхгүй байх даа,
Зочин 2021-02-19 66.181.161.5
Вакцин гол нь хэр хугацаанд хамгаалах нь тодорхойгүй. Бас гаж нөлөөг нь нээх дурдахгүй байгаа.
Irgen 2021-02-19 66.181.177.27
ЗА ЯДАЖ ВАКЦИНЖУУЛАЛТ ДЭЭР ҮНЭНЧЭЭР ХАНДААСАЙ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНАА. ДАРГА НАРЫН ЭХНЭР ХҮҮХДҮҮД ООЧИР ДАЙРААД ХИЙЛГЭЧИХЭЭД ТЭРИЙГЭЭ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЖ-ОНГИРЧ ТЭНЭГТЭНЭ ШҮҮ, ЯМАРЧ ЭРГЭЛЗЭЭГҮЙ. ЗА ТЭГЭЭД ЭХНЭЭСЭЭ ГАДААД ДАЛАЙД ОЧООД НҮЦГЭН ШАЛДАН ЗУРАГ-СТОРИГОО ОРУУЛЖ ӨГНӨӨ. МАНАЙХАН ИЙМ Л ХҮМҮҮС ШҮҮ. БАРАГ 2 ЖИЛ ХИЛ ГАРААГҮЙ ХҮМҮҮС ЯАЖ ТЭНЭГТЭХ БОЛ ГЭХЭЭС АЙЖ БАЙНА. ГОЛ НЬ ЭНЭ ЯВДАЛ НИЙГЭМ МАШ ТОМ БУХИМДАЛ ҮҮСГЭНЭ ШҮҮ. ХҮНД ЦАГ ҮЕ-БҮХ ХҮН ВАКЦИН ХҮЛЭЭЖ БАЙГААГ АНХААРЧ ҮНЭНЧЭЭР АЖИЛЛААРАЙ, А
Зочин 2021-02-19 103.26.193.150
Вакцинд очер дайрах тэнэг бхгү бх. Байвал бүр сайн л биздээ кккк
Зочин 2021-02-19 202.126.89.135
Ядахад яр гэгчээр наад вакцинууд чинь үсрээд нэг л жил хамгаална
Зочин 2021-02-19 66.181.180.24
Та ч бас овоо шүү. хамгаалах хугацааг нь хүртэл мэдэж байна гээч.
иргэн 2021-02-19 202.179.26.199
Чанарын шаардлага хангасан сайн Вакцин бол мэдээж Эрүүл мэндээ бодоод хийлгэж л таарна, гэтэл одоо манайд орж ирж байгаа Вакцин хамгийн хямдхан, Африк мэтийн Ядуу буурай орнуудад ДЭМБ-аас төлөвлөгдөж хуваарлагдсан Вакцин гэж байгаа ш дээ, Бид чинь Мэдээлэл технологийн Зуунд амьдарч байгаа шүү дээ, Үнэхээр Ардчилсан засаглалттөй Улс орон л юм бол Вакцинаа сонгож хийлгэх нь Хүний Эрх биз дээ,
Зочин 2021-02-19 202.9.40.114
угаасаа ядуу буурай оронд амьдарч байгаагаа мэддэггүй юмуу. Хүсвэл тэр үнэтэй вакцинаа хувийнхаа онгоцоор авчираад хийлгээч дээ
Зочин 2021-02-19 202.9.40.205
Вакциндаа хамрагдаад явсан нь дээр шүү. Худал үнэн хорьж нийгэм, эдийн засгаа алж байхаар хүмүүсээ яаралтай вакцинжуул. Шинжлэх ухаанч байхыг олон нийтэд уриал!!! Вакцин бол дархлаажуулалт өөр гарц байхгүй
Зочин 2021-02-19 66.181.161.5
Ийм бага туршигдсан вакцинаас хүн болгон татгалзах эрхтэй. Энэ бол хүний эрх. Угаасаа хүмүүс мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьж, мэддэг гэж итгэцгээдэг, тэгээд олноороо дайрдаг. Мэргэжилтнүүд мэднэ би мэдэхгүй гэж боддог. Хүн болгон үүн дээр сохроор дагалгүй, өөрийн ухаантайгаар судлаж үзээсэй гэж хүсэж байна.🙏
Зочин 2021-02-19 66.181.161.5
Вакцин хийлгэж байгаа нь 100% хамгаална гэсэн үг биш. Хэзээ ч урьд өмнө ийм богино хугацаанд туршигдсан вакциныг хүн болгонд хийх гэж ингэж чичирч байгаагүй. Өвдөж эдгэхдээ хүртэл ханиад шиг өрнөөд эдгэдэг өвчний төлөө дэлхий даяар ингэж байгаа нь сонин биш байна уу? Энэ өвчнөөр ихэнхдээ архаг хууч өвчтэй хүмүүс өвдөж нас барж байна. Гэтэл ийм хүмүүст түрүүлж вакцин хийснээр гадны оронд эрүүл байсан хүмүүс хөгшчүүд эрүүл мэндэд нь асуудал үүсч эхэлж байна, нас бараад байна. Вакцин тоглоом биш!
Зочин 2021-02-19 202.126.90.101
Новшийн гарчиг өгдөг шаасан