“Хотын дарга ба сэтгүүлчид” онлайн асуулт, хариулт өчигдөр clubhouse-д өрнөсөн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэлсэн онцлох мэдээллүүдийг хүргэж байна.
- Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хатуу хөл хориог тавина. 12 хоногийн хөл хорио хамгийн эцсийнх нь байна гэж би өмнө нь хэлж байсан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Дахиж хөл хорихгүй. Харин хороо дүүрэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно.
- Нэг өрх-Нэг шинжилгээг хоёрдугаар сарын 23 хүртэл нэг өрх-нэг шинжилгээг авч голомтыг хумихаар ажиллаж байна.
- Сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудал маргаантай байна. Салбарын сайд, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа.
- Хот хоорондын хөдөлгөөнийг нээх чиглэл өгнө. Тодруулбал хоёрдугаар сарын 23-аас нийслэл Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөн нээнэ. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ.
- Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын хооронд шийдвэр, бодлогын зөрүү гарч байсныг үгүйсгэхгүй. Би иргэд, аж ахуй нэгжийнхээ бизнесийн үйл ажиллагааг хамгаалах байр сууринаас хандаж ирсэн. Тиймээс зарим үед зөрчилдөх, зөрөлдөх зүйл гарч байсан.
- 57 төрлийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх ч фитнесс, саун, массаж, караоке ажиллахгүй.
- Covid-19 бидний юу болохгүй байгаа, юу болж байгааг харууллаа. Эрүүл мэндийн салбарыг реформын хэмжээнд өөрчлөхгүй бол болохгүй нь.
- Вакцинаас ямар үр дүн гарахыг мэдэхгүй ч вакцинаа хийлгэсэн нь зөв, би ч хийлгэнэ.
- ДЭМБ-ийн зөвлөмж, стандарт журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа.
Ш.ЧИМЭГ