Хүйтэрснээс АНУ-д газрын тосны гарц 80 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Хүйтэрснээс АНУ-д газрын тосны гарц 80 хувиар буурчээ

Хүйтэрснээс АНУ-д газрын тосны гарц 80 хувиар буурчээ

АНУ-ын Өмнөд болон Төвийн бүсээр цаг агаар эрс хүйтэрсний улмаас газрын тосны олборлолт саатжээ. Тус улсад газрын тосны гарц нь дунджаар 40 гаруй хувиар буурчээ. Америкийн хамгийн том газрын тосны орд болох Техас мужийн Пермийн сав газарт олборлолтын хэмжээ энгийн үеийнхээс 65-80 хувь хүртэл буурсан гэж албаны хүмүүс мэдээлж байна. АНУ-ын хэмжээнд газрын тосны гарц өдөрт 3.5 сая баррелиар буурсан талаар эх сурвалж мэдээлжээ. Цаг агаар хүйтрэхээс өмнө тус улс өдөрт дунджаар 11 сая баррель газрын тос олборлодог байсан гэнэ.

“Energy Aspects” байгууллагын шинжээч тус ордын гарц хоёрдугаар сарын 22-ны өдөр хүртэл хэвийн хэмжээндээ эргэн очихгүй байх магадлалтай гэдгийг онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсөөд байгаа аж. Тухайлбал, Лхагва гаригийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.07 хувиар өсч, баррель нь 63.42 ам.доллар болсон байна.

Техас мужийн зарим газрын тосны үйлдвэрүүд цаг агаарын энэ нөхцөл байдлаас үүдэн түр хаалгаа барихаас өөр аргагүй болоод байгааг мэдээлжээ. Зарим үйлдвэрүүдийн газрын тосны шахуурга, давстай ус зайлуулах байгууламжуудын цахилгаан тасалдсан гэнэ. Техас муж нь АНУ-ын газрын тосны олборлолтын төв бөгөөд энэ мужид сүүлийн 30 жилд тохиогоогүй их хүйтэн болж байна гэж мэргэжилтнүүд мэдээлж байна.

АНУ даяар олон мянган хүн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас тог цахилгаангүй болоод байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж