АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-ийн " Perseverance " робот хөлөг Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө үүрээр Ангараг гариг дээр амжилттай газарджээ. Долоон сарын өмнө дэлхийгээс хөөргөсөн өөрөө явагч станц тус гариг дээр газардмагцаа хоёр гэрэл зургийг дэлхий рүү илгээсэн байна.
Улаан нүдэн гариг дээр нян буюу амьд организм оршин байгаа эсэхийг тогтоох зорилготой уг станц нь сүүлийн нэг сарын хугацаанд тус гариг руу дэлхийгээс илгээсэн гурав дахь станц болж байна. Одоогоор Хятад болон АНЭУ-ын роботууд тойрог замд амжилттай нэвтрээд байгаа юм.
“Perseverance” станц нь 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гаригт хүрсэн ба багадаа хоёр жилийн хугацаанд тус гариг дээрх “Езеро” гэгддэг эртний нуурын ёроолд ажиллах юм байна. “Езеро” хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар бөгөөд эндээс цуглуулсан чулуулгын дээжээ “Perseverance” станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм.
Харин дараагийн удаа “NASA” дээрх чулуулагтай савнуудыг авчрах хөлөг бүтээх төсөл дээр Европын Сансар Судлалын Агентлаг “ESA”-тай хамтран ажиллаж байна. Энэ төсөл 10 орчим жил үргэлжилнэ гэж тооцоолж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, чулуулгуудыг дэлхий дээр авчирснаар тус гариг дээр амьд организм байсан эсэхийг судлах боломжтой болох юм.
“Perseverance” сансрын станц нь зургаан хөлтэй, нэг тонн орчим жинтэй аж. “NASA”-ийн хувьд хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай буулгасан нь энэ юм. Үүнээс өмнө 2012 онд Curiosity нэртэй анхны том станцаа буулгаж байв.
Хүн төрөлхтөн Ангараг гариг руу нийтдээ 14 сансрын станцыг хөөргөснөөс найм нь амжилттай газардаж байсан ба эдгээр нь бүгд “NASA”-ийн хөлгүүд байжээ.
Эх сурвалж: BBC
Angarag bishee MARS MARS 2021-02-19 151.135.35.106
Mars geej angarag geed hudlaa shaaah yumaa news.mn-iihan joohon copy paste bolgomjtoy hiimeer yumaa. Yum unchdaggui garuud uu ta nar? 😂🤣
zochin 2021-02-19 58.108.114.16
Yagaad 470 saya km boldog bilee Mars delhiigees 55 saya gedegguoi bil uu
болдоо 2021-02-19 202.126.88.129
вау, америкчууддаа баяр хүргэе, үнэхээр хийж бүтээж чаддаг улс юм аа …. вау …. хүүүү хааа!
Зочин 2021-02-19 49.0.142.210
эх дэлхийд минь шийдэх асуудал зөндөө л байна даа. хойт үедээ үлдэх дэлхийгээ хайрлаагүй байж харь гаригт санаархаха нь нэг л сонин
Зочин 2021-02-19 64.119.22.67
Жаахан том зургаар нь харж бай. Өнөө маргаашийн зовлонгоо бодоод байвал зүгээр л суугаа газартайгаа л зоолттой үлдэнэ. Ахиж дэвших хэрэгтэй.
Зочин 2021-02-19 66.181.161.86
Нөгөө Маскын Тесла Родстер нь хаа яваа болдоо хөөрхий .. Жолооч Стармэн нь гайгүй байдаг байгаа ..Дэвид Боуи гоо сонсоод сайханл яваа байх л даа..
Зочин 2021-02-19 146.115.161.230
Хаха. Гоё хэлсэн. Даанч хэлснийг чинь мэдэх хүн цөөрчээ. Тэнэгүүд үзлийн хозиолын дуугаа бол гаргаахгүйдээ
вирус 2021-02-19 202.126.90.5
хятад, орос, америк, энэтхэг, япон мэтийн нөхдүүд сансар судлал гэж далдагнаад эх дэлхий рүү эсэн бусын нян бактери тээж авчридаг юм бна гэж ойлголоо.
Virus 2021-02-19 76.175.49.101
HaHaHaHa. Humuus tegeed Angarag-aas бактери olood irsen genuu? Magadguu Burhan Angarag garigt бактери uldeesen baih tee!
Зочин 2021-02-19 64.119.22.67
Жалга дов, сумын овоохойтойгоо малаа хариулаад сууж байдаа. Нохой хуцаж л байдаг. Жингийн цуваа явдгаараа явж л байдаг юм даа
Зочин 2021-02-19 64.119.22.67
Бактер бол маш сайн шүү дээ. Харин вирус бол аюултай. Сайн ялгаж ойлгох хэрэгтэй
Зочин 2021-02-19 66.181.161.2
Ангийн дайсан гээд гайгүй хүмүүсээ шоронд хийгээд бхаар хөмөрсөн тогоон дотроо л бцгааж бна дө
Боги 2021-02-19 202.126.89.134
АНУ ч агуу юма
Зочин 2021-02-19 139.5.216.59
Мундаг юм. Бид вакцин хэрэггүй гэсэн мэдлэг мэдээлэлтэй унтаж байдаг.