"NASA"-ийн сансрын станц Ангараг гариг дээр амжилттай газардлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

"NASA"-ийн сансрын станц Ангараг гариг дээр амжилттай газардлаа

"NASA"-ийн сансрын станц Ангараг гариг дээр амжилттай газардлаа

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-ийн  " Perseverance " робот хөлөг Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө үүрээр Ангараг гариг дээр амжилттай газарджээ. Долоон сарын өмнө дэлхийгээс хөөргөсөн өөрөө явагч станц тус гариг дээр газардмагцаа хоёр гэрэл зургийг дэлхий рүү илгээсэн байна.

Улаан нүдэн гариг дээр нян буюу амьд организм оршин байгаа эсэхийг тогтоох зорилготой уг станц нь сүүлийн нэг сарын хугацаанд тус гариг руу дэлхийгээс илгээсэн гурав дахь станц болж байна. Одоогоор Хятад болон АНЭУ-ын роботууд тойрог замд амжилттай нэвтрээд байгаа юм.

“Perseverance” станц нь 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гаригт хүрсэн ба багадаа хоёр жилийн хугацаанд тус гариг дээрх “Езеро” гэгддэг эртний нуурын ёроолд ажиллах юм байна. “Езеро” хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар бөгөөд эндээс цуглуулсан чулуулгын дээжээ “Perseverance” станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм.

Харин дараагийн удаа “NASA” дээрх чулуулагтай савнуудыг авчрах хөлөг бүтээх төсөл дээр Европын Сансар Судлалын Агентлаг “ESA”-тай хамтран ажиллаж байна. Энэ төсөл 10 орчим жил үргэлжилнэ гэж тооцоолж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, чулуулгуудыг дэлхий дээр авчирснаар тус гариг дээр амьд организм байсан эсэхийг судлах боломжтой болох юм.

“Perseverance”  сансрын станц нь зургаан хөлтэй, нэг тонн орчим жинтэй аж. “NASA”-ийн хувьд хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай буулгасан нь энэ юм. Үүнээс өмнө 2012 онд Curiosity нэртэй анхны том станцаа буулгаж байв.

Хүн төрөлхтөн Ангараг гариг руу нийтдээ 14 сансрын станцыг хөөргөснөөс найм нь амжилттай газардаж байсан ба эдгээр нь бүгд “NASA”-ийн хөлгүүд байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж