Гандан буурдаггүй "заргач"

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Гандан буурдаггүй "заргач"

Гандан буурдаггүй "заргач"

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан ч хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан сурагтай.

Д.Нямхүү нь ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажилласан. Тэртээ 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдож байжээ. Энэ хугацаанд гурван удаа жил хүрэхгүй хугацаагаар захирлын ажлаас завсардаж байсан бөгөөд энэ удаагийнх дөрөв дэх нь болж чөлөөлөгдсөн ч дахин хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлж, өөрийгөө хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа бололтой. Дөрвөн удаа чөлөөлөгдсөн ч гандан буурахгүйгээр шүүхээр заргалдаж, заргаа авч байсан Д.Нямхүү энэ удаад ч заргаа авч чадах болов уу.

Д.Нямхүүг нэгдүгээр сарын 19-нд "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
10
БурууБуруу
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж