Чингэлтэй дүүргийн иргэд шинжилгээ өгнө

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Чингэлтэй дүүргийн иргэд шинжилгээ өгнө

Чингэлтэй дүүргийн иргэд шинжилгээ өгнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг өрх-нэг шинжилгээ авах ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2021.02.19/ Чингэлтэй дүүргийн иргэд хуваарийн дагуу шинжилгээ өгөх юм. Тус дүүргийн 10 хороонд байрлах шинжилгээний цэгийн байршлыг хүргэж байна. Иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу. Иргэд Чингэлтэй дүүргийн Онцгой комисс-70007105, Чингэлтэй дүүргийн Шуурхай Штаб: 70106677, Иргэний Танхим: 94110370 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 12 хоногийн хугацаанд нийт 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн бол өдгөө 8 дахь өдрөө шинжилгээ аваад байна. Иргэдийн хувьд шинжилгээнд хамрагдах идэвх оролцоо өндөр байгаатай холбогдуулан үлдсэн 4 хоногийн хугацаанд сорьцын лабораторийн хүчин чадалд нийцүүлэн тухайн өдөр, тухайн дүүрэгт зарласан тоо хэмжээнд багтаан иргэдээс шинжилгээ авахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж