Танилц: Монголчууд эхэлж хийлгэх “Covishield” вакцин | News.MN

Танилц: Монголчууд эхэлж хийлгэх “Covishield” вакцин

COVID-19

Танилц: Монголчууд эхэлж хийлгэх “Covishield” вакцин

Танилц: Монголчууд эхэлж хийлгэх “Covishield” вакцин

Монгол Улс ДЭМБ-ын вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны нэгдүгээр улиралд “AstraZeneca”-гийн 163,200 тун, “Pfizer”-ийн 25,740 тун вакциныг тус тус хүлээн авахаар болсон. “AstraZeneca” болон “Pfizer”-ийн вакцин түрүүлж нийлүүлэгдэх бөгөөд хоёрдугаар сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн талаар мэдэгдээд байгаа билээ. Ингээд та бүхэнд Монголд хамгийн түрүүүнд орж ирэх “Covishield” вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

“Covishield” вакциныг Оксфордын их сургуулийн Женнерийн хүрээлэнд гарган авсан шимпанзе аденовирус (ChAdOx1)-ийг вектор болгон ашиглах замаар боловсруулсан. Вирусийн вектор вакцинууд нь өөр вирусийн өөрчилсөн хувилбарыг вектор болгон ашиглах байдлаар вирусийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх зааврыг эсэд генетикийн материал хэлбэрээр хүргэдэг. Уг технологид суурилсан вакцин нь ихэнх уламжлалт вакцинаас ялгаатай нь тухайн вирусийн эсрэгтөрөгчийг агуулдаггүй бөгөөд харин тухайн бие махбодийн өөрийн эсийг ашиглан дархлааны системийг өдөөж антиген үйлдвэрлэх зарчмаар ажилладаг.

ДЭМБ-ын зүгээс “Covishield” вакцины хоёр тунг дор хаяж 6 долоо хоногийн зайтай тарихыг зөвлөсөн.

Гэсэн ч вакцин хөгжүүлэгчид буюу Оксфордын их сургуулийн эрдэмтэд вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай тарьж байж  үр дүн эрс нэмэгдэж вирусийн эсрэг илүү хүчтэй дархлаа бий болгоно гэж зөвлөжээ.

Үнийн хувьд нэг тун нь удс бүрт харилцан адилгүй буюу 3-5 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин “COVAX” хөтөлбөр тус вакцины нэг тун 3 ам.доллараар бодож нийт 300 сая тун худалдан авсан бол Энэтхэгийн “Serum” институцээс нэг тэрбум тун вакцин авах гэрээг байгуулсан байна. АНУын хувьд нэг тунг нь дөрвөн ам.доллараар тооцон 1.2 тэрбум ам.долларын өртгөөр 300 сая тунг авахаар урьдчилан захиалсан. Одоогоор Их Британи, Итали, Бельги, Франц, Энэтхэг болон Өмнөд Солонгост “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд 2021 онд 400 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаагийн 80 сая тунг энэ оны эхний улиралд нийлүүлэхээр тооцоолжээ.

“Covishield” вакцин нь үнийн хувьд хямдаас гадна бусад вакцинуудтай харьцуулахад хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардагдахгүй, ердийн температур буюу цельсийн нэмэх 2-8 хэмд, ердийн хөргүүрт хадгалж, тээвэрлэх боломжтойгоороо давуу талтай.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу одоогоор зөвхөн хүнд хэлбэрийн харшилтай болон 18-аас доош насны хүмүүст уг вакциныг тарихыг хориглоод байгаа. Гэхдээ Оксфордын их сургууль 6-17 насны хүүхдүүдэд вакцины үзүүлэх дархлааны хариу урвал болон аюулгүй байдлыг үнэлэхийн тулд энэ долоо хоногт 18-аас доош насны хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтыг эхлүүлээд байгаа юм. Эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд 12-17 насны хүүхдүүдийг оролцуулах бөгөөд судлаачид туршилтдаа 300 сайн дурын оролцогчийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцин тариулсан хүмүүст тариулсан газар хавдах, загатнах, улайх, бие зарайх, толгой өвдөх, булчин хөндүүрлэх, ядрах, 38 хэм хүртэл халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг ажиглагдах магадлалтай бол маш цөөн тохиолдолд булчирхай хавдах шинж тэмдэг илэрч магадгүй аж.

Хэрэв шинж тэмдгүүд хүчтэй илэрвэл парацетамол эмийг зааврын дагуу уухыг зөвлөсөн байна.

Оксфордын их сургуулийн эрдэмтэд уг вакцины клиникийн туршилтын гуравдугаар үе шатны завсрын үр дүнг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд  танилцуулсан. Туршилтад хамрагдсан оролцогчдод вакцины нэг болон бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад нэг тун тариулсан хүмүүст 90 хувийн дархлаа тогтсон бол хоёр бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад 62 хувийн үр дүнд хүрсэн нь дэлхий нийтийг эргэлзээнд оруулсан.  Харин 2021 оны хоёрдугаар сарын 3-нд танилцуулсан клиникийн туршилтын гуравдугаар үе шатны судалгаанд хийсэн дүн шинжилгээний үр дүнгээр вакцины эхний тунг тариулсны дараа вирусийн эсрэг 76 хувийн үр дүн үзүүлсэн бол хоёр дахь тунг хийсний дараа дээрх үр дүнгээ хадгалж байгааг тогтоосон.

Мөн хоёр тунгийн тарилгыг 12 долоо хоног болон түүнээс дээш зайтай хийсэн тохиолдолд вирусийн эсрэг 82 хувь хүртэл үр дүн үзүүлжээ. Энэ вакцины гол амжилт нь энэ вакцин “Covid-19”-ийн халдвараар хүндээр өвчлөхөөс 100 хувь хамгаалсан гэх өндөр үр дүнд хүрсэн юм.

Түүнчлэн Их Британи, Бразил болон ӨАБНУ-д хийгдсэн судалгаагаар “Covishield” вакцин нь олон нийтийн дунд тархсан шинж тэмдэггүй тархалтыг 67 хувь хүртэл буруулж байгаа нь батлагджээ.

ДЭМБ 2021 оны хоёрдугаар сарын 15-нд “AstraZeneca”-гийн вакцины хоёр өөр хувилбарыг яаралтай горимд ашиглах зөвшөөрлийг олгосон. Энэхүү вакциныг Өмнөд Солонгосын “SK Bioscience” компани “AZD1222” нэрээр, Энэтхэгийн “Serum” институци “Covishield” нэрээр үйлдвэрлэж буй юм. Мөн Европын холбоо, Европын эмийн агентлаг, Их Британи, Аргентин, Бразил, Энэтхэг, Өмнөд Солонгос, Пакистан, Монгол тэргүүтэй дэлхийн 50 гаруй орон тус вакциныг албан ёсоор бүртгээд байна.

Эх сурвалж: WHO, Bloomberg, The Conversation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголын сэхээтэн 2021-02-19 64.119.24.103

Covishield энэ тэр гэж бөөрөнхийлж байхаар зүгээр л Rothschild vaccine гээд нэрлэчих. Эсвэл өөрсдийнхөө овог нэрээ Covishield болгож өөрчилбөл таарна.

Avatar

Зочин 2021-02-19 192.82.77.187

Астра Зэникаг тариулахаас Герман, Австрийн эмч нар татгалзжээ.

Avatar

зочин 2021-02-19 192.82.76.173

Russia's Sputnik V vaccine has 92% efficacy in trial- BBC news

Avatar

haak 2021-02-19 64.119.23.88

орос гэж шаахымдаа. та нар өвдхөөрөө хөх хот, бээжин явж эмчлүүлдэг биздээ. оросоос эм тариа авдаг уу хаха. явж явж хятадынх дээр шүү. энэ өвчнийг анх гарсан газар нь илүү сайн мэдэж, илүү сайн эмчлэнэ. хятад маш шуурхай дарж чадсан. орос чинь коронадаа алуулаад хэдэн сая хүн тусчихсан байн даа.

Avatar

Зочин 2021-02-19 64.119.27.241

Орос вакцинаас бусад нь хэрэггүй шүү.

Avatar

Zochin 2021-02-19 122.201.24.41

sputnik chin 3-r shatnii gadaad ulsad hondlongiin hianaltan door hiih turshilt hiigdeegui, ur dagavaruud ni bugd nuuts, tiimees Delhiin eruul mendiin baiguullaga burtgeegui bgaa, batalgaagui, hor ch baih magadlaltai teneg uheruudee, yum unshij sudalj bai…

Avatar

Иргэн 2021-02-19 66.181.184.84

Оросын вакцин гээд байгаа нөхдүүд орос вакцинаа харьцуулаад сайн судлаад үзээ. Путин нь өөрөө тариулаагүй айгаад. 30 000 хүн дээр ажиглалт явуулдаг атал 300-400 хүндээр хийгээд бүртгүүлэхийг хүсэхэд нь ДЭМБ зэрэг татгалзсан юм лдаа. Чанаргүй пуужин, зэвсгээ шахдагтай адил амжаад вакцинаар сайн хүн болоод харагдчий гэсэн бодлого нь талаар өнгөрөв. Хатуу технологийн болон бизнессийн өрсөлдөөнд орохоос өөр аргагүй болсон юм. 1980 аад оныхоо л хагас муужруулсан вирус хийсэн л уусмал угтаа бол.

Avatar

Зочин 2021-02-19 202.126.88.185

Zugeer hamgiin hyamdiig n l geech dee hahaha

Avatar

Зочин 2021-02-19 202.55.188.39

Tegj turshiltiin tuulai bolohguiee hu

Avatar

Зочин 2021-02-19 103.229.122.14

Хүний бие махбод вирусын эсрэг 99.5% хамгаалж чадах хэмжээний дархлаатай, ийм байхад үлдсэн 0.5%-д нь зориулж вакцин хийлгэж маяглах ямар хэрэг байгаа юм бэ?

Avatar

Зочин 2021-02-19 66.181.186.44

х**

Avatar

Зочин 2021-02-19 64.119.20.231

darhlaa uduudug l gjishd hahaha covid avah vax avah ylgaagui l yum bshd aaaaaaaahahaha

Avatar

zochin 2021-02-19 202.55.188.40

sputnik chin 3-r shatnii gadaad ulsad hondlongiin hianaltan door hiih turshilt hiigdeegui, ur dagavaruud ni bugd nuuts, tiimees Delhiin eruul mendiin baiguullaga burtgeegui bgaa, batalgaagui, hor ch baih magadlaltai teneg uheruudee, yum unshij sudalj bai.

Avatar

Зочин 2021-02-19 64.119.20.231

** yaduu zg uhsen humuusiig buruutgachaad vax a hudlaa tailbarlah yom antibody toi gd bsn chn darhlaaa

Avatar

Зочин 2021-02-19 59.153.115.121

Яагаад дөнгөж 62% -гнь сонгох гэж. Хийлгэхгүй !!!

Avatar

Зочин 2021-02-19 66.181.186.44

Сайн л биз би хийлгэнэ

Avatar

Zochin 2021-02-19 87.66.142.201

Yagaad anhni uls ni Mongol gej? Tuslamjaar unegui bolhoor. 62% ni uvchinuus hamgaalna, uldsen huvid ni tanii bie uvchin awah ersdeltei. Yasan unuuh Pfizer, BioNTech geed bsan, daanch vaccin neeh hurdan hiih hugatsaand hiih bolood yawtsiima, bas vacciniha neriig helehgui bsin

Avatar

Зочин 2021-02-19 202.72.242.141

Файзер вакциныг хадгалж хамгаалахад хэцүү, манайхан дор нь чанаргүй болгоно доо. Ер нь яагаад 6 сар хамгаалах вакцинуудыг нь сонгоод бна аа

Avatar

Монгол 2021-02-19 202.131.236.170

Олон улсууд вакцин туршиж үзсэн байгаа бөгөөд туршилтын үр дүнгээр хамгийн доогуур үзүүлэлттэй нь AstraZeneca болох нь нотлогдсон. Монгол хүмүүс ч мэдээлэлтэй шүү ЕРӨНХИЙ САЙД гуай. Мэдээлэл зөв өгсөнд баярлалаа.

Avatar

sputnik-v 2021-02-19 202.179.21.251

sputnik avchij yun bolohgui baigaan be

Avatar

zochin 2021-02-19 64.119.21.41

Astra xamgiin muu bolox ni deerx xusnegtees xaragdaj bna daa

Avatar

zochin 2021-02-19 64.119.21.41

Enetxegiin ene vaktsin xuviin neg uildveriin mon 3-r shatny yr dun taniltsuulagdaagui vaktsin gee biz dee. Bid tegeed Enetxegiin turshiltand orj baigaa xereg uu. Deer bichsenees xaraxad ajilladag gorim ni ch oor yum. Ene muu Zasgiin gazar bidniig xulgana tuulai bolgox gej baigaa yum uu

Avatar

zochin 2021-02-19 64.119.21.41

Ene vaktsin chini Enetxegiin neg xuviin iuldveriin mon 3-r shatny dun garaagui vaktsin gee biz dee. Orosyn vaktsin yaasan be. Bid Enetxegiin turshilt bolox xereg uu. Tegeed ch ene vaktsin oor gorimoor ajilladag vaktsin baigaa biz dee. Ee medexgui xiilgexee bolix uu daa

Avatar

1вакцин 2021-02-19 66.181.161.32

Одоо дэлхий дээр спутник номер нэг болчоод байна даа

Avatar

Зочин 2021-02-19 66.181.186.44

Худлаа шаагаал

Avatar

Зочин 2021-02-19 192.82.77.187

Үнэн үү?

Avatar

Hud s** 2021-02-19 103.229.123.5

Hahaha olon ulsad hen ch toohgui baihad shaaj ogjiinda

Avatar

zochin 2021-02-19 66.181.186.234

enethegiin covershield vactsin umuu, angliinh umuu tolgoi erguuleed baigaarai, ene niitleliin dor enethegt gesen bna

Avatar

Муу л вакцин байна даа 62% 2021-02-19 66.181.181.18

Муу л вакцин байна даа 62%

Avatar

Зочин 2021-02-19 139.5.216.99

хөх толботой монгол хүний гээнд зориулсан тусдаа вакцин бүтээгээд үнэгүй бэлэглүүл тариулна үгүй бол ноу шүүдээ

Avatar

Зочин 2021-02-19 66.181.186.44

Сайн л биз нэг вакцин хэмнэх юмбайна би хийлгэнэ

Avatar

Иргэн 2021-02-19 122.201.22.112

Туршилтанд орцогоо.харж байж болно. Монгол хүний бие махбодь физилоги өөр шүү.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.180.24

Нээрээ л одоогоор вакцин хийлгээд байгаа 100 гаруй сая хүнээс Монгол хүний махбодь, физиологи өөр, ухаантай, судсаар нь цуснаас өөр юм урсдаг, дотор эрхтэн гээд гээд их өөр байдаг юм болов уу….

Avatar

Zochin 2021-02-19 87.66.142.201

Tenegtehed uchir bii shu, anh corona garahad mongol hun uur fiziologtoi, corona tusahgui geed yaj eliirdeg bailaa, mongol hun tiim l uhaantai ssin yum bol uls oron ard tumen mini yamar bgag gudamjind garaad har. Iim hulduu bodloo hayah tsag bolson

Avatar

Зочин 2021-02-19 202.21.108.171

62%-тай буюу хамгийн муу үзүүлэлттэй нь ажээ.

Avatar

Иргэн 2021-02-19 66.181.182.187

Амгалантуул энэ covishield ийгээ зүгээр эдгээр вакцин гээд бичвэл дээр байсан юмуу. Эсвэл өөр вакцин юмуу.

Avatar

Зочин 2021-02-19 202.179.21.225

Enetheg vaccine bn shu dee

Avatar

Иргэн 2021-02-19 122.201.22.112

Дээрхи газрын зурагны соёмбо тал нь явчихав өрөөсөн баганыгхугалах санаа байна уу.

Avatar

иргэн 2021-02-19 202.179.26.199

Сайн Вакцин болоод л Хямдхан , Ядуу буурай орнууд болох Африк Монгол мэтийн Ядуу буурай орнуудад ДЭМБ-аас манайд түрүүлж олговол гэж , Ер нь тэгээд манай Төр засгийн удирдлагууд, Улс төрчид цөөхөн хэдэн Иргэд дээ Сайн зүйл хийж байлуу гээд бодоод үзэхэд илүүдэхгүй л байх, Иргэд Бид энэ Цаг үед Өөрсөддөө Эрүүл мэндээ Анхаарах нь чухал бусуу, сайн л бодож байж л Вакцин хийлгэцгээх юм шүү,

Avatar

Зочин 2021-02-19 202.9.46.20

Astrazeneca, pfizer нь түрүүлж орж ирэхиймүү, covishield нь юм уу?

Avatar

Зочин 2021-02-19 66.181.161.121

Covishield нь Astrazeneca-ын бүтээсэн Энэтхэг үйлдвэрлэж байгаа вакцин гэж ойлголоо.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.184.43

Танилцахгүй.

Avatar

Zochin 2021-02-19 202.55.188.40

chi lam, pastoriinhaa ureliig zalgihgui yu, chamaig hamgaalah esehiig harii kkk

Avatar

Зочин 2021-02-19 66.181.187.89

chi ooroo morooro turshiltiin tuulai bolood geniin oorchloltond orood biere tgluul bi ch bs taniltsahgu trnii orond sputnik eswl triulad eswl ooroo owchinoo awaad darhlaa suutsn n deer

Avatar

Зочин 2021-02-19 202.126.94.99

Монголчуудад Спутник дээрээ.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.161.49

Чи судалж үзээ юу. Тийм бол тэр талаараа жаахан бичвэл ямар вэ

Avatar

zochin 2021-02-19 202.55.188.40

sputnik chin 3-r shatnii gadaad ulsad hndlongiin hianaltan door hiih turshilt hiigdeegui, ur dagavaruud ni bugd nuuts, tiimees Delhiin eruul mendiin baiguullaga burtgeegui bgaa, batalgaagui, hor ch baih magadlaltai teneg uheree, yum unshij sudalj bai.

Avatar

Зочин 2021-02-19 202.126.90.75

3-р шат хийгдээд анагаахын хамгийн том лансэт сэтгүүлд сайн болж гэж гараад барууныхан амаа таглуулж дэлхийгээрээ дэмжиж тэр бүү хэл Моса дахь АНУ-ийн элчингийхэн хийлгэх болж байгаа вм биш үү . Өөрөө ёстой юм унш

Avatar

Судлаач 2021-02-19 202.126.90.75

Спутник яагаад монголеуудад дээр вэ гэвэл тариулахын өмнө 3 хоног, дараа нь 3 хоног л архи уухгүй 7 хоног тэсэхэд болоо. Бусад нь 48 хоног гэж байгаа шүү. Үүнээс илүү ойлгомжтой судалгаагаар та нар яахав дээ. Ойлгох ч үгүй

Avatar

Зочин 2021-02-19 98.204.176.20

Americ t astrazeneka bish Johnson &johnson shineer orj baigaa.moderna fzer deer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж