Ганц дайчин ганцаардахгүй | News.MN

Ганц дайчин ганцаардахгүй

Ганц дайчин ганцаардахгүй

Ганц дайчин ганцаардахгүй

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй олимпийн эрхийн оноо олгох Тель Авивын "Гранд Слам" өчигдөр/2021.02.18/ эхэллээ. Таван тивийн 60 улсын 422 тамирчин оролцож буй энэхүү тэмцээнд Монгол улсыг Саид Моллаей ганцаараа төлөөлөн оролцож байна.


  • Азийн шилдгүүд зодоглохгүй наадам

Цар тахлын улмаас бөхийн орнууд тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, Хятад, Монгол зэрэг Азийн шилдэг улсууд шигшээ багаа Тель Авивын "Гранд Слам"-д илгээсэнгүй. Мөн дэлхийн чансааг тэргүүлэгч, топ тамирчид ч цөөн оролцож байна. Тухайлбал, Испанийн Николоз Шеразадишвили, Бельгийн Маттиас Кассе, Чехийн Лукаш Крпалек, Францын Еве Марье Гахье, Израилийн Саги Муки, Украины Дариа Билодид, Нидерландын Ким Поллин, Косовогийн Майлинда Кельменди, Монголын Саид Моллаей зэрэг тоотой хэдэн шилдэг бөх Тель Авивт хүрэлцэн иржээ.

Япон улсын хувьд шигшээ багаа олимп хүртэл олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах бодолгүй байгаа бол Куба, Канад, Өмнөд Солонгос, Тайвань, Монголын тамирчид энэ удаагийн "Гранд Слам"-ыг өнжиж, ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ташкентын "Гранд Слам"-д оролцохоор мэдүүлгээ өгчээ.

  • Ганц дайчин ганцаардахгүй

Дээр дурдсанчлан Монгол улсыг төлөөлөн Саид Моллаей ганцаараа Израильд газардсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол улсын иргэншилтэй болсон тэрбээр өдгөө Герман улсад цагаач гэх статустай амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Сүүлд гарсан мэдээллээр Саид Моллаей ирэх саруудад Израилийн жүдогийн шигшээ багтай хамт бэлтгэл хийх гэнэ. Израиль улстай холбогдсон түүний түүх сонирхолтой.

2019 оны Японд зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д Саид Моллаей Иран улсаа төлөөлж, аварга хамгаалах зорилготой оролцож байлаа. Тухайн үедээ хэсгээ тэргүүлсэн Саид Моллаей финалд Израилийн Саги Мукитай учраа таарах боломжтой байсан учир Ираны эрх баригчид болон жүдогийн холбоо нь барилдуулахгүй, ялагд хэмээн заналхийлсэн билээ. Ийнхүү Саид Моллаей мөнгөн медалийн төлөө Бельгийн Маттиас Кассед, хүрэл медалийн төлөө Гүржийн Лука Майсурадзед тус тус ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Моллаей Японоос Иран руу буцалгүй шууд Герман руу нисч хожим нь Улаанбаатарт ирж Монголын иргэншил авсан билээ.

Иран, Израиль хоёрын дунд эртнээс таарамжгүй харилцаа бий.

IJF буюу Олон улсын жүдо бөхийг холбооноос Ираны жүдо бөхийн холбооны гаргасан дээрх үйлдлийг буруушааж, Ираны тамирчдыг олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан. Ираны жүдо бөхийн холбоо ч уг шийдвэрийг эсэргүүцэж, CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандсан. Одоог хүртэл шийдвэр нь гараагүй хэвээр байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн үед Ираны Спортын яамны нэгдүгээр орлогч сайд Мохаммед Реза Даварзани Моллаейг дуудаж уулзаад, хэрэв барилдвал Тегеран дахь гэр бүл нь аюулд орно гэсэн аж.

Саид Моллаейгийн дасгалжуулагч Мохаммед Мансури шавиа даган эх орноосоо дүрвэн, одоо хамтдаа явж байна.

Спортын арбитрын шүүх энэхүү хэрэгтэй холбогдуулан нийтийн сонсгол хийх үеэр Израилийн тамирчин Саги Муки “Бүхэл бүтэн улс нь нэг иргэнийхээ, нэг тамирчныхаа эсрэг. Моллаейгийн нөхцөл байдлын талаар олон зүйл нийтлэгдсэн байсан. Би түүнтэй дотно найзууд гэдгээрээ бахархдаг. Саид надад гэр бүлийнхэнтэйгээ нэг жил гаруй хугацаанд уулзаагүй, гэр бүлийг нь заналхийлсэн тухай ярьсан” хэмээжээ.

Саид Моллаей Тель Авивын "Гранд Слам"-ын -81 кг-ийн жингийн В хэсэгт багтсан бөгөөд өнөөдөр/2021.02.19/ Израилийн Сегев Бен Харох болон Азарбайжаны Зелим Ткаев нарын хэн ялсантай нь барилдана.

  • Тель Авивын "Гранд Слам"-ын эхний өдөр

Гранд Сламын эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй -60 кг, -66 кг, эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг-ийн жингүүд явагдаж аваргаа тодрууллаа.

Эрэгтэй -60 кг-ийн жинд:

  • Алтан медаль – Давуд Маммадсоя (Азарбайжан)
  • Мөнгөн медаль – Темур Нозадзе (Гүрж)
  • Хүрэл медаль – Гусман Кыргызбаев (Казакстан)
  • Хүрэл медаль – Рамазан Абдулаев (Орос)

Эрэгтэй -66 кг-ийн жинд:

  • Алтан медаль – Алберто Гаитеро Мартин (Испани)
  • Мөнгөн медаль – Дзмитрый Минков (Беларусь)
  • Хүрэл медаль – Сардор Нуриллаев (Узбекстан)
  • Хүрэл медаль – Мухриддин Тиловов (Узбекстан)

Эмэгтэй -48 кг-ийн жинд:

  • Алтан медаль – Ширине Боукли (Франц)
  • Мөнгөн медаль – Дариа Билодид (Украин)
  • Хүрэл медаль – Андреа Стояадинов (Серби)
  • Хүрэл медаль – Жулиа Фигуэроа (Испани)

Эмэгтэй -52 кг-ийн жинд:

  • Алтан медаль – Челсье Жайлес (Их Британи)
  • Мөнгөн медаль – Гили Гохен (Израил)
  • Хүрэл медаль – Река Папп (Унгар)
  • Хүрэл медаль – Майлинда Кельминди (Косово)

Эмэгтэй -57 кг-ийн жинд:

  • Алтан медаль – Тимна Нелсон Леви (Израил)
  • Мөнгөн медаль – Сара Леони Сизик (Франц)
  • Хүрэл медаль – Этери Липартельани (Гүрж)
  • Хүрэл медаль – Хедвиг Каракас (Унгар)

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-19 64.119.21.50

Энэ хүнд эх орондоо буцах зам байхгүй, гэхдээ монголын иргэн удаан байхгүй нь ойлгомжтой, манайхыг олдсон дээр нь гээд түр л ашиглаж байгаа, яваандаа германы иргэншил л авах байх даа, гэхдээ яах вэ манай нэр дээр томхон тэмцээнээс ганц нэг медаль зулгаачихвал сайн л биз, гэхдээ тийм юм бараг л байхгүй болов уу, өөрөө ч нэг их хүсэхгүй байх шиг

Avatar

Зочин 2021-02-19 202.9.47.16

Амжилт хүсье

Avatar

зочин 2021-02-19 202.179.26.205

Спортод улс төрийн хил хязгаар байх ёсгүй.

Avatar

Зочин 2021-02-19 203.91.115.55

Ганц дайчин ганцдахгүй.

Avatar

зочин 2021-02-19 139.5.217.239

Сэтгэлд ер буухгүй юм аа! Ялсан ч ялагдсан ч монгол жудочдоо дэмжих нь мэдээж!

Avatar

Зочин 2021-02-19 192.42.116.25

Женкогийн хөгжүүлсэн гэдэг нөгөө Монголын их жудо нь ганц гадаадад найддаг болж жудочингүй болсон уу

Avatar

Зочин 2021-02-19 162.247.74.206

Хэрэггүй болоод ирэхээр хаячихсан биз тэгээд нөгөө жудо шалдаа унаад хэвтэж байгаа Баттулга одоо жуда хэрэггүй болсон. Баттулга эрх мэдэлд хүрээд жудо гэдэг Монголд хог болсон.

Avatar

Зочин 2021-02-19 202.55.188.83

Энэ өөрийнхөө эрх ашигийг Монголоор дамжин биелүүлэх гэж байгаа л даа…энэ олимпоос алт авсан ч бидэнд ямар ч амтгүй л байх болно…ямар Монгол газар шороонд өсч өндийсэн бол бас өөр шүү.

Avatar

asd 2021-02-19 64.119.20.30

Саид Монголоор дамжаад Германы иргэн болох гээд байгаа юм аа да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж