Өнөөдөр нээх зах, худалдааны төвийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр нээх зах, худалдааны төвийн хуваарь

Өнөөдөр нээх зах, худалдааны төвийн хуваарь

Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг хоёрдугаар сарын 16-наас үе шаттай нээх талаар албаныхан мэдээлсэн. Үүний дагуу өнөөдөр /2021.02.19/ “Ханталст” худалдааны төв, “Сэлэнгэ” зах үйл ажиллагаагаа нээнэ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Түүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар юм. Хатуу хөл хорионы үед хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд .жижиг дэлгүүрт түгээдэг бөөний худалдааны төвийг нээхээр болсон билээ.

Иргэд зөвхөн гэрийнхээ ойр хүнсний дэлгүүрээс хүнсээ авах бол бөөний төвүүд тухайн хүнсний дэлгүүрүүдэд тасралтгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй ажиллана. Өчигдрийн байдлаар “Шинэ Сандэй-2” худалдааны төв, “Баянзүрх-2 зах”, “Шинэ сансар зах”, “Жанжин” худалдааны төв, “Тумбааш” худалдааны төвийн үйл ажиллагаа нээсэн байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж