Цар тахлын улмаас 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшжээ. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурсан байна. Энэ бүхнийг харгалзан хоёрдугаар сарын 23-ны 06.00 цагт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусмагц ихэнх ААН-үүдийн үйл ажиллагааг нээхээр болжээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:
-Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хатуу хөл хориог тавина. Ингэхдээ 57 чиглэлийг нийтлэг журмаар ажиллуулахаар болсон. Харин саун массажны газрыг ажиллуулах боломжгүй. Ирэх Даваа гаригаас эдийн засгийг сэргээх чиглэлд анхаарч ААН-үүдийг тусгай горимын дагуу ажиллахыг зөвшөөрнө. Улаанбаатар хот 21 их наяд төгрөгийн эдийн засагтай. Хөл хорионы үед энэ эдийн засаг уналтад орсон. Тиймээс ААН-үүдийг нээж эдийн засгаа сэргээх бодлого барина. Нийслэлд үндсэндээ жил гаруй хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Хотын иргэд тэвчээртэй байж энэ цаг үед хүрсэн. Ухамсартай байсан иргэддээ талархаж байна. Сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудал толгойны өвчин болоод байгаа. Салбарын сайд, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг нээх чиглэл өгнө. Тодруулбал, хоёрдугаар сарын 23-аас нийслэл Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөн нээлттэй болно. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ. 12 хоногийн хөл хорио хамгийн эцсийнх нь байна гэж би өмнө нь хэлж байсан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Дахиж хөл хорио тогтоохгүй. Харин хороо, дүүрэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:
-Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэг хүнд 2 тунгаар тооцвол 75 мянган хүнд тарих хэмжээний эхний ээлжийн вакцин гэсэн үг. Хоёрдугаар сарын 23-аас эхлэн ААН-үүд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээнэ. Энэ хүрээнд УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулсан. Тус журмыг хоёрдугаар сарын 20-нд дэлгэрэнгүй танилцуулна. Жишээ авахад үзвэрийн танхим байна. Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил. 13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тиймээс 100 хувь бүх ААН-ийг нээх эрсдэлтэй байгаа. Хоёрдугаар сарын 23-аас ихэнх бизнесийг нээнэ.
Э.БУРАМ
Зочин 2021-02-19 66.181.161.21
Зай бариад явчхаар газар уб-д хэр байгаан болдоо
Зочин 2021-02-19 202.131.225.197
gym kinoteatruudaa neegeed saihan hyanaad yavchihoo zurchuud baigaa gazruudiig saihan torgood ug
Зочин 2021-02-19 51.89.153.65
> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-02-19 49.180.162.3
Зай бариулаад гар ариутгагч хаа сайгүй тавиад жаахан ч гэсэн бизнесээ явуулах аргаар ажиллаж бна даа.
Зочин 2021-02-19 192.82.77.238
зөв л ярьж байна манай дарга😃👏
Зочин 2021-02-19 202.21.117.178
Zasag dargiin yrisan hlsniig shuud buulgad bichsen bh yum. Nairuulj bichih bldoggui yum uu.
Зочин 2021-02-19 202.55.188.39
7 sar hurtel 2-3 udaa horio hiine gej ES helsen dee
Irgem 2021-02-19 103.57.95.206
Irged turiin shiidweriig demjij ajillaj bhad tur irgediig huurch helsendee hurehgui hul horiog bnga hiij bga
САСА 2021-02-19 66.181.177.39
Бүхэл бүтэн 2 жил шахам ард түмнээрээ тоглолоо шүү өвчнөөр далимдуулж сонгуулиа хийгээд авсан олон сар жил гэртээ хоригдсон хүмүүс бүгд илүүдэл жинтэй сахарын өвчинтэй даралт нь хүртэд ихдээд дархлаа нь сулраад дууслаа тэгээд дээр нь өдөржингөө 2 царацарай муутай авгай өвчний тухай хэтэрхий нуршаад бүх хүмүүсийг залхаан цээрлүүлэх ажиллагааг хийж байдаг Энэ 2 авгайн царайг харахаар бөөлжис хүрээд л шууд сувгаа сольдог болоод удаж байна АРАЙ ХЭТЭРХИЙ улстөржөөд л байгаа юм
Зочин 2021-02-19 66.181.177.39
Зүгээр л бүгдийг нь суллаад ажил амьдралтай нь залгуулж үзээрэй Амарсахйан шадар сайд болсоных ард түмэн их баярлаж байгаа шүү арай л ажил хэрэгч шударга хүн гарсан болохоор ард түмнээрээ улс төр хийж ахин дахин хориж тэнэгтэхгүй байхаа Энэ эмч нар шаал худлаа шоудаад л мэргэжлийн эрдэмтэд ч гэх шиг жхаан муутай хаанд урагшгүй албад гэгчээр нээх их худлаа сүржигнэсэн хүмүүсийн үгэнд л орж болохгүй шүү эмч нар зүгээр л өвчилсөнийг нь эдгээгээд явахад болохгүй юм алга байх шиг
Зочин 2021-02-19 66.181.161.61
НИЙСЛЭЛЭИЙН ОНЦГОЙ комисс гээд мэдээлэл гэж битгий завараачээ. Нэг мэдээлэлтэй байгаач. НОК мэдээлэл гээд бас хүмүүсийг нэрвтүүлж хүмүүсийн дархлааг унагаад байхын. Энэ Ганзориг л их зөв ойлгомжтой эргэж буцахгүй ярих юмаа. Аргагүй чадвар мэрэгжил гэж өөр юмаа. Энэ залуу их тайван бас их сонсоод хүн тайвшрих юмдаа баярлалаа Ганзоригоо. Хүмүүсийн хүссэнээр тэр нийтийн газруудыг нээхгүй байх нь зөвөө. УОК маш зөв шийдвэр гаргаж байгаад баярлалаа.
гэндэн 2021-02-19 202.126.89.186
Энэ нөхрийн ярьж хэлж байгаа нь арьсаа хамгаалах гэсэн санаа нэр хүнд олох арга.., удирдах чадвар үнэхээр алгаа. сонгуульд өрсөлдөж байгаа юм шиг..
Б.Байгалмаа 2021-02-19 202.9.40.52
Д.Сумьяабазар даргын хэлж байгаа энэ үг үйлдлээс нь дүгнэхэд энэ хүн далдыг хардаг болчхоогүй л байлтай. Удирдагч хүний амнаас гарахааргүй л болчимгүй юм ярьж өнөө маргаашаа аргацаасан, арьсаа хамгаалах гэсэн л үйлдэл гаргаж байна гээд хэлчихэд хилсдэхгүй л байх даа. Ийм хүн төрийг түмнийг удирдлаа юу
Б.Байгалмаа 2021-02-19 202.9.40.52
Хөл хориог бодлогтой системтэй тавихгүй бол хэлсэн үгэндээ хүрдэг хүн болох гээд нэг өдөр гэнэт тавьчихвал юу болохыг таашгүй. Хамгийн гол нь орон нутгийн замыг нээнэ, хотруу орж гарах хөдөлгөөнийг чөлөөтэй болгоно гэх юм. PSR шинжилгээтэй бол нэвтрүүлнэ л гэнэ. Тэр шинжилгээг ч чинь өгч байхдаа ч өгснийхөө дараа ч авчих боломжтой шүү дээ.Эрүүл бүс нутагруугаа энэ өвчнийг алдчихвал яаж барьж тогтоох юм бол доо. Сумъяабазар даргын энэ шийдвэрийг тийм ч ухаалаг зөв шийдвэр гэж бодохгүй л байна.
Зочин 2021-02-19 202.179.25.186
PCR гэдгээ ч мэдэхгүй та мэтийн нөхөд энэ улсыг сөнөөн устгахад хамгийн их үүрэг гүйцэтгэж байна
Bold o 2021-02-19 223.33.164.119
Mongoliin irgeddee hilee neegeechee Mangaruudaa
Иргэн 2021-02-19 122.201.22.112
Тахал дийлдэхгүй болсон тул дураараа больцгоо гэсэн адил сонсогдож байна.шаардлага гарвал хөл хорио 0 зогсолт хүртэл хийж хүн амынхаа тал хувийг ч гэсэн авч үлдэхээр бодно биздээ.монгол удам аа таслаж болохгүй.
Зочин 2021-02-19 202.9.40.77
Элийр чи яасан хоригдох дуртай л***р вэ чи
irgen 2021-02-19 43.242.243.148
Сумъяабазар одоо л төрийн хүн болж дадлагажих шинжтэй байна.
Зочин 2021-02-19 139.5.216.177
Халдвар дахин маш түргэн тархаж болзошгүй шүү. Бага байхад нь сэргийлэхийг бас бодолцох хэрэгтэй.Анархистүүдийг дагаж, тэдний хэлснээр далдаганаад хэрэггүй.Эд нар улс оронд зөвхөн хохирол л чирч ирнэ.
Зочин 2021-02-19 202.21.108.166
Тахал биш жирийн ханиад
Баярцэнгэл 2021-02-19 202.55.188.100
одоо суудлын галт тэрэг явах болов уу
Зочин 2021-02-19 103.26.194.193
МАН 100 жилээ зад тэмдэглэх гэж байгаа маа
Зочин 2021-02-19 202.70.46.20
Ирээдүйг хардаг биш дахих хөл хорио тогтоох эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй байх аа.
Зочин 2021-02-19 66.181.161.20
Yum oilgohgui mal ve odoo horihgui vactsinjuulalt ni ehlene uhvel tgd hohine
Зочин 2021-02-19 192.82.78.24
Entertainment neegeechee buh togloomiin gazruudiig
Зочин 2021-02-19 202.9.40.21
Спорт заал яах вэ?
ИРГЭН 2021-02-19 64.119.17.80
Анхнаасаа өвчин бага баримжаатай байхад нь арга хэмжээ авч чадахгүй дэлгэрүүдчихээд одоо бас юугаа чалчаад байгаа юмб дээ Уул үзээгүй хормой шууж ус үзээгүй гутал тайлна гэгчээр урьдаар олигтойхон арга хэмжээ авч баталгаатай тархалтыг зогсоохоо бод Битгий хөөрцөглөөд хийрхээд бай
иргэн 2021-02-19 66.181.179.118
УСАН БАССЕЙН НЭЭГДЭХ БОЛОМЖТОЙ БХАА
Ip 2021-02-19 202.21.109.38
Сэлмээр л бна. Вакцин хийлгэж орсон нь дээр байх аа.
Zochin 2021-02-19 66.181.179.118
КАРАРКЕ БААР НЭЭГДЭНЭ
Зочин 2021-02-19 64.119.16.30
Дахин хөл хорио тогтоохгүй гэж хэн ч амалж чадахгүй!! Европын орнууд хүртэл байсгээд л хөл хориогоо сэргээж байгаа шүү дээ!!! Цар тахал гэнэт хүчтэй тархвал хорио тогтоож л таарна шдээ!!!!
Зочин 2021-02-19 103.10.22.40
Ter n manaih shig horio bish shtee!!! Oroi 8 taagt haadag 9 tsagt haadag l horio baina!! Gert n tugjeed baigaa horio olood irerei haana ch bhgui shuu
Зориг 2021-02-19 202.9.40.121
Яг тийм. Харанхуй төр
/*-*/ 2021-02-19 49.0.142.40
Хэлэхэд эрт байна даа
Зочин 2021-02-19 202.126.88.152
Сумьяа яагаад саун массажыг онцлов хаха
123456 2021-02-19 49.0.142.40
Сумьяа өөрөө Тай гулгаа массажинд орж "бүрэн үйлчилгээний багц"-ыг нь сонгох дуртай
Зочин 2021-02-19 202.126.89.189
энэ с** далдыг хардаг болциймуу. өвчин тахал дахиж ирэхгүй гэж яаж мэдэж ингэж хэлж байгаа юм өол
Зочин 2021-02-19 66.181.178.47
Өвчин байхгүй бхад хөл хорио тогтоогоод хүмүүсмйн ажил аиьдрал зогсоогоод одоо хоногт өянөөн олноороо гарч байхад яагаад хөл хорио тогтоохгүй гэж. Ямар нэг зорилно байсан уу
Зочин 2021-02-19 64.119.26.89
Odo h*****d blgv z**l hul horiotoigo
Зочин 2021-02-19 202.126.88.206
Монголхүүд Тавилан юмдаа.
Зочин 2021-02-19 202.126.88.206
Усан бассейн хэзээ нээх вэ?
Монголхүү 2021-02-19 202.55.188.39
Риотинтод Оюу-толгойг худалдсан Монгол хүний эрүүл мэндийг Астразенекад худалдлаа. Монгол Улс маань хятадад дагаар орох хугацаа өдөр ирэх тусам ойртоод л байна
Зочин 2021-02-19 66.181.161.29
bileggui muu tursaga ve chi oorool yavj ter hujaadaa uusch alga bol