Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хоногийг 10 болгов | News.MN

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хоногийг 10 болгов

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хоногийг 10 болгов

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хоногийг 10 болгов

Гадаадад гацсан иргэдээ эх орондоо авчрахад төр багагүй анхаарч буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны гуравдугаар  сараас хойш арванхоёрдугаар сар хүртэл  тусгай үүргийн 119 нислэгээр 21716, газраар 6643 нийт 28359 иргэнээ татан авсан байна. Цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргаж буй иргэдийн тоогоор тусгай үүргийн нислэгийн давтамжийг ч нэмэгдүүлж байгаа юм.

Өчигдрийн байдлаар эх орондоо ирэхээр 9143 хүн бүртгүүлжээ. Үүнээс 2773 хүн яаралтай нутаг буцах хүсэлт гаргасан  байна.

Эрүүл мэндийн салбар нь тааруу, хөгжиж амжаагүй манай улсын хувьд халдварыг тогтоон барих гэж эмч мэргэжилтнүүд нь эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад гаднаас иргэдээ татан авах нь эмч нарын ачааллыг нэмж, эрсдэл дагуулах магадлалтай хэмээн Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.  14 хоногийн тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад  нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу.

Тэгвэл Засгийн газар, Улсын Онцгой комиссын хурлаар тусгаарлах байрны нөөц хязгаарлагдмал байгаа учраас  тусгаарлах хоногийн тоог 10 хоног болгон багасгаж тусгай нислэгийн давтамжийг нэмэх шийдвэр гаргажээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс /2021.02.19/ эхлэн гадаадаас ирсэн иргэдийг  10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлахаар болж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан өөр нэг шийдвэр бол гадаадаас ирэх иргэд тусгаарлагдах зочид буудлаа өөрсдөө сонгох боломжтой болжээ. Хэрэв тухайн иргэн санхүүгийн боломжтой бол гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудлаас сонголт хийн, хоногийн 100-270 мянган төгрөг төлөөд  байрлах боломжтой аж.  Тусгаарлалтын бусад зочид буудал хоногийн төлбөр нь 50 мянган төгрөг юм.

Хэдийгээр цар тахлыг дотоодод алдсан ч тусгай үүргийн  нислэгийг үргэлжлүүлж, энэ сард дөрвөн удаагийн татан авалт хийхээр төлөвлөснөөс Сөүл, Токио руу нислэг үйлдээд байна.  Өнөөдөр Сөүл рүү  тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Тэгвэл Засгийн газраас энэ сард гурван нислэгийг нэмсэн байна. Ингэснээр хоёрдугаар сарын 24-нд Турк руу, хоёрдугаар сарын 26-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Үүнээс гадна хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын хөл бөмбөг, жудогийн шигшээ багийн тамирчдыг тэмцээн  уралдаанд оролцуулах бэлтгэл сургуулилалтыг хангах  үүднээс "Хүннү айр" компани Казахстан руу нислэг үйлдэнэ. Дээрх онгоц буцахдаа Казахстаны Алматы хотоос 85 орчим монгол иргэнээ авчрах аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-19 51.89.153.65

>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-19 140.78.5.102

Үнэхээр тэнэг мулгуу төртэй улс, яахав хүртэх ёстойгоо хүртэж л амьдарч явна. Корона 19 дэх хоног дээрээ, 8 дахь шинжилгээн дээрээ илэрч байна гэж худлаа чаагаад бүтэн жил гадаадад байсан монголчуудыг гацаалаа, хамаг мөнгөөр нь буудлуудтай хамтарч мөнгө хийлээ, бүтэн жил МИАТ-д давуу байдал олголоо, бүтэн жил улсаараа карентинд суулаа. Бүх жижиг бизнесүүдээ дампуурууллаа. Хамаг хуримтлал, бүр өр тавиад хуваагаад идчихлээ. Баахан хүүхэд хийлээ. Яана даа ирэх жилүүдэд

Avatar

Зочин 2021-02-19 202.9.40.205

Хилээ нээж, эрүүл хүмүүсээ гэр гэрт нь тусгаарла!!!

Avatar

Зочин 2021-02-19 147.135.11.113

Яг зөв. Гол нь нэг хүн нэг өрөө. Тэхгүй баахан хүн авчраад бөөн бөөнөөр нь 21 хоног байлгаад бие биенээсээ халдвар авсанаас болж дотооддоо алдсан гэж бодож байна.

Avatar

Зочин 2021-02-19 140.78.5.102

чамайг коронагүй ээ гээд шинжилгээгээ харуулаад байхад тусгаарлаад байвал ямар байх вэ? адгийн хувиа хичээсэн мояа орк

Avatar

Ab 2021-02-19 60.117.158.153

Байгаа улсаасаа шижилгээтэй очиход асуудалгүй шүү дээ Өөрсдийгөө юу гэж бодоов! Худлаа шоудахаас өөр ямар ч үр дүнгүй

Avatar

Иргэн 2021-02-19 122.201.22.234

ШИНЖИЛГЭЭ АВААД ХАРИУ НЬ СӨРӨГ ГАРВАЛ ГЭРТ НЬ ТУСГААРЛА. ИЛҮҮ ДУТУУ ӨЛӨН ЮМ ХАРЖ АРД ИРГЭДЭЭ БҮҮ ТУЙЛДУУЛ.

Avatar

Зочин 2021-02-19 45.51.191.129

gert ni tusgaarlaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж