Байр суурь: 10 их наядын төлөвлөгөө биелэх боломжтой юу? | News.MN

Байр суурь: 10 их наядын төлөвлөгөө биелэх боломжтой юу?

Байр суурь: 10 их наядын төлөвлөгөө биелэх боломжтой юу?

Байр суурь: 10 их наядын төлөвлөгөө биелэх боломжтой юу?

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг баталснаа олон нийтэд танилцуулсан. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, орон сууцтай болгох зэрэг  2024 оныг хүртэлх дунд хугацааны хөтөлбөр юм. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг  Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах аж. Ингэхдээ мөнгөний эргэлтийг сэргээж эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон. Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг тэрбээр хэлсэн.

 “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.

Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төсвөөс гадуурх санхүүжилт хийнэ гэсэн нь  "Буух эзэн, буцах хаяг" нь  мэдээж Төв банк болж байна. Угтаа хуулиараа Засгийн газар төсвийн гадуур нэг ч төгрөг зарцуулах эрхгүй. Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, үүний дагуу татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулна  гэж байгаа ч энэ нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн  чиглэлд огт суугдаагүй. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ороогүй асуудлыг шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт гаргаж ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын Пи-Ар гэж харах хардлага ч байна.

Үндсэндээ 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн эх үүсвэр тодорхой бус байгаа юм.  Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хоёр их наяд төгрөгийг босгохоор төлөвлөжээ. Засгийн газар өнгөрөгч оны сүүлийн хуралдаанаараа Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэж авсан. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах холбогдох тооцоо судалгааг эрчимжүүлэх ажлыг хэсгийг байгуулсан.  Хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон ордуудыг төр хүчээр авах нь нөгөө талдаа гадны хөрөнгө оруулалтуудыг үргээдэг хор хохиролтой. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар төгрөгийн ханш суларч юан, ам.доллар өсч иргэдийн амьдралд шууд нөлөөлнө.

10 их наядын  хөтөлбөрийг УИХ-д ч танилцуулагүйгээр төсвийн гадуур хэрэгжүүлэх гэж байгаа нь хуульд нийцэхгүйг ч зарим эдийн засагч хэлж буй. Өөрөөр хэлбэл төсөв, Мөнгөний бодлого болон Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны Үндсэн чиглэлд  өөрчлөлт оруулалгүйгээр 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд нийцэхгүй гэсэн үг.

ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗААХДАА:

10 дугаар зүйл. Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх

  1. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж,хэрэгжүүлнэ.
  2. Монголбанк дараагийн жилд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 1О дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барих бөгөөд түүнд дараах асуудлыг тусгасан байна.

1/ Тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт;

2/Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний бодлогын зорилт, мөнгөний бодлогод нөлөөлж болох төгрөгийн ханшийн өөрчлөгдөх хандлага, санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаархи төсөөлөл гэж заасантай зөрчилдөхөөр байгаа юм.

2021 оны төсвийн  орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33 хувь гэж баталсан. Гэтэл өнөөдөр төсвийн алдагдал 5 их наяд төгрөгт хүрсэн атал тодотгол хийхгүйгээр Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөр баталсан нь төсвийн зарлагатай дүйцэхүйхээр байна. Уг хөтөлбөрийг дөрвөн жил хэрэгжүүлнэ гэж тооцвол жилд 2.5 их наяд төгрөг зарцуулна. Энэ нь төсвийн орлогын 25 хувийг эзэлнэ гэсэн үг.

Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж  хэн нь илүү амлах вэ гэдэг уралдаан үндсэндээ явагдаж байна. 2008 оны сонгуулиар АН  иргэн бүрт 1 сая төгрөгийн хувьцаа амлаж, МАН 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амлаж байсан. Тухайн үед энэ нь улсын төсвийн орлогоос  хэд дахин их хэмжээний мөнгө байсан. Энэхүү амлалтаа биелүүлэхдээ төсвөөс гадуур шийдэх замаар Оюутолгойн төсөл болон Чалкогийн  гэрээг муу хийсэн гэж зарим эдийн засагч үздэг.  Тухайн үед инфляц, доллар өсч ажилгүйдэл нэмэгдсэн гашуун түүх бий.

Өөрөөр хэлбэл, 2008 оны алдааг 2021 онд  дахин давтах нь хэмээн олон эдийн засагчид дүгнэж буй. Эдийн засгийн бодлогыг эдийн засгаар нь явуулалгүйгээр улс  төр ороод эхлэхээр сайн зүйл авчирдаггүйн бодит жишээ ч олон бий тэд сануулж байна.

Ямартай ч Засгийн газрын танилцуусан 10 их наядын хөтөлбөрийн талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.


ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР: ТӨВБАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ХҮҮГ ТЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг дэмжиж бга. Учир нь сүүлийн гурван жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж эдийн засагт бсан бүх мөнгийг Төвбанкны үнэт цаас руу татсан. Үр дүнд нь эдийн засаг борцлогдсон. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаар эдийн засаг хатангиршсан.

Хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харсан. Одоо ингээд эдийн засгаасаа мөнгө татах биш харин эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарласан нь зөв. Ингэхээс өөр аргагүй.

Эдийн засгийн сэхээний байдалтай ч биш бүр үхлүүт байдалтай байна. Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юмаа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан "Эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүйд хүрч болзошгүй" гэж хэлсэн байсан нь үнэний ортой. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк Төвбанкны үнэт цаасны хүүгээ тэглэх  эсвэл дор хаяж эрс буулгах шаардлагатай.  Тэгэхгүй бол эдийн засаг руугаа мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуйн нэгжүүд дээрээ очихгүй буцаад л Төв банк руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд гурван хувийн хүүтэй зээл авна. Тэр компанид хоёр сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5 хувийн хүүтэйгээр хадгалгуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эрсдэл бхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд 6 хувийн хүүтэйгээр өгчихнө. Монголбанк эдийн засагт бага ямар ч мөнгийг зургаан хувийн хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хүн хэдэн зуун тэрбумаар нь арбитражын ашиг хийнэ.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДЭЛГЭРСАЙХАН:МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ МӨНГӨ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРУУЛАХ  ШААРДЛАГАТАЙ

-Монгол Улсын эдийн засагт мөнгө их хэмжээгээр оруулах гарцаагүй шаардлагатай болсон. Тийм учраас энэ эдийн засгийн бодлого нь зөв юм.Гэхдээ бид энэ төлөвлөгөөг мөнгө хэвлэнэ гэдэг сөрөг талаас нь харахаасаа өмнө Монгол Улсын эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байна вэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 5 орчим хувьтай унах магадлалтай байна. Засгийн газар 6 орчим хувийн уналттай байна гэж үзэж байгаа. Дэлхийн банк 5.2 хувиар агшина гэж дүгнэсэн байсан. Ер нь бол эдийн засаг дөрвөөс дээш хувиар агших нь гарцаагүй. Үүнээс гадна мөнгөний нийлүүлэлтийн хурд саарсан байгаа. Монгол Улсын эдийн засаг тав орчим хувиар буурна гэдэг нь 2-3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Дээрээс нь зээлийн өсөлт зогссон. Зээл тодорхой хэмжээгээр олгогдож байгаа ч өсөлт гэдэг зүйл байхгүй болсон. Мөн чанаргүй зээл нэмэгдсэн. Гэх зэргээр мөнгөний зах дээр сөрөг үзэгдэл их байна. Тийм учраас бид эдийн засгийн өсөлтөөс алдагдсан 3 их наяд төгрөг, зээлийн өсөлтөөр дамжиж эдийн засгийг дэмжих ёстой байсан тэр орон зайг юугаар нөхөх вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Мөнгө нийлүүлэхгүйгээр зүгээр л хараад суугаад байх уу. Эрүүл мэндийн шалтгаанаар яривал өнөөдөр үнэхээр цусны эргэлт нь саарчихсан, цус нь багассан тохиолдолд бас л зүгээр хараад суух уу, эсвэл цусны эргэлтийг худасгах уу гэдэг асуудал бий. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг үнэхээр хүнд байдалтай байна. Тийм учраас мөнгөний эргэлтийг сайжруулах шаардлагатай.  Хоёрдугаарт 10 их наяд төгрөгийг нэг удаад буюу 1 жилийн хугацаанд гаргахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөтөлбөр нийт 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Тэгэхээр эхний жилд магадгүй 4 их наяд орчим төгрөг зарцуулагдахаар харагдаж байгаа. Энэ мэдээж том тоо. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн нийт хэмжээ нэлээд томорчихсон, эдийн засаг маань 30 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Мөнгөний нийлүүлэлт 20 орчим их наяд төгрөг байна. Ер нь бол төв банкны бодлого эдийн засагт шаардлагатай үед мөнгө хэвлээд ч хамаагүй нийлүүлж чаддаг, шаардлагагүй үед маш хурдан илүүдэл мөнгийг татаж авч чаддаг байх нь л зохистой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-19 51.89.153.65

>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу —— https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Б.Б 2021-02-19 66.181.161.108

Маш буруу шүү ийм тэнэг юм хийснээр төгрөгийн ханш унаж дрллар тэнгэрт гарах болно. Санхүү эдийн засгийн хүмүүс наад захын мөнгөний хөөсрөлийн тухай ойлголт алга. Эдийн засгийг бүр мөсөн сөнөөх нь дээ. Бизнес эрхлэгч нарт хоосон цаас тараах нь эргээд төгрөгийн хадгаламж болон үнийн өсөлтөнд хүнд байдал үүсгэх болно

Avatar

Ховдоос 2021-02-19 202.126.89.197

Наадам гхд шинэ ерөнхий сайд аа хүлээж авах нь зөв шүү… Бямбацогтыгоо

Avatar

Зочин 2021-02-19 202.9.46.207

Яг хэдийг нь иргэдэд өгөх юм бол хүртэх үгүйгээ мэдчихээд хөөцөлдөхүү яахаа шийдмээр байна. 100 орчим саяийг нь иргэдэд өгөөд үлдсэнийг нь өөрсдөө л авах байхдаа.

Avatar

Зочин 2021-02-19 202.126.88.212

Вакцин хийгдэнэ дэлхий хөдөлгөөнд орж эхэлнэ манайх ч бас хил ээ нээнэ ., үндэслэл тооцоогүй баахан мөнгө хэвлэж тэнэгтэж байж $ ханш аа алдаж 3000 төг давуулж эргээд сөхөрөх вий., хэрэв тэгвэл эдийн засгаа аврах биш а**а шүү. Жавхлан цагаан гартан онолч, Оюун эрдэнэ нэг ч хүнд цалин өгч үзээгүй ямарч мэдлэггүй хоосон толгойнууд ингэж л улсаа гипер инфляцад оруулж балрав сануулж хэллээ шүү,

Avatar

Зочин 2021-02-19 202.55.188.39

Jiriin irgeded bol hurteelgui deeguuree JDU shig huvaaj avaad l duusna, ur dund ni baahan BBSB, lombarduud hotoor 1 bolno. Ingesnees jiriin irgeddee 1 saya tugrug ugsun bol deer.

Avatar

Элдэв Очир 2021-02-19 202.9.46.155

Намынхандаа л өгч үзээрэй дээ

Avatar

Зочин 2021-02-19 66.181.161.106

Эдийн засагт ямарч өгөөжгүй юм харин энэ их мөнгөөр дэлхийн ирээдүйтэй компанид хувьцаа аваад ашиг хүртэх нь илүү ирээдүйтэй. Тэгэхгүй бол хэдэн карманий кампани хувааж аваад ашиггүй ажлаад болоо малчид архиний мөнгөө найдартай авна сонгууль дөхчлөө бусад давхаргынхан шүлсээ залгиад өнгөрнө

Avatar

mongol 2021-02-19 66.181.176.54

Ene 10 terbumiig heregjuulehed uchrah hamgiin tom ersdel ni erunhiilugchiin songuuli,bas avilgal bn daa uchir ni songuulidaa zoriulaad shoudaad unguruh,esvel namiinhaa gishuudiig demjine geed avilgadaad duusah iimerhuu baidlaar heregjih undeslel mash undur bn herev ingej hiigdvel ene tusul hutulbur ni yamarch ur ashiggui unguruh bolno l doo edniigee yaaj hyanahiig medeh yam alga alivaa yamar neg yamiig hiihdee zaaval hyanalt heregjiltiin durem juram bh estoi baidgiim gehdee hundlungiin hyanalt

Avatar

Зочин 2021-02-19 202.126.92.99

банкны санхүүжилттэй өндөр хүүтэй орон сууцны зээлийг төрийн ипотекрүү шилжүүлж өгнө үү

Avatar

зочин 2021-02-19 64.119.26.143

Эндээс мөнгөө ЭЗ д оруулахгүй зөвхөн ханш барихын тулд банк төвлөрүүлсэн бна. Барилга,байшин барихад сүүлийн 2 жилдээ мөнгөө оруулж яавч болохгүй!!!Үүнийг цаана нь авахгээд залуус хороололч гэх шиг нэр өгч улс төржүүлж байгаад авч сурсан олигар компанууд тодорчихсон байгаа нь нууц биш юмаа!!! Барилга барих гээд байгаа бол барилгаа хувийн,банкныхаа зээлээр бариад эрсдэлээ өөрсдөө үүрэх ёстой болохоос энэ ажилд татвар төлөгчдийн мөнгийг оруулж болохгүй шүү!!! Чингис бондуудын мөнгийг угаахтай адил

Avatar

зочин 2021-02-19 66.181.188.39

Том том бүлтэрч байхаар илүүдэл жингээ тэглэчихмээр юм даа.бас нэг попчин.ойртоод сонсохоор хуучин машин зарна,зээлээр авах уу гэхээс цаашгүй.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.179.252

mongol bankind bolobsrolgui heden shaldan zaluu oruulsan yugaan ch medehgui dee. su batbold hamatan bas deer chuluunbaatar geed bas dund gobi hun dee. mergejil gedeg hergetie shdee.molom ged arhangai zasag darga mongol bank taraj duusjinaa.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.179.252

mongol bankind abs l demi su batbold nogoo buduun abgain huu iderbold shud tanisan daa bas l oborhangai aimag. hotiinhon songuulid yalsan ch hamagui hotiin dargaa geed dund gobi neg ulaan medrel yaltan abchiraal.miegombo gedeg lagaan shde. mongo huraagcha tabidag. anmiin andud nohorlol doosh hiisen hund dahiad garahgui ee.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.179.252

bayar olonh boood songuulid yalanguta dudn gobios neg huhen uhen thatan abchirsan udbal hsadar gedeg. iim muuhai neg hododni abgaigas unegui bolosn namiin nohod and baina gejuu.asudla debshuuljina.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.179.252

enhbayar 2 uda olonh bolohdoo ygaad shadar saidar ajiluulj bolooguin boldoo. haa baisan omnogobi aimagas ulaanhuu abiraal busdigan muuhai gutaajisan daa. su batbold olonoh bolchool bas demirel dund gobios oyunhuu abiraal demii shdee namda haygaa hadrah.

Avatar

Зочин 2021-02-19 66.181.161.16

zeelsen mongoo mongo huulelt hiivel mash ondor torguuli tavih heregtee

Avatar

Зочин 2021-02-19 202.126.94.99

Монголын сэтгуул зуйд бугдийг мэддэг хэдхэн хунтэй. Тэднийгээ мундаг гээд итгэдэг. Эрэн сурвалжлаад жинхэнэ ухаантныг одох арга бна уу?!

Avatar

Зочин 2021-02-19 202.21.100.164

Ангар өөрийнхөө ББСБ -д мөнгө өг гэсэн үг л байна

Avatar

Марзан 2021-02-19 66.181.185.78

ББСБ биш ломбард, ер нь мэрзан гар даа. Хүмүүс яагаад шуураад, дагаад байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж