Хээрийн түймрийг унтраажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хээрийн түймрийг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Хээрийн түймрийг унтраажээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар хилээр  түймэр орж ирлээ гэсэн шуурхай дуудлага аймгийн Онцгой байдлын газар болонт ирсэн байна.

Тиймээс  Баян-Уул суман дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын албан хаагчид, орон нутгийнхантай хамтарч Онцгой байдлын ажилтнууд  түймрийг унтраажээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Сэвсүүл” гэдэг  газар хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан байна.

Б.УРАН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-07 59.153.113.239

ЗӨВ ШҮҮ