Сүүлийн үед “Clubhouse” хэмээх сошиал хэрэглүүрийг дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байна. Монголчууд ч мөн адил уг хэрэглүүрт нэгдэж, тодорхой сэдвийн хүрээнд халуун яриа өрнүүлэх болсон. Уг хэрэглүүрт өчигдөр /2021.2.18/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдан Covid-19-ийн эсрэг вакцины талаарх асуултад хариулж, яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр хөл хорио дуусангуут буюу энэ сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа AstraZeneka вакциныг хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдлээ. Вакцины хамгийн эхний тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Монгол Улсын хувьд Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийсэн. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирэх юм. AstraZeneca вакцины эхний 150 мянган тун нь энэ сарын 22-нд Монголд ирэх юм. Нэг хүнд хоёр тун таригдах тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгойгийн ажилтан зэрэг галын шугамд ажиллаж буй 75 мянган хүнд хийх аж. Үүний дараа бусад вакциныг үе шаттай оруулж ирэх ажээ.
Вакциныг тээвэрлэх хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдсэн бөгөөд ХӨСҮТ-ийн үндэсний агуулахад хадгалах юм. Харин Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах бөгөөд шаардлагатай агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулжээ. Ингэснээр вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа аж.
Мөн нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинд хамруулах бөгөөд Ковакс хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг, үлдсэн 40 хувийн вакцинжуулалтыг Монгол Улс өөрийн төсвөөр худалдан авах юм. Вакцины зардал, төсөв шийдэгджээ. Түүнчлэн иргэдийг вакцинжуулах ажлыг энэ оны аравдугаар сар эсвэл арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн байна.
Зочин 2021-02-19 192.82.67.193
Иргэдээ вакцинд хамрагдахыг өөрийн биеэр үлгэрлэж байгаа бол болж байна. Тийм биш бол уг нь иргэдийнхээ өмнүүр дайрч байгаа юм шиг сэтгэгдэл төүллж байна. Уг нь соёлтой бол өөрөө эхлэх хэрэггүй л баймаар.
Zochin 2021-02-19 46.224.12.86
Ene uwchin ihseed l bna hurdan vaktsinaa hii hiilgehgui ni uursduu l medne biz
Зочин 2021-02-19 51.89.153.65
>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-19 66.181.177.150
Pfizer-ийн вакцины цөөхөн тунг ямар хэсэг нь тариулах болов уу
Зочин 2021-02-19 103.26.195.128
Юун 11 сар болоод явчихав аа. Хоёрхон сая хүнийг бүтэн 9 сарын хугацаанд вакцинжуулах юм уу арай ч дээ. Ддоогоор Pfizer bio хамгийн сайн нь.
zochin 2021-02-19 64.119.21.41
Faizer edgeerees xavigui deer ni bna daa.Gexdee oros SPUTNIK l bidend xamgiin taarax ni baigaa yum. Manaix xaltar Enetxegiin xaluun orny 3-r shatny dun todorxoi bus ersdel daguulsan vaktsin avax geed yaagaad chichreed bnaa.Yamar uchirtai yum . Orosyn vaktsin avch boldoggui yum uu
Зочин 2021-02-19 202.21.107.91
Би ч гэсэн астра зенекаг хийлгэе гэж бодоод байгаа. Ядаж вирусээр нь тариулчхая.
Зочин 2021-02-19 182.232.39.67
Pfizer, Moderna iin vaccine messenger RNK buyu Corona virus iin RNK g bie hiij immune systemg sereej baigaa yum, Busad buh vaccine ulamjlalt arga buyu huhtun amitani adenovirust geniin uurchlult hiij corona virusiin medeelel oruulj gargaj avsan idevhgui virus (virus vector vaccine), Covid virus tariulah geed bga bol Pfizer Moderna g olj chadval tariulj dee
guest 2021-02-19 139.5.216.112
ЯАГААД ФАЙЗЕР ЮМ УУ СПУТНИК ЗЭРЭГ 92-С ДЭЭШ ҮР ДҮНТЭЙ ВАКЦИН БИШ, 50 ХУВЬ Ч ХҮРЭХГҮЙ ӨЧНӨӨН АСУУДАЛ ДАУУЛААД БАЙГАА АСТРА ВЭ. МӨНГИЙН ХУВААГААД ЦУСАЛЧИХСАН ЮМ УУ.
САЙД ЭНХБОЛДОД 2021-02-19 192.82.78.167
ЭНХБОЛДОО ЧИ ЭНЭ ВАКЦИНУУДЫН АЛЬ ХИР ҮР ДҮН ӨГӨХ, ЯМАР ХУВИЙН МАГАДЛАЛТАЙ ТАЛААР ВАКЦИН ТУС БҮРЭЭР МАШ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧЭЭ. ХҮМҮҮС ЭНЭ ТАЛААР ЯМАР ЧМЭДЛЭГГҮЙ БАЙНА. БОДВОЛ АСТРА НЬ МАШ ТААРУУ ТУЛ ТА ӨӨРӨӨ ХИЙЛГЭН ГЭЖ СУРТАЛЧИЛЖ БАЙХ ШИГ БАЙНАДАА. ВАКЦИНЫ ЧАНАР МАШ ЧУХАЛ БИТГИЙ ОРОНЦОГЛОЖ ХҮН АМААРАА ТУРШИЛТ ХИЙГЭЭРЭЙ. ХҮМҮҮС ДИЙЛЭНХ НЬ 90-ЭЭС ДЭЭШ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ВАКЦИН ХИЙЛГЭН ГЭЭД БАЙХАД ХҮЧЭЭР ЧАНАРГҮЙ ВАКЦИН ШАХАХ ГЭЭД БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БАЙГАА ШҮҮ
Зочин 2021-02-19 203.91.115.44
Дарга сайд нар вакцины хаягтай витамин хийлгэж болохгүй шүү
зочин 2021-02-19 202.21.113.146
одууд олны танилууд бараа сурталчилдаг даа, хөлс аваад, спортын одуудын ихэнхи орлого сурталчилгаанаас ирдэг гэдэг, арай ч тэгээггүй байлтай, вакцинжуулалтаа арай өөр шинэлэг аргаар сурталчилж болдоггүй юм байхдаа
Зочин 2021-02-19 202.126.94.99
Энэ хэдэн сайданцар нарын байж байгааг!!! Эдний юу хийлгэх нь бидэнд ямар хамаатай юм, эруул мэндийг салбараа яаж еед нь татах бэ? Бодлого бна уу, мэдлэг нь хурэх нь уу?!!
Зочин 2021-02-19 66.181.161.86
Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг бус уу ?.
Зочин 2021-02-19 64.119.27.106
МАН-ынхан чинь алдарт 100 жилийнхээ ойгоор бух иргэдээ вакцинжууж дуусгана гэсэн яагаад 11 сар болвоо айн ??????
Зочин 2021-02-19 64.119.19.169
ООРКУУДЫН СОНГОЛТ Л БИДНИЙГ ИНГЭЖ АЛААД БАЙНА. ЭНЭ МУУ ЛУЙВАРЧДАД ХҮН ЧАНАР ГЭЖ БАЙХ БИШ
Зочин 2021-02-19 192.82.74.83
ЦААНА ЧИН СПУТНИК-V гэж сайн вакцин гараад байна. ТЭГЭХДЭЭ МАНАЙ АХ НАР ХИЙЖЭЭ.
БАТТУЛГА, ПУТИН ХОЁР Л ШИЙДЭЖ ДЭЭ
Zocbin 2021-02-19 192.82.73.19
Ene hamgiin muu baktsen shuu. Hiilgej bolohgui. Olon ulsiin hamgiin sain chanartai vaktsen hiilgene. Ene vaktsen hiilgeed humuus olonooroo vhsen. Argentind iim yavdal bolson shuu
Зочин 2021-02-19 202.9.46.32
эртхэн захиалаагүй одоо муу нь ч олдохгүй сандрөад улс улсыг гуйгаад байх шиг бна даа
Зовлон үзсэн чавганц 2021-02-19 49.0.142.40
Пфайзер нь Астрагаасаа ялимгүй илүү үр дүнтэй гэсэн байна даа, уг нь хүмүүс дургүйцэх болохоос яг үнэндээ гэж хэлэхэд Xужаагийн эм сайн юм билээ
монгол 2021-02-19 66.181.189.66
Манайхан хүнд өвдөхөөрөө солонгос, хята, энэтхэгт очиж дыг эмчлүүлдэг биз дээ. Тэгээд одоо болохоор тэдгээр улсад хийсэн вакциныг хийлгэхгүй гээд байгаа юм.
Вакцин ба намчингуудын сонголтгүй сонголт 2021-02-19 202.21.108.46
МАН намынхан чинь Хятад вакцинаа хийлгэхгүй юмуу, эздийнхээ вакциныг хийлгэхгүй бол эзэд чинь хилэгнэх вий. Заа AstraZeneca г хийлгэсэн ч гэсэн шошго, лац ломбыг нь камерийн өмнө задалж хийлгэх ёстой шүү . Хойлог юм шиг мөртлөө цагаа тулахаар аминдаа хайртай хулхи гар байх ч юмуу хэн мэдлээ.
малчин 2021-02-19 64.119.21.233
Орос Спутнипк вакциныг оруулаад ир хамгийн түрүүнд би хийлгэе.
Зочин 2021-02-19 66.181.178.47
Юугаа хийлгэх нь хэнд хамаата дуурайх юм уу үгүй
Батаа 2021-02-19 66.181.180.109
Чадалтай нь амьдарна гэсэн үг үү. Перу зэрэг буурай хөгжилтэй улсад мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс эхэлж тариулж байна. Харамсалтай.