"Шинэ мутациас хамгаалахын тулд 3 тун вакцин хийлгэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

COVID-19

"Шинэ мутациас хамгаалахын тулд 3 тун вакцин хийлгэх хэрэгтэй"

"Шинэ мутациас хамгаалахын тулд 3 тун вакцин хийлгэх хэрэгтэй"
Bill Gates, Co-Chair the Bill & Melinda Gates Foundation shows a vaccine during the press conference. UN Photo / Jean-Marc FerrŽ

“Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс covid-19 өвчнөөс бүрэн хамгаалагдахын тулд вакцинжуулалтыг гурван үе шаттайгаар явуулах шаардлагатай болно хэмээн ярьжээ. Одоогоор дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн вакцинууд нь бүгд хоёр тун хийх шаардлагатай байгаа ба энэ хоёр тун нь хүний биед энэ өвчний эсрэг дархлаа үүсгэх бол гурав дахь тун нь шинэ мутациудаас хамгаална гэж тэр ярьсан байна.

Түүний “Уур амьсгалын хямралаас зайлсхийх нь: боломжит шийдлүүд ба гаргах шаардлагатай ололтууд” хэмээх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай ном энэ долоо хоногт худалдаанд гарсан юм. Энэхүү номонд дэлхийн дулаарал төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг тайлбарласан Гейтсийн цуврал ярилцлагууд багтсан бөгөөд энэхүү номонд дээрх санааг дэвшүүлжээ.

Тэрбээр “Гол асуудал нь одоо хийж буй вакцинуудаа улам шинэчлэн сайжруулах уу, гурван үе шаттай вакцинжуулалтад хамруулах уу гэдэгт байна. Эм үйлдвэрлэгчид жил бүр ханиадны вакцин хийдэгтэй адил шинэ хувилбаруудаас илүү сайн хамгаалах шинэ, тохируулсан вакцин хийх эсэхээ аль хэдийн ярилцаж эхлээд байна. АНУ-ын гурван ч вакцин үйлдвэрлэгч компани үүнийг судалж эхэлсэн. Иймд хоёр тунгаар вакцин хийлгэсэн хүмүүст гурав дахь нь хэрэг болж магадгүй юм. Хувьссан вируснээс баттай хамгаалахын тулд бид сайжруулсан вакцин гарган авах шаардлагатай болж мэднэ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж