2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 738,341,092.17 төгрөгийн үнийн дүн бүхий 3,579,905 ширхэг хувьцаа арилжигдсанаас 30 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC+15.00%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -13.92%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML -6.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 38,202 ширхэг нэгж эрхийг нийт 6,177,028 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 890,111 ширхэг үнэт цаас 867,858,225 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 5.97 хувиар өсөж, 27992.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,444,117,030,424.32 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ