Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал албан хэрэгцээндээ Lexus-570 автомашин худалдан авахаар болж, тендер зарласан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад байна.
Учир нь сарын өмнө тус аймгийн Засаг даргын Тамгын газар нь бүх газар, хэлтэст ашиглагдаж байсан Land-200 автомашиныг өвөлжилт хүндэрч буй Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн.
Ийм зүйл болсныг нэг байшинд ажил үүрэг гүйцэтгэж байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь мэдээгүй гэвэл эндүүрэл болно.
Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь шатахуун их “иддэг” автомашиныг аймгийн төвд голчлон унаж, үргүй зардал гаргаж, цар тахлын хүнд үед төсвөө хүндрүүлээд яах вэ, малчидтайгаа ойр ажилладаг сумдын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэх нь зөв гэж үзэн, том машинаас татгалзаж байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь 257 сая төгрөгт багтаан, 2017 он болон түүнээс хойш хилээр оруулж ирсэн Lexus-570 авч унахаар тендер зарласан нь олныг гайхашруулж буй юм.
Өвөлжилт хүндэрч, малчид зутарч эхлэхэд хамгийн түрүүнд сум, аймгийн Засаг дарга, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан дарга аа дагуулаад явдаг. Хадлан тэжээл бэлтгэлийн цагаар ч нөгөө муу нэр луу данстай Засаг дарга нар л давхиж явдаг. Өөр аймгийн нутагт өвөлжиж, хаваржиж, зусч яваа малчдынхаа араас Засаг дарга нь сураг чимээ тавина. Таньдаг мэддэг хүмүүстээ “Манай аймгийн, сумын тэдэн малчин танай тэр нутагт өвөлжиж, хаваржиж байгаа. Хөөж туулгүй, амар жимэр байлгаарай” гэж захина, гуйна.
Мал төллөлтийн үеэр ч мөн Засаг дарга нар багуудад ажиллана. Зуд турхан нүүрлэж, цагийн байдал хүндэрхэд Засаг дарга нөөцөнд байгаа өвс, тэжээлээ ачаад, цас малтаж, зүтгэсээр малчны хотонд очно.
Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч нар бараа нь үгүй. Гэтэл Улсын аварга малчин, тариаланчийн шагнал гардуулах болоход тэд УИХ-ын гишүүн дагаад давхиад ирэх нь олонтаа.
Нэг үгээр хэлбэл, хөдөөд ажиллаад байх нь ховор. Гэвч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг удирдаж байгаа хүн Lexus-570 унахгүй бол болдоггүй юм болов уу.
Төр нь бүсээ чангалах шийдвэр гарган, тансаг хэрэглээнээс татгалзахыг уриалж байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь жип машин худалдан авах шийдвэр гаргаад л… Хэмнэе гэвэл хуучин машинаа тордоод ажиллахад болохгүй зүйлгүй. Хуучин цагт дарга нар УАЗ-69 машинаар л хамаг ажлыг амжуулдаг байсан. Хонины хонхортоо юм, юм дүүргэж аваад л хөдөөг зорьцгооно.
Харин өнөө цагийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Lexus-570 хөлөглөхгүй бол тав тухыг нь алдуулаад ажил хийж болдоггүй болсон юм болов уу даа.
Г.ХОРОЛ
Zochin 2021-02-18 103.229.121.5
Yun Lexus yun Land yun Fitness be ene dargan¹tsaruud yaduu zuduu orond barigdsan orontoigo zohitsson erh yamba edleh estoin bishuu hot hodoonii sum aimgiin darga ni iim untei machine unaj bvl ih li bayan chineeleg ediin zasag hun ardtai uls bh estoin bishuu Emirate gi anduuraagui biz onoodor nohtsold prius li bolno tosviig shalgaj olon niited il bolgohiig shaardaj bna
иргэн 2021-02-18 202.179.26.199
Монголд Үнэтэй машин унаж байгаа Нөхдүүд цаанаа яг үнэн дээ бол бөөн Өр тавьж Зээлээр , үгүй бол Улсын төсөвийн мөнгөнөөс Хулгай хийсэн, эсвэл Авилгал авч Оймсон доо Мөнгөө цэвэрхэн хавчуулж чадсан нь Үнэтэй машин унаж яваа ,
зочин 2021-02-18 202.179.21.221
2021оноос эхлэн 2026 он хүртэл төрийн бүх шатанд шинээр авто машин авахыг хориглох хэрэгтэй. маш их мөнгө хэмнэгдэнэ.
Монгол 2021-02-18 103.229.122.118
Ийм булай, овгордох дуртай амьтдыг төрийн албанаас зайлуулаачээ!!!
Зочин 2021-02-18 202.9.46.164
энэ аймаг сумдын дарга нар нэг машин авахуулаад эвдэрсэн гэж актлуулаад багаар үнэлүүлээд авчихдаг моодтой юм байна лээшд. Иргэд нь хоорондоо хов мэт яриад л шуналтайг нь гайхаад л өнгөрдөг.
Зочин 2021-02-18 203.91.115.44
Ард олон манай намыг сонгосон Бид одоо 570 бeнз машин унанаа яадгийм
Оюун эрдэнэ ЕС- даа эндээс ажлаа эхлээч 2021-02-18 202.9.40.185
Улс нь 33 тэрбум долларын өртэй байхад Лексуус унаж ,МУ-ыг өөд татна хэмээн ханхалзагч бол ядууу татвар төлөгчдийг шулж,төсвийн мөнгөөр тоглох гэж шургалсан дээд зэргийн О Р К мөн бөгөөд Оксфордын том толийн талбарт дурдагддаг ДАУН ГАР -МОНГОЛ- мөнөөс мөн дөө. Дэлхийн том баян Япон, Герман…. аа больё ядуу орнуудын төрийн албаныхан МОНГОЛ-ын МАНГУУ энэ ДАУН шиг ингэхгүй. Филиппины удирдагч Дуртье-г манайд Женко-гийн оронд байсан бол ийм даунуудыг АК-аар шүршиж далд хийж төсөв хэмнэх байв
ХН 2021-02-18 202.179.24.242
ХОМ ыгнь харвал 200 570 тай 3 байр үл хөдлөхтэй орон сууц 3 тай үнэ нь 2,5 тэрбум 300 адуутай 1200 үхэртэй . хадгаламждаа 14 тэрбумтай….
Уншигч 2021-02-18 202.179.21.246
Өмнөговьд Ардчилсан нам ялж ардчилсан намын дарга нар эрх барьж байгаа
Зочин 2021-02-18 64.119.21.76
муу нэр бж болно луу данс гдг чинь Хятад гаралтай хүнийг хэлдэг бсан юм шүү дээ, мудакууд аа!
Бат 2021-02-18 202.55.191.43
Юу ч үзээгүй Хөөсөн мантуунууд улсын эдийн засгаар тоглоод л самраад л… энэ нөхрийг явуул. Юм үзсэн орнуудад тэр том жийпийг чинь гахайн ферм хавьцаа л унадаг юм. Швейцарийн ерөнхий сайд ажилдаа дугуйгаар ирдэг үхээгүй л байна. Балайрсан хэлбэрдэлээ зогсоож ажлынхаа гүн рүү ормоор байна дарга нараа
иргэн 2021-02-18 202.126.90.77
Өмнөговь аймагт чинь АН ялсан байхаа, одоо АН засаглаж байгаа шүү тэнд.
Зочин 2021-02-18 64.119.21.76
Ялсан АН-ын ЗЗ ланд 200 нуудаа журмаласан бна мал минь
Зочин 2021-02-18 202.131.232.18
Хэдэн уурхайн буян доо.
Зочин 2021-02-18 64.119.27.106
Хот болон аймагийн товд Пурус, ходоо ажилд УАЗ-469 авч ог, сайд дарга нар бугдэд нь.Одоо унаж байгаа унэтэй машинуудыг дуудлагаар зарж тэр монгийг нь улсын тосовт нэмэрлэ.
Зочин 2021-02-18 202.9.46.168
Дарга нарын тансаглалыг зогсоох хэрэгтэй. Хямд төсөр унаа хэрэглэх журам дүрэм юм уу хууль гаргах хэрэгтэй.
/*-*/ 2021-02-18 49.0.142.40
Өмнөговь аймгийн МАН /Монголын Авилгалчдын Нам ХХК/ –ийн салбарын захирлуудын хийж байгаа ажил нь энэ дээ чааваас
Зочин 2021-02-18 192.82.64.64
Ene nuhduudiin buruu medeeleliig zalruulj uguhud Umnugovi aimagt Ardchilsan nam yalsan buguud ug tom jeep avan gesen nuhur bolboos ardchilsan namiin Umnugovi aimgiin tomchuudiin neg boloi Umnugovid tanidag hun baival todruulchihgui yu Badraa dargaa bugd tanina daa Ardhilsan namiinh gedgiig ni bas
Зочин 2021-02-18 202.9.40.187
МАН ын хулгайчууд иймшдээ.бүгдэд нь армийн паркад цоортлоо арчууулж байгаа УАЗ 469-ийг өг.тэгээд армийн паркаа шинэчил.570,200,69 гурвыг дугуй давсан хунгарт явуул.тэгээд хар.мэдээж 69 нухнашдээ
Зочин 2021-02-18 185.220.101.202
!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-18 103.10.23.171
Эдийн засгаа ямар бгааг мэдсээр байж шууд л огцруулахгүй бол дахин ийм асуудал гарсаар байх болно эрх мэдэл шунал 2 хосолж бна
Зочин 2021-02-18 64.119.16.30
Энэ түнтгэрийн буруу биш, харин Засгийн газар, Ерөнхий сайд нь бүр дээрээс нь хатуу жишиг хориг тогтоож өгөхгүй задгай тавьсны л хар гай шүү дээ!!! Ерөнхий сайд нь өөрийн биеэр үлгэрлээд доошоо хатуу шаардлага тавиад шийтгээд байвал доодуул нь ингэж дураар авирлахгүй шүү дээ!!!!!!!
Зочин 2021-02-18 202.126.90.114
Хятад улсын дарга сайд нар улсдаа үйлдвэрлэсэн хамгийн хямд машин унах хуультай байдаг Манай дарга нарт хууль алга!!!
Зочин 2021-02-18 202.131.225.197
manaih mashin uildverledeggui!! guitsee!!!
Зочин 2021-02-18 202.126.90.114
Монголын ард түмний татвараар санхүүжиж буй төрийг ард түмэн мэдэж унаажуулах ёстой!!! Хамгийн бага бензин хэрэглэдэг машин унуул!!!
Зардал хэмнэгч 2021-02-18 122.201.22.112
Бүх шатны дарга нар вирус 20 30 ыг унаж зардал хэмнэх уриалга гаргацгаа.И.Т.Х машин хэрэг үйлдэж дуудлагаар Портал унуулах санаачилга гаргая.
Solongoo 2021-02-18 46.224.12.86
Ene mashin tereg utasnii dugaaraar gangardag asuudliig yuruusuu oilgohgui yumaa mongold ochinguut l ene medremj bhgui huniig unen baidald oruuldiim bna lee.Tegsen murtluu bugd zeeltei.Ter zeeliig chin mashin unaan nomer dugaart zartsuuldguim ajil hiij ajliin bair bii bolgoj uuriiguu eh ornoo hugjuulhed zartsuuldiim
Бадраад жан идүүлнээ 2021-02-18 92.223.73.83
Бадрааг 2 жилийн дотор Нарсанд суулганаа. Замын тендерт компани оруулах гээд бэлдэж байгаа мэдээлэл бичлэг удахгүй
Гэсэн үг үү 2021-02-18 66.181.181.45
200-гаа голоод 570
Иргэн 2021-02-18 122.201.24.130
Ерөнхий Сайдаа.Саналаа хэлье.Аймаг,нийслэлийн Засаг дарга,ИТХ бусад агентлагууд бүгдл жийп машинуудтай түүнийг одоо цэгцлэхгүй бол дахиад цаг байхгүй шүү.ОХУын ПУРГОН байхад л хангалттай.Дотор ПРУСС уначихна.Энэ агентлаг,яамдын ажлын давхардал 50 дээш хувьтай байгаам даа
Зочин 2021-02-18 64.119.24.187
Авгай нар нь дэлгуур хоршоо орохдоо оор машинд суувал уурлаад байдаг гэсэн.
Зочин 2021-02-18 202.9.46.117
Монголд Навальны шиг залуучууд задарсан дарга нарын эд хөрөнгө, үр ашиггүй зардлыг илчлээд өгдөг залуус хэрэгтэй байна!
Зочин 2021-02-18 103.57.94.59
Одоо чинь үндсэн хуулийн нэмэдт өөрчлөлтөөр аймгийн ИТХ дарга засаг дарга нар хэнд захирагдахгүй эрх мэдэл болсон юм биш үү одоо ч аймгийн ИХТ дарга дураараа дургиж дунд чөмөгөөр жэргэх байлгүй дээ сайхан сайхан мэдэмхүүндийн хийж буй ажил
Иргэн 2021-02-18 192.82.76.58
Засгийн газар норм норматив, хэм хэмжээ гэдэг үгийг үгсийн сангаас хассан уу. Мэдэхгүй , мартсан бол Улаан сайдаасаа асууж сураглаж сурч авбал зүгээр байна.
Зочин 2021-02-18 202.9.40.195
570 chini 200 g daguulahgui tav tuhtai. 570 bi deeree
Зочин 2021-02-18 103.57.95.109
ИТХ гэж огт хэрэггүй устгавал таарах байгууллага даа
Зочин 2021-02-18 103.57.95.109
Үхээч