Уул уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журамыг баталжээ. Ээлжинд гарах уурхайчдын PCR шинжилгээний хариу богино хугацаанд гарахгүй байгаагаас ажилчид хүлээх хугацаандаа гэрийн нөхцөлд тусгаарлагдаж байгаа аж. Түүнчлэн энэ хугацаанд бусадтай хавьталд орох магадлал өндөр байх тул олонх уурхай шинжилгээний хариу нь сөрөг гарсан ажилчдыг тээвэрлэх унаанд суухад түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээ авч нягтлах юм байна.
Уул уурхайн 19 том компанийн хүсэлт, захиалгын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөлтэй, Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн 93195 түргэвчилсэн оношлуурыг 2020 оны арванхоёрдугаар сард нийлүүлжээ. Цаашид уул уурхайн ажилчдын ээлжийг 14-21 хоногийн давтамжтай солино.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ