Анагаахийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ/PCR оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр /2021.02.18/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа. Шүлснээс шинжилгээ авч Covid-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 дугаар сард эхлүүлж 2021 оны гуравдугаар сард дуусгахаар ажиллаж байна.
Төслийн удирдагч Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр бол зөвлөх Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй. SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсруулж оношлуур бүтээх юм байна.
Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа танилцуулсан юм. Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй яваа гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Болдбаатар танилцуулсан юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУҮИС-ийн эрдэмтдийн хийж буй аливаа шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг илэрхийллээ. Уг төслийн багийг яамны зүгээс бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үед илэрхийлсэн юм. Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд Covid-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.
Эх сурвалж: ЭМЯ
Зочин 2021-02-18 203.91.115.44
Шүлсээр авах нь хариу нь хурдан гарна Хүндээ зовиургүй маш сайн шинжилгээ байна Монгол эрдэмтэд докторууддаа баяраллаа Төр засаг минь цавчаа гарахгүй ч байсан дэмжээрэй Одоо бол нэг хүний хамар ухаад л 80 мянга төгрөгний зардал гарч байгаа гэсэн шүү
Зочин 2021-02-18 66.181.161.28
Nodnin hiij bhaa yaasan malnuud bee!!!
Зочин 2021-02-18 66.181.189.249
МООД МОНГОЛООР ДУУСДАГ_ ХЯТАДААС ТЭР АМНААС АВДГИЙГ НЬ ОЛУУЛЖ ИРЭЭЧ.АЛЬ ХЭДИЙН ХИЙЧИХСЭН ЮМЫГ НЭЭНЭ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН?
Зочин 2021-02-18 202.131.227.51
оюуны хомсдол, тамын тогооны үлгэр
Зочин 2021-02-18 142.147.120.241
Shulsnees shinjilgeeg amerikt lav avch bn le xed daxin amar bas xurdan
/*-*/ 2021-02-18 49.0.142.40
Хамар руугаа гүнзгий зоолгох ч нээрээ дэмий шүү, шүдэнзний модны уртаас ялимгүй гүн ордог, тэгж байгаад дотор нь шалбалчихвал байнга нөж хатдаг, хамар битүүрдэг хүн болж хувирна даа
Зочин 2021-02-18 64.119.27.241
Сайн байна.
Зочин 2021-02-18 192.82.69.41
Бурхан минь, ашгүй дээ! Одоогийн оношлуур нь вирус олон мянга болж үржих хүртэл илрүүож чаддаггүй юм уу гэж ойлгосон, тийм болохоор 3,4,5,6 дахь удаагаа хамар уахаж бна, танилын гэо бүл халдвар аваад хүүхэд нь тусгаарлалтанд 6 дахь шинжилгээгээр илэрлээ гэсэн, олон ухуулах маш тавгүй, би ганц удаа хамраар шинжилгээ өгөхөд хамраас шууд цус гарч бна лээ. Ашгүй дээ шүлснээс авна гэдэг юун сайн юм!!!
Зочин 2021-02-18 202.55.191.130
vaktsin gargaj sur
Зочин 2021-02-18 64.119.21.98
2 сая төгрөгөөр ямар судалгаа хийх вэ?
Зочин 2021-02-18 202.131.225.197
Udahgui b**s uhna manaihan terendee sain
Зочин 2021-02-18 185.220.101.202
!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-18 122.201.21.22
:
хамар ухдаг бизнесээ одоо яралтай өөрчил халдварын биш хамрын өвчинтэй болж мэдэхээр нэг ухуулсан шинжилгээ хэдхэн цаг хүчинтэй ч гэх шиг алхах болгондоо хамраа ухуулж өөр өвчтэй болж мэдэхээр байна хурдан шүлсээр шинжилгээ авдаг болмоор байна
Зочин 2021-02-18 202.9.41.3
Хоолой ухдаг болно гэсэн үг
irgen 2021-02-18 66.181.161.29
odoogiin bagajnaas n iluu huchin chadaltai, urtug zardal bagatai, hurteemjtei baij chadah yum y da, tiim bish l bol hereggui de.bas l heden nuhud tusviin mungunuus ideed l unguruh biz
й 2021-02-18 66.181.161.46
Эрваат мэдүү.
зочин 2021-02-18 202.9.46.244
шүлсэнд вирус гадагшлах гээд хамгийн ихээр агуулагддаг гэж үздэг, төр засаг нь сайн дэмжээд өгөөсэй, манайхан чаднаа
Зочин 2021-02-18 192.82.74.239
Ийм зэргийн зүйлийг аль хэзээний хийвэл хийхээр болсон доо, уг нь. Бас хийгээд байгаа сураг ч өнгөрсөн оны дундуур сонсогдож байгаад чимээгүй болсон. Гаднаас хулхи хямд эм тариа оношлуур оруулж ирээд ЭМЯ-нд, эмнэлгүүдэд шахдаг мафийнхан л саад болоод хааж боогоод байгаа нь тодорхой. Урьд нь ч ард олныхоо өвчин зовлонгоор ашиг хонжоо олдог байсан нохойнууд, одоо коронаг далимдуулан маскнаас өгсүүлэн…. энэхүү оношлуур хүртэл бүх зүйл рүү чичрээд л дайрч байгаа.
Зочин 2021-02-18 103.57.95.94
Наруто онгоцны буудал дээр 2 мл шүлс аваад шинжлээд 20 минутын дараа хариу гарч байна даа. Гэрээсээ уутан савд нулимах шуудангаар илгээж хариу авч байна.манайхан хийнэ ээ.
Зочин 2021-02-18 103.57.95.94
Японуудаам хуулаад ав. Найдвартай
Гомбогүр 2021-02-18 202.9.47.14
ЭМ-ийн дэд сайд байсан Амарсанаа гэж нөхөр унгаснаас Ковидыг оношилж эмчлэх аргыг аль хэдийнэ олсон гэж байгаа.
Зочин 2021-02-18 122.201.26.3
Энэ ажил өмнө нь дуулдаж л байсан. Бүрэн дуусаагүй байгаа юм байна. Харин үнэхээр үр дүнтэй ажил бол төр засаг нь дэмжсэн шиг дэмжээд өгөх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн онолын хувьд шийдэгдэх биш эмнэлэгийн прхктикт нэвтэрснээр жинхэн шинэ бүтээл болно.
Монгол 2021-02-18 103.229.122.118
Үнэн бол сайн л байна. Вирус судалдаг, вакцин, эм тан хийдэг судалгааны, орчин үеийн төв хэрэгтэй байна. Уул нь монгол толгой IQ сайтай л гэдэгсэн. Авьяастай хүмүүсийг олж төр, засгаас дорвитойхон дэмжих хэрэгтэй дээ…
Зочин 2021-02-18 64.119.21.98
IQ гэдэг юм гол биш ээ. Хөдөлмөрч хүмүүс, тэднийг дэмждэг төр, нийгэм байх хэрэгтэй. Гэхэдээ бодлогоор, гэнүү морийн дэмжлэг бол хэрэг болохгүй. Цэргийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэдэг үг байсан. Одоо эрдэмтдийг мяншан өдөр ажиллуулж байж нэг удаа ашиглах гэдэг болжээ. Өөрөөр хэлбэл тодорхой суурь салбаруудаар манайд 3000-4000 эрдэмшинжилгээний ажилтан байвал бид юм хийж болно.
Зочин 2021-02-18 64.119.24.187
Молодцы
ИИ 2021-02-18 66.181.180.14
ХЯТАД АИНААС НЬ ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА ЛЭЭ.
Зочин 2021-02-18 202.21.100.138
Хөөе, Энэ үнэн үү.
ийм зүйлээ 2021-02-18 106.128.58.28
ийм зүйлээ дэмжээд заавал ажил хэрэг болгодог баймаар байна …. яриад л нэг мэдэхэд яасан нь
мэдэгдэхгүй таг алга болдог …. энийгээ л больчихмоор
Зочин 2021-02-18 139.5.219.169
Энэ хэдэн хүн бүтээж байгаа гээд зарлаад байх. Харийн бүтээгдэхүүнд дассан монгол төрд бодлого гэх юм нэг байхгүйг шууд баталж байна. Монголчууд улс төр мэдэхгүй, дандаа байшин ярьсан хүн сонгодог бүдүүлэг тэнэг хэвээрээ байна.