"Цагааннуур", "Боршоо", "Эрээнцав" боомтоор малын тэжээл импортолно | News.MN

"Цагааннуур", "Боршоо", "Эрээнцав" боомтоор малын тэжээл импортолно

"Цагааннуур", "Боршоо", "Эрээнцав" боомтоор малын тэжээл импортолно

"Цагааннуур", "Боршоо", "Эрээнцав" боомтоор малын тэжээл импортолно

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор 120 мянган тонн тэжээлийг импортоор авахаар төлөвлөсөн. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигдэж, хилийн "Цагааннуур" болон "Боршоо", "Эрээнцав" боомтоор малын тэжээл оруулж ирэхээр болжээ.   Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний тогтоолоор Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" болон Увс аймгийн "Боршоо" хилийн боомтоор нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс түр зогсоосон.

Тогтоолын хүрээнд "Цагааннуур" хилийн боомтоор зөвхөн шатахуун тээвэрлэх авто тээврийн хэрэгслийг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн зохицуулалтаар нэвтрүүлж байна. Баян-Өлгий, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээгээр хил нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосноор "Цагааннуур" боомтын нөгөө талд ОХУ-ын нутагт 600 гаруй тонн малын тэжээл саатжээ. Харин Боршоо боомтын нөгөө талд 1500 тонн малын тэжээл саатаад байна.

Засгийн газрын тогтоолын хүрээнд Баян-Өлгий, Увс, Дорнод аймаг болон баруун зүүн бүсэд малын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах нөхцөл бүрдэнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Малчин 2021-02-18 54.37.232.115

Энэ яам амьд уу. Саяхан сайд нь нэг уяач нөхөр байдаг гээд байсан сураг сонсох нь ээ бүх дарга нар нь уяач гэх шив. Өмнөх сайд нь бас Улаан уяач, Сэргэлэн уяач гэж байсан. Нэг л их уядаг хүмүүс байдаг юм аа даа. Ерөнхий сайдууд уяач л бол хөдөө аж ахуй гэж боддог болсон бололтой. Залуучууд минь одоо болио. Улс орноо бод. Зунжин морь уяж урал-дуулсаар байтал салбар чинь дууслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж