Улаанбаатар хотын Худалдааны танхимаас уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас уриалга гаргалаа

Улаанбаатар хотын Худалдааны танхимаас уриалга гаргалаа

Улсын их хурлаас “Банкны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулан, одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудыг 2022 оны зургадугаар сарын дотор багтаж хувьцаат компани болгож, өөрсдийн хувьцааг олон нийтэд санал болгох шаардлагатай болсон билээ. Энэ нь бизнес эрхлэгчид, иргэдэд банкны хөрөнгө оруулагч болж, өөрийн хөрөнгөө оруулсан банкаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх боломж олгож буй.

Улаанбаатар хотын Худалдааны танхим (УБХТ)-аас үүнтэй холбогдуулан гишүүн байгууллагууддаа дэмжлэг үзүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор уриалга гаргажээ. Тус уриалгад:

  • УБХТ-ын гишүүд нэгдэж өөрсдийн хувьцааг нь эзэмшдэг банктай болох, хувьцаагаа гаргах банкинд хамтран хөрөнгө оруулах;
  • Өөрсдийн хувьцаа эзэмшдэг банкаараа дамжуулан дотоод, гадаадын зах зээлээс бизнесийн хөнгөлөлттэй санхүүжилт босгоход хамтран ажиллах;
  • Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн Санхүүгийн төв” болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах;
  • Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад хамтран нэгдэж ажиллах.

Та бид хамтран нэгдэж чадвал бизнес эрхлэхэд тулгамддаг хамгийн хэцүү асуудлуудын нэг болох урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй санхүүжилт, хөрөнгө оруулалт олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг улам илүү нэмэгдүүлэх болно" гэжээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж