Хятадад уурхайн осол дахин гарч, зарим уурхайг хаахаар шийдэв | News.MN

Хятадад уурхайн осол дахин гарч, зарим уурхайг хаахаар шийдэв

Хятадад уурхайн осол дахин гарч, зарим уурхайг хаахаар шийдэв

Хятадад уурхайн осол дахин гарч, зарим уурхайг хаахаар шийдэв

Хятадын Шандун мужид алтны  нэг уурхайд дахиад осол гарснаар зарим аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй уурхайг хаах шийдвэр гарчээ. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Жаоюань хотын ойролцоох тус уурхайд гал гарч, зургаан хүн амь үрэгджээ.

Гал нутгийн цагаар өглөөний 06:00 цагт Цаожиова алтны уурхайд гарсан бөгөөд тухайн үед ажил гүйцэтгэж байсан арван уурхайчин гарах гарцгүй болжээ. Амьд үлдсэн дөрвөн уурхайчинг яаралтай эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байна.

Хятадад, ялангуяа Шандун мужид уурхайн осол ойр ойрхон гарч, олон хүний амь нас эрсдэж байгаа тул эрх баригчид цаашид дахин олон хүний амь нас хохироохгүйн тулд аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй зарим уурхайг бүрмөсөн хаахаар шийдсэн байна.

Сар гаруйн өмнө буюу нэгдүгээр сарын 11-нд тус мужийн Хушань алтны уурхайд дэлбэрэлт болж, ажлаа хийж байсан 30 орчим уурхайчны гарц хаагдан гурван долоо хоног гацсан юм. Аврах ажиллагааг эрчимтэй явуулсны эцэст 11 уурхайчинг эсэн мэнд гаргаж авсан ч бусад хүмүүсийг олж чадаагүй юм.

Иймд, Шандун мужийн онцгой байдлын газар алтны бус бүх уурхайд гуравдугаар сарыг дуустал шалгалт хийж, шаардлага хангаагүй зарим уурхайг бүрмөсөн хаахаар болсон байна.

БНХАУ-ын уурхай дэлхийн хамгийн аюултайд тооцогддог бөгөөд 2020 онд  573 уурхайчин ослоос болж амь насаа алджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-18 64.119.19.11

hujaa nar uhej l baig l dee. haaj yah geed bgaan

Avatar

/*-*/ 2021-02-18 49.0.142.40

Монгол хүн Монголын баялаг, харин Xятад хүн бол Xятадын асуудал /проблем/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж