Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барилаа | News.MN

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг түүнд уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлсэн байна.

БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн оршин сууж байгаа бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, иргэд, хүмүүнлэгийн харилцааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ инноваци, гарааны бизнесийн шинэ чиглэлд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж буйг Элчин сайд онцолжээ.

Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлсэн үгэндээ дэлхийн улс орнууд 2021 онд Covid-19 цар тахлыг даван туулж, амьдралын шинэ хэв маяг бүхий ирээдүйд шилжин ороход олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал болохыг онцлов. Мөн БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Covid-19 цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн “Солонгосын шинэ боломж” бодлогын хүрээнд хоёр улс хамтран ажиллах нөөц боломж буйг Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлжээ.

Түүнчлэн БНСУ-ын дэвшүүлсэн Солонгосын хойгийн энхтайван, хамтын ажиллагааны санаачилга болон 2021 оны тавдугаар сард БНСУ-д зохион байгуулагдах “Ногоон өсөлт ба Дэлхийн 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл–P4G” уур амьсгалын асуудлаарх олон улсын хуралд БНСУ-ын Засгийн газар анхаарч ач холбогдол өгч буйг Ерөнхийлөгч тэмдэглээд энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүссэн байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан Элчин сайдад баяр хүргэж, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-18 202.179.15.71

Ene chin elchin said bsan Renchinlhumbe iin nuu amrag biz de

Avatar

Зочин 2021-02-18 120.142.122.17

Yu balairaad baigaa yum be! Huniig medehgui baij or hudlaa bichij bolohgui!!!

Avatar

Зочин 2021-02-18 202.126.90.62

ИРЭХ ЖИЛҮҮДЭЭС ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ 2000 ОНООС ӨМНӨХ ҮЕ ШИГЭЭ НАМ ГҮМ ; ХАРСАН ЗҮГ БҮРТЭЭ АЯЛАЛ ЗУГААЛГА ХИЙЖ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ СӨНӨӨЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЖ ; ИЛҮҮЦ МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАЛЖ ; УЛС ОРНУУД ЗӨВХӨН ДОТРОО АЖИН ТҮЖИН АМАР ТАЙВАН ЦЭВЭР ЦЭМЦГЭР АЖ ТӨРӨХ ЦАГ ҮЕ ИРЭЭСЭЙ…🐋🐋🐋🌱🌱🌱🌲🌲🌲🌷🌷🌷🍀🍀🍀🍁🍁🍁🌳🌳🌳🌷🌷🌷🌷🌳🌳🌳🌹🌹🌹🌴🌴🌴🌿🌿🌿🌷🌷🌷

Avatar

бодол минь 2021-02-18 139.5.218.59

Хүнийг харангуут харааж зүхсэн бүдүүлэг хүмүүс цөөхөн гэдэгт итгэе.Нүдэнд дулаахан хатагтай танаа: Харийн оронд амьдралаа дээшлүүлэх гэж эх нутгаа санан бэтгэрч яваа хүмүүст ойр байгаарай гэж захия.

Avatar

Зочин 2021-02-18 66.181.161.120

Mongoliig vizgui zorchih tal der anhaarmaar bna Mun Je In ekuu

Avatar

Зочин1 2021-02-18 203.91.115.41

Намбарын Эрдэнэтуяа юу?

Avatar

Bat 2021-02-18 211.36.133.96

tand amjilt husei.

Avatar

Наран 2021-02-18 77.37.227.40

Харин ч төрийн ажлын мэдлэг туршлагатай тууштай зарчимч ажил хэрэгч эмэгтэй шүү. Суугаа орныхоо хэл соёлыг түүн шиг мэддэг элчин сайд өнөөдөр хэд бн. Даравч дардайж булавч бултайж бж гарч ирсэн сайд. Өөрийнхөө бөндгөрийн хэмжээгээр хүнийг дүгнэхээ больцгоо.

Avatar

Зочин 2021-02-18 139.5.216.245

Хүнд жингийн нэгэн байна.

Avatar

Монгол 2021-02-18 66.181.161.82

Good

Avatar

тт 2021-02-18 192.82.68.144

Өөөө ямар муухай өөөх тосоо гойжуулсан өмхий самхай заваан залхуу залхаг авгай вээээ хэхээ арчаагүй цувдаа

Avatar

Май шүү 2021-02-18 202.21.108.173

Чи яр өөрийнхөө өчүүхэн тархиа хэлчихлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж