Нийтийн тээвэр зогссон үед цагдаа нар нүдний хагалгаанд орох ёстой хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шуурхай хүргэж өгсөн байна. УБТЗ ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ажилтан Д.Шийрэвжанцан Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийтийн тээвэр зогссон үед яаралтай нүдний хагалгаанд орох шаардлагатай хүүхдээ дагуулан явж буй иргэний талаарх мэдээллийг цагдаагийн алба хаагчдад түргэн шуурхай мэдээлжээ.
Энэ дагуу авто эргүүлийн “Сүлд-116” чиглэлд үүрэг гүйцэтгэж буй эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Оюунболд, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Найдандорж нар дуудлага мэдээлэлгүй байх үеэрээ тэднийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шуурхай хүргэж өгсөн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ