Эхний хоёр сарын байдлаар 322.8 мянган тонн нүүрс экспортолжээ | News.MN

Эхний хоёр сарын байдлаар 322.8 мянган тонн нүүрс экспортолжээ

Эхний хоёр сарын байдлаар 322.8 мянган тонн нүүрс экспортолжээ

Эхний хоёр сарын байдлаар 322.8 мянган тонн нүүрс экспортолжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  мэдээлснээр, хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар  322.8 мянган тонн нүүрс экспортолжээ.  Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 24.6 хувиар  (656.5  мянган  тонноор) өсчээ.

Мөн зэсийн баяжмалын экспорт 9.8 хувиар өсөж, 161 мянган тонн болжээ. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь нийт  төсвийн орлогын 24.3 хувийг бүрдүүлсэн гэсэн үг.

Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас Хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Улмаар Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах  болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр  он гарснаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 850 гаруй автомашин хил нэвтэрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-18 66.181.189.54

Голомтын Баясгалан Женко 2- т хямд үнэтэй өгсөн нүүрс орж л байгаа байх даа

Avatar

ЧУКА 2021-02-18 122.201.22.100

АДЪЯАМАА ГЭЖ ХУДЛАА БИЧДЭГ БОЛОВСРОЛГҮЙ НӨХӨР БАЙНА УУРХАЙД ГАЛЧААР ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-02-18 124.158.66.14

Адъяамаа охин минь мэдлэг боловсролоо сайжруул, ажлаа хийж сур, чиний бичсэн тоогоор нүүрс гаргалт ноднингийн мөн үес 100хувь буурчээ. Аль тоог үнэн гэж мэдээлэл авах вэ? Даанч дээ. Хариуцлага алга уу?

Avatar

Монгол хүү 2021-02-18 103.206.195.230

322 000тонн нүүрс гадагшаа гаргаад зарсан гэнэ. Тэгээд тэр тоо нь өнгөрсөн жилийн яг энэ өдөртэй харьцуулахад 656 000тонн-р давуу тай харагдаж байна… гэх шиг. Тэнэг, хүн ч ингэж ярихгүй дээ… ХЯНАЖ, РЕДАКЦИ ХИЙХГҮЙГЭЭР АРД ИРГЭДЭД ДУРТАЙ НЬ ЦУУРХАЛААР ХАМААГҮЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ТАВЬДАГ Ч ЮМ УУ ДАА…хэрэг алга …

Avatar

Зочин 2021-02-18 64.119.19.29

Тоо уншиж чадахгүй байж худлаа мэдээ битгий бичиж бай л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж