Наоми Осака Серена Уильямсыг буулган авав | News.MN

Наоми Осака Серена Уильямсыг буулган авав

Наоми Осака Серена Уильямсыг буулган авав

Наоми Осака Серена Уильямсыг буулган авав

Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн Гранд Сламын нэг болох Австралийн нээлттэй тэмцээн эдгээр өдрүүдэд Мельбурн хотод зохион байгуулагдаж байна. Өнөөдөр/2021.02.18/ эмэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээ тоглолтууд явагдсан бөгөөд Японы Наоми Осакагийн эсрэг Серена Уильямс учраа тааран тоглосон юм.

Өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж буй 23 настай Наоми Осака өрсөлдөгчөө хоёр сетийн тоглолтонд 6-3, 6-4 гэсэн харьцаатай ялж, финалд шалгарлаа. Харин өдгөө 39 настай, мэргэжлийн талбайн теннисийн домогт тамирчин Серена Уильямсын хувьд амаржсанаасаа хойш форм муутай байгаа бөгөөд хамгийн сүүлд 2017 оны Австралийн нээлттэй тэмцээнд хоёр сартай жирэмсэн байхдаа түрүүлж байжээ.

Өдгөө дэлхийн чансааны 11-т бичигдэж буй Серена Уильямс 2017 онд амаржсанаасаа хойш Гранд Сламын 11 тэмцээнд оролцож, хараахан түрүүлж амжаагүй явна.

Наоми Осакад хожигдсоны дараа Серена Уильямс “Өнөөдөр юу болсныг мэдэхгүй байна. Би ханачихжээ. Өнөөдөр үнэхээр олон алдаа гаргалаа. Үнэхээр том алдаа гаргалаа” хэмээн нулимс дуслуулжээ. Харин Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан Наоми Осака “Серенагийн эсрэг тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би түүний эсрэг хамгийн сайн тоглолтоо гаргахыг хүссэн. Бага байхаасаа л Серенагийн тоглолтыг үзэж өслөө. Түүний эсрэг талбайд гарна гэдэг мөрөөдөл” хэмээн ярьжээ.

Наоми Осака финалын тоглолтонд Женнифер Брэди болон Каролина Мучова нарын хэн хожсонтой нь тоглох болно.

Наоми Осака ганцхан удаа 2019 онд Австралийн нээлттэй тэмцээний аварга болж байсан бол Серена Уильямс Гранд Сламын 23 түрүү хүртсэний дотор Австралийн нээлттэй тэмцээнд долоон удаа түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж