“Аялал жуулчлалын зах зээлийн судалгаа” сургалт амжилттай болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлалын зах зээлийн судалгаа” сургалт амжилттай болж өндөрлөлөө

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад судалгаа, мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор БОНХАЖЯ-ы харъяа “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс хийсэн судалгааны үр дүнг танилцуулах цуврал сургалтуудыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаад “Аялал жуулчлалын зах зээлийн судалгаа" тэр дундаа Торгоны замын аялал жуулчлалын зах зээл судалгааны ажлаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, монгол улсын аялал жуулчлалын зах зээлийн ойрын төлөв байдал ба торгоны замын аялал жуулчлалын зах зээлийг эдийн засгийн суурь үзүүлэлт, статистик ба бусад судалгаанд тулгуурлан тодорхойлсныг тур оператор компаниудад хүргэх зорилготой зохион байгуулав.

Сургалтанд тур операторуудын төлөөллөөс гадна салбарын эрдэмтэн, багш судлаач оюутнууд оролцлоо. Төслийн нэгжийн дараагийн сургалт энэ сарын сүүлээр зохион байгуулагдана.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж