Порто Роналдод гэнэтийн бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

Порто Роналдод гэнэтийн бэлэг барив

Порто Роналдод гэнэтийн бэлэг барив

УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2021.02.17/ өчигдөр явагдлаа.


  • Севилья 2 – 3 Боруссиа Дортмунд

Иван Ракитич, Хесус Навас, Фернандо зэрэг туршлагатай тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан Испанийн Севилья баг талбайдаа залуухан, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Германы Боруссиа Дортмунд багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Сусо дөнгөж долоо дахь минутанд оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч удалгүй зочдоос Махмуд Дахуд тооны харьцааг тэнцүүлэв. Үүнээс хойш нэгдүгээрт үед нэмж хоёр гоол орсон бөгөөд хоёуланг нь өнөө цагийн Европын шилдэг залуу тоглогчдын нэг Эрлин Холанд оруулжээ. Ийнхүү Боруссиа Дортмунд өрсөлдөгчөө талбайд нь 3-1 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын цаг дуусахаас гурван минутын өмнө Севильягийн Нидерланд довтлогч Люк Де Йонг нэг гоол оруулж, тооны харьцааг ойртуулж, ирэх Германд явагдах хариу тоглолтын дарамтнаас бага ч атугай гарав.

  • Порто 2 – 1 Ювентус

Кристиано Роналдо Ювентус багийнхаа хамтаар төрөлх Португаль улсдаа эргэн ирсэн. Эх орондоо ирсэн Роналдод Порто гэнэтийн бэлэг барьж, багийг нь 2-1 гэсэн харьцаатай хожиж, Итали руу нь буцаав. Тоглолтын эхний гоолыг Портогийн Иран довтлогч Мехди Тареми тоглолт дөнгөж эхлээд буюу хоёр дахь минутанд оруулж, багтаа тэргүүллийг авчирчээ. Порто ерөнхийдөө энэ тоглолтын үе бүрийн эхэнд гоолдсон гэж хэлж болно. Учир нь тэд дахин хоёрдугаар үе дөнгөж эхлээд 46 дахь минутанд дахин гоол оруулсан юм. Энэ удаад Портогийн Мали гаралтай довтлогч Мусса Марега Польш хаалгач Войцех Шенсныйгийн хаалгыг мялаав. Тоглолтын агуулгын хувьд Ювентус илүү байсан ч үр дүн Портогийн талд байлаа. Ювентусээс Федерико Кьеза тоглолтын 82 дахь минутанд багийнхаа ганц гоолыг домогт Икер Касильясийн хаалганд оруулжээ.

Ийнхүү УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хасагдах шатны эхний өдөр Мессигийн Барселона, хоёрдахь өдөр Роналдогийн Ювентус тус тус ялагдлаа.

Дээрх багуудын хариу тоглолтууд ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж