"Тусгаарлагдах байрны сонголт 100-270 мянгын үнэтэй"

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

COVID-19

"Тусгаарлагдах байрны сонголт 100-270 мянгын үнэтэй"

"Тусгаарлагдах байрны сонголт 100-270 мянгын үнэтэй"

Ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн талаар  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын  Засгийн газар, Улсын Онцгой комиссын ээлжит хурлаар гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн.

Энэ хүрээнд УОК-оос гадаад улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлах хоногийг бууруулах, тусгай үүргийн нислэгийн хуваарийг урьдчилан 2-4 сараар батлах, иргэд тусгаарлагдах зочид буудлаа өөрсдөө сонгох, МИАТ компанийн тийзний үнийг бууруулах шийдвэр гарсан.

Гадаад улсаас ирэх иргэд хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой. Гадаадаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлахаар болсон. Хоёрдугаар сард дөрвөн удаагийн нислэг хийхээр төлөвлөснөөс Сөүл, Токио руу нислэг үйлдсэн. Нэмж гурван удаагийн нислэг товлосон.   

Маргааш Сөүл рүү, хоёрдугаар сарын 24-нд Турк руу, хоёрдугаар сарын 26-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Үүнээс гадна хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын хөл бөмбөг, жудогийн шигшээ багийн тамирчдыг тэмцээн  уралдаанд оролцуулах бэлтгэл сургуулилалтыг хангах  үүднээс "Хүннү айр" компани Казахстан руу нислэг үйлдэнэ. Дээрх онгоц буцахдаа Казахстаны Алматы хотоос 85 орчим монгол иргэнээ авчирна. 

Гуравдугаар сард нийт 12 нислэг үйлдэнэ. Үүнээс Сөүл рүү зургаан удаагийн нислэг үйлдэхээс хоёр нь зөвхөн транзит юм. Гуравдугаар сарын 7-ны өдөр Япон улсад зарлагдсан онц байдал цуцлагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Японд хөдөлмөр эрхлэх зохих ангиллын визтэй болон тус улсад суралцах оюутнуудыг хилээр нэвтрүүлэх боломж нээгдэж байна. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд ГХЯ болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 800 орчим монгол иргэнд 3.16 тэрбум төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд тусламж болгон олгоод байгаа. Ирэх сард ч 30 иргэний нислэгийн тийз, тусгаарлах байрны зардлыг гаргуулахаар тохиролцоонд хүрсэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж