Бээжин Энэтхэгийн хилээс цэргүүдээ татаж байна | News.MN

Бээжин Энэтхэгийн хилээс цэргүүдээ татаж байна

Бээжин Энэтхэгийн хилээс цэргүүдээ татаж байна

Бээжин Энэтхэгийн хилээс цэргүүдээ татаж байна

Гималайн нурууны Ладах нутгийн маргаантай хэсэгт байсан Хятадын хэдэн арван байгууламжийг буулгаж, цэрэг, техникүүдээ татаж эхэлснийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд нотолж байна. Өнгөрсөн жил болсон цуст мөргөлдөөнөөс хойш хоёр тал бэлэн байдалд шилжсэн байв.

Цөмийн зэвсэгтэй хөрш орнууд болох Энэтхэг, Хятад хоёр өнгөрсөн долоо хоногт хилийн маргаантай хэсгийн Пангун Цо мөсөн голын ай сав газраас цэргүүдээ татахаар болсон талаараа зарласан юм.

Харин өчигдөр/2021.2.17/ нийтэд ил болсон хиймэл дагуулын зурагнуудаас харахад Хятадын тал Пангун Цо мөсөн голын ай сав орчимд нэгдүгээр сараас хойш байрлаж байсан цэргийн баазуудаа энэ долоо хоногт буулгаж эхэлжээ. Энэтхэгийн талаас ч гэсэн албаныхан ижил үйл ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингийн хэлснээр хоёр тал эхний ээлжинд мөсөн голын ай сав дагуух цэргийн баазуудаа буулган цэргээ татахаар тохиролцсон бөгөөд цаашид бүх цэргээ татах хэсэгчилсэн төлөвлөгөө зохиохоор хамтран ажиллаж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны зургадугаар сард хилийн маргаантай, зэвсэггүй бүсэд хоёр талын цэргүүд гардан тулаанд орж, Энэтхэгийн талаас 20 цэрэг, Хятадын талаас тодорхойгүй тооны цэрэг амь насаараа хохирсон. Түүнээс хойш хоёр тал бэлэн байдалд шилжин хилийн дагуу цэргүүдээ байрлуулан болзошгүй тулаанд бэлдэж байв.

Гэвч мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар тээрх үйл ажиллагаа нь удаан үргэлжилсэн хурцадмал байдлыг намжаах зөвхөн эхлэл төдий бөгөөд цаашид байдал яаж ч эргэх эрсдэл бий гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-18 202.126.90.153

Хятад дотоод дахь бүгдийгээ нууцлана. Өөр улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцоно. Монголд далай лам ирэх нь хятадад ямарч хамаагүй . Тэр шахалтыг нь монгол улс хүлээн зөвшөөрөөд л . Энэ улс дэлхийн тахал

Avatar

Зочин 2021-02-18 59.153.115.231

gardan tulaand orj enethegiin 20n tsereg alagdaj gyatdin todorhoigui tsereg alagdsan genuu oilgomjtoildoo 100 gyatad aluulsan baij taaraa muusain eriin orontsguud

Avatar

Зочин 2021-02-18 66.181.161.25

Хятад сайндаа ч биш л байх аадаа. Энэтхэгүүд Гималайн салбар уулсад гарц гаргаж цэрэг техникийн хүч бөөгнөрүүлсэн болохоор хятадуудын омог нь бага зэрэг дарагдсан байх.. Тэрнээс байдал сайнгүй хэвээрээ л байх шиг…

Avatar

Зочин 2021-02-18 202.21.108.174

ЗӨВ

Avatar

Зочин 2021-02-18 139.5.219.169

Энэтхэг уул цоолж туннел гаргасан тул дайн хийхэд ялах магадлал нэмэгдсэн. Ийм болохоор хятад цэргийнхээ хүчийг татсан байна. Гималайн өндөр уулыг нүхлэж чадсан Энэтхэгийн ялалт.

Avatar

Зочин 2021-02-18 192.82.74.130

хя адын хандийг дарах ганц улс нь энэтхэг л байна даа

Avatar

Jesus 2021-02-18 202.9.46.76

Daitaasai bilee hoer lalriin uls delhii ednuses dutav l gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж