Япон эмэгтэйчүүдийг чимээгүй байх нөхцөлтэйгээр намын хуралд суулгана

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

Япон эмэгтэйчүүдийг чимээгүй байх нөхцөлтэйгээр намын хуралд суулгана

Япон эмэгтэйчүүдийг чимээгүй байх нөхцөлтэйгээр намын хуралд суулгана

Япон улсын эрх баригч намын шийдвэр гаргах гол үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо тааруу хэмээн шүүмжлүүлдэг. Тэгвэл эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, 82 настай Тошихиро Никай намын гол шийдвэр гаргах хуралдаа эмэгтэйчүүдийг нэмж оролцуулах болсноо мэдэгджээ.

Нийт таван эмэгтэй парламентын гишүүнийг хуралдаа оролцохыг зөвшөөрчээ. Гэвч тэдгээр эмэгтэйчүүд зөвхөн ажиглагчийн байр сууринаас буюу ямар ч үг хэлэхгүй байх болзол тавьсан байна. Хэрэв санал хэлэхийг хүсвэл хурлаас гадуур бичиг хэргийн албанд санал хүсэлтээ өгдөг байхаар журамлажээ.

Саяхан эмэгтэйчүүдийг гадуурхсан үг хэлсэн “Токио 2020” зуны Олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга огцорсон билээ. Ерөнхий сайд асан, 83 настай Ёширо Мори зохион байгуулах хорооны хурлын үеэр "Эмэгтэйчүүд хэт нуршуу ярьдаг нь ажилд саад болдог" гэж хэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Япон нь хүйсийн тэгш харьцааны индексээр дэлхийд хойгуур бичигддэг.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж