60 согтуу жолооч саатуулагдаж, 207 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ | News.MN

60 согтуу жолооч саатуулагдаж, 207 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

60 согтуу жолооч саатуулагдаж, 207 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

60 согтуу жолооч саатуулагдаж, 207 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд шилжин ажиллаж буй. Энэ хугацаанд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж, цар тахлын тархалтын голомтыг хумих, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг олж тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тэгвэл хөл хорионы үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргийн тоо буурахгүй байгаа юм. Тодруулбал, өчигдөр /2021.02.17/ цагдаагийн байгууллагад зөрчлийн 1097, гэмт хэргийн шинжтэй 33, хулгайлах 7, гэр бүлийн хүчирхийллийн 163 дуудлага бүртгэгджээ. Үүнээс согтуугаар автомашин жолоодсон 60, эрүүлжүүлсэн 207, олон нийтийн газар танхайрсан 81 хэрэг бүртгэгджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-18 103.229.122.118

Согтуугаар машин жолоодсон малуудыг осол гаргаагүй байсан ч гэсэн доод тал нь 6 сар шоронд хийж, хүнд ажил хийлгэдэг болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-18 64.119.19.13

Үүнээс согтуугаар автомашин жолоодсон 60, эрүүлжүүлсэн 207, олон нийтийн газар танхайрсан 81 хэрэг бүртгэгджээ. 348 хүнээс шинжилгээ авдаг эсэхийг мэдэхгүй ч бөөнөөр нь байлгаж байгаад дүүрэг, хороодод хүлээлгэж өгдөг нь коронавирус халдварлах эх үүсвэр болохгүй юу? Сурвалжлах ёстой болов уу?

Avatar

Зочин 2021-02-18 64.119.19.13

Үүнээс согтуугаар автомашин жолоодсон 60, эрүүлжүүлсэн 207, олон нийтийн газар танхайрсан 81 хэрэг бүртгэгджээ. Дэлгүүрүүдэд хяналт тавьж байгаа эсэхийг шалгах. Өдөрт 1 дэлгүүрээс иргэн хэдэн удаагийн давтамжтай үйлчлүүлж байна. Хүнс үү? согтууруулах ундаа юу? Согтууруулах ундаа зарахыг зөвшөөрсөн нь олон хүчин зүйлд нөлөөлж байна даа. Нийслэлийн удирдлага анхаардаг болов уу?

Avatar

Зочин 2021-02-18 64.119.19.225

Ene zov sanaa yum bishvv neeree xen erxee bvrmoson xasuulj omchoosoo salaxig xvsev gej

Avatar

Зочин 2021-02-18 64.119.19.225

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст хүлээлгэх хариуцлага сул байдаг учир ийм их хүмүүс өдөрт баригдаж байна . Үүний цаана хичнээн хүний амь нас эрүүл мэнд хохирч бадаг билээ . Хүлээлгэх хариуцлага торгуулыг өндөр болговол хэн согтуугаар жолоо бариаад байх вэ дээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний жолоо барих эрхийг бүрмөсөн хасах тээврийн хэрэгслийг нь хурааж устгалд оруулаад эхалбэл хэн согтуугаар жолоо барихыг хүсэв гэж

Avatar

mgl 2021-02-18 64.119.26.118

Albadan ajil hiilgemeer baina. Torguuli undur baih yostoi.

Avatar

Зочин 2021-02-18 66.181.189.94

Horio tseeriin uid heden hun mashin barij baigaa geed 60 uulaa arhi uusan baidag bil ee?

Avatar

иргэн 2021-02-18 64.119.21.102

эрүүлжүүлэхэд хоносон хүнээс хуучих 4500 төгрөг улсад ордог байсёан. Одоо тэр хэмжээг нэмэх хэрэгтэй. Мөнгө өгч чадахгүй бол албадан ажил хийлгэх хэрэгтэй ш дээ.

Avatar

иргэн 2021-02-18 202.179.26.205

архитай нөхөрлөж байгаа цагт корона тахлаас ангижирч чадахгүй

Avatar

зочин 2021-02-18 202.131.244.210

монголчууд ч үнэхээр архин далайд живчихсэн юм байна даа. тоо баримт л яриад байхаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж юу ч алгаа. үнэхээр архи, тамхи, эм гурваар ашиг олдог болохоор хэн ч тоохгүй байх нь аргагүй биз дээ.

Avatar

Tr 2021-02-18 64.119.21.234

Цагдаа нараа! Арын хаалга, мөнгөөр асуудлыг шийддэгээ зогсоохгүй бол согтуу жолооч, зам тээврийн осол буурахгүй шүү. Таны хань, үр хүүхэд, аав ээж чинь ч золиос болохгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй. Хандлагаа өөрчлөл дөө!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж