60 согтуу жолооч саатуулагдаж, 207 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

60 согтуу жолооч саатуулагдаж, 207 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

60 согтуу жолооч саатуулагдаж, 207 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд шилжин ажиллаж буй. Энэ хугацаанд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж, цар тахлын тархалтын голомтыг хумих, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг олж тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тэгвэл хөл хорионы үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргийн тоо буурахгүй байгаа юм. Тодруулбал, өчигдөр /2021.02.17/ цагдаагийн байгууллагад зөрчлийн 1097, гэмт хэргийн шинжтэй 33, хулгайлах 7, гэр бүлийн хүчирхийллийн 163 дуудлага бүртгэгджээ. Үүнээс согтуугаар автомашин жолоодсон 60, эрүүлжүүлсэн 207, олон нийтийн газар танхайрсан 81 хэрэг бүртгэгджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж