АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотод байдаг “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборын хуучин барилгыг өчигдөр /2021.02.17/ олны нүдэн дээр нураажээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп 1984 онд уг казино, зочид буудлыг нээж байсан ч 2009 оноос дампуурч, хаалгаа барьсан байна. Трамп энэ бизнесээ орхиж, өөр хүмүүст худалдахыг оролдсон ч хэн ч энэ бизнест хөрөнгө оруулаагүй учир тэр чигт нь эзэнгүй орхиж байжээ.
Цагтаа холливүүдийн жүжигчид, рок оддын хөлд дарагддаг байсан уг барилгад нийт 3000 гаруй тэсрэх бодис байрлуулж, хэдхэн секундын дотор дэлбэлж, нураасан байна. Энэхүү казинод алдарт Майк Тайсоны тулаанууд, "The Rolling Stones"-ийн тоглолтууд зохион байгуулагдаж байв. “Trump Plaza Hotel and Casino”-г нураах ажиллагааг 10 ам.долларын төлбөртэйгөөр хүмүүст сонирхуулжээ. Мөн дэлбэлэх товчийг дарах эрхийг дуудлага худалдаанд оруулах гэж байсан ч барилгын эзний хүсэлтээр дуудлага худалдааг цуцалсан гэнэ.
Нийт 39 давхар уг барилгаас найман давхар барилгын өндөртэй тэнцэхүйц нуранги үүссэнийг зургадугаар сар гэхэд цэвэрлэж дуусна гэж хотын захиргаа мэдээлсэн байна. Тус хотод байсан Трамп нэртэй сүүлчийн барилга ийнхүү үгүй болж байгаа нь энэ аж. “The Trump Taj Mahal” нэртэй казино байсан нь одоо “Hard Rock Hotel and Casino” болсон бол “Trump Marina” нэртэй барилга нь “Golden Nugget Atlantic City” нэртэй болсон байна.
Эх сурвалж: Guardian
Зочин 2021-02-18 193.6.168.219
Монголчууд нээрээ популизм-д ингэж хурдан автах гэж. Трамп, Трамп гээд үхчих гээд нэг хэсэг Путин, Путин гээд үхдэг байсан. Моод, тренд юмуу хаашайн. Энэ хэдэн дарангуйлагч нөхдүүдийг дагаж хөөрч баясаж улыг нь долоохоос буцахгүй нөхдүүд нээрээ юу гэж ч хэлэхэв. Трамп сонгуульд ялагдсан. Зүгээр хүлээн зөвшөөр. Тэр Trump-ийг өмөөрөөд байгаа FOX news 2.7 тэрбум доллар-ийн өрөнд орсон. Санал тоолдог машин үйлдвэрлэдэг компани энэ хүмүүсийг шүүхэд дуудсан ийм л байна.
Зочин 2021-02-18 185.220.101.202
>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-18 139.5.219.169
Америкийн нэгдсэн улс барилга нураахад хүртэл хачин сайхан урлагтай нураах юм. Манайд 2 давхар байшин нурааж чадахгүй чацага царайлах үнэн хөгийн. Технологийн хөгжил, арга барилгүй Монголчууд ичэг ичэг.
Зочин 2021-02-18 103.212.117.205
Trump yalsan delhii medej baigaa
ЧИНГИС 2021-02-18 64.119.21.212
Таван хүний алтан амиар наадсан, ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, хүн бүхнийг дээрэхэж доромжилдог сэтгэцийн өвчтэй хүнийг дэмжих хүн байхгүй. Дэмжиж байгаа нөхдүүд нь яг энэ өвгөнтэйгаа таарсан таар шуудайнууд.
Зочин 2021-02-18 103.212.117.205
Bidenii hiisen ajil shdee ter tavan hun alsan chin biden chin uhsen hunii sanal hurtel avaad bna , 3000 garui shorongiin horigdol , shuudangaar irsen sanlig davhar toolson geed buun bulihai bna tsaan chin , too bodoj chaddag bol trumpd ugsun 75 say sanal hasagdsan zarm toologdoogui , niit sanal uguh erhtei huneesee hasjih uhaan alga uu
103.212.117.205 аа, ном унш, нүдээ нээ. Англи хэл сайн үз. 2021-02-18 64.119.21.36
АНУ-н сонгуулийн луйврын тухайд Оросын хэвлэл мэдээллээр л их гардаг. Яг үнэндээ ямар ч луйвар гараагүй. Тэр луйвар гээд байгаа зүйл нь дан худлаа мэдээлэл. Трампын луйвар гээд байгаа зүйл нь хий хоосон яриа, парадокс. Ямар ч бодит баримтгүй зүйл. Трамп нийт 30 гомдол гаргаснаас 19-г нь шүүх хүлээж аваагүй, хамгийн сүүлийн мэдээллээр Жеорж мужид саналыг дахин гараар тоолоход Байден ялсан. Висконсин мужийн шүүхэд гаргасан гомдлоо Трампын өмгөөлөгч буцаад татсан. Бусад 3 маргаантай мужийн шүүх Тра
103.212.117.205 аа, ном унш, нүдээ нээ. Англи хэл сайн үз. 2021-02-18 64.119.21.36
Бусад 3 маргаантай мужийн шүүх Трампын гомдлыг үндэслэлгүй байна гээд хүлээж аваагүй. Трамп ерөнхийдөө ямар ч явуургүй худал зүйлээр үймээн самуун дэгдээсэн нь ил болсон. Трампад ганцхан боломж үлдсэн нь хүчирхийлэл үйлдэж Байденыг зогсоох байсан.. Гэвч энэ бол үнэндээ өөрийг нь булшлах зүйл болж хувирсныг та бид харж байна. АНУ-д ямар ч байсан ард түмний төлөөллийн ардчилалаар сонгогдсон Байденыг яг яаж ажиллахыг нь харах нь зөв гэж би үзэж байна….
103.212.117.205 аа, ном унш, нүдээ нээ. Англи хэл сайн үз. 2021-02-18 64.119.21.36
“Юм уншиж ойлгодог ямар ч эрүүл хүн бүх бурууг бусад руу чихдэг, арьс өнгөр ялгаварлах, улс орныг болоод хүмүүсийг элдвээр хэлж доромжилдог, сэтгэцийн хувьд эрүүл бус трампыг дэмжихгүй. Трамп ялагдсан тул сонгуулийг хууль бус гэж зарлаж улс эх оронд үймээн самуун дэгдээхээр шийдсэн байна. Ийм л тэнэг мулгуу фашист нөхөр шүү дээ” гэж аль сарын өмнө бичиж байсны дагуу үйл явдал боллоо… Энэ бүх эмх замбараагүй байдлын цаана эрдэнэт хүний амь эрсэдлээ…..
Зочин 2021-02-18 103.57.95.130
Надад хэлэхгүй