"Covid-19-ийн халдвартай тав дахь хүн нас барлаа"

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

COVID-19

"Covid-19-ийн халдвартай тав дахь хүн нас барлаа"

Засгийн газраас Сovid-19 халдварын талаарх өнөөдрийн /2021.02.18/ ээлжит мэдээллээ хийлээ.


Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Wednesday, February 17, 2021

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 40217 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  49  хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Давтан шинжилгээнүүд болон ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 10 хүнээс халдвар илэрсэн. Тус өргөтгөсөн шинжилгээний хүрээнд  37 хүнээс халдвар илэрсэн. Анхны 19 хүнээс шинжилгээ авч тэдний хавьтлыг тусгаарлан шинжилгээ авах явцад нэмэгдэж 18 хүнээс  халдвар илэрсэн. Эдгээр иргэдийн байршлуудаас дурдвал, БГД-ийн 3,12,25, БЗД-ийн 26, СБД-ийн 18, СХД-ийн 6,7,18,31,39 ХУД-ийн 2,4 ЧД-ийн 2,6,12-р хороо байна.

Улаанбаатар хотод халдварын батлагдсан тохиолдол 1654 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1980 тохиолдол батлагдсан. Өчигдөр 25 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 2493. Үүнээс 1802 хүн эдгэрсэн. 

Эмчлүүлж байгаа 678 хүн байгаагаас биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 86, хөнгөн 584 хүн байна.

ХӨСҮТ-д биеийн байдал маш хүнд эмчлүүлж байсан иргэн өчигдөр нас барсан. Талийгаач хоёрдугаар сарын 14-нд биеийн байдал маш хүнд ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Хавсарсан хавдартай, үсэрхийлсэн хавдартай, уургийн дутагдал олон эрхтний үйл ажиллагааны доголдлоор нас барсан. Онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалагийн булчирхай үсэрхийлсэн хавдартай бөгөөд Covid-19 халдвараар биеийн байдал нь хүндэрсэн.

297 хүний хяналтын хугацаа дууссан учраас гэрт нь гаргасан. Зөрөөд 198 хүн ойрын хавьтлаар тусгаарлагдсан. Одоогоор ойрын хавьтлын 635 хүн байна. Хоёрдогч хавьтал 1419 хүн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 6261 хүн байна. Эдгээрээс 26.4 хувь нь халдвартай гэдэг нь балагдаж байна. Эхний шинжилгээ хийх явцад 54 хувьд нь халдвар илэрсэн бол хоёр дахь давтан шинжилгээгээр 26.3 хувьд нь халдвар илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Масс дундаас нийтдээ долоо хоногийн хугацаанд 37 хүн халдвартай гэдэг нь батлагдлаа. Цаашдаа шинжилгээ хийх 4-5 дүүрэг үлдсэн. Өнөөдөр Хан-Уул дүүрэг дээр төвлөрч ажиллаж байгаа бөгөөд тус дүүрэг дээр суурин 3 баг, явуулын 127 баг ажиллана. Маргааш Чингэлтэй дүүрэгт, нөгөөдөр Сүхбаатар дүүрэгт төвлөрч ажиллана. Хоёрдугаар сарын 21-22-нд буюу хөл хорионы сүүлийн өдөр Баянзүрх дүүрэгт төвлөрч ажиллана. Нийт 69 мянган өрхөд хүрч ажиллана. Алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангай дүүрэгт энэ өдрүүдэд шинжилгээ хийнэ. Өдөрт 40 мянган сорьцыг гаргах хүчин чадалтай. Гэтэл өдөрт 50 мянган сорьц цугларах хэмжээний ачаалал үүсээд байгаа учраас иргэд дээрх хуваарийнхаа дагуу шинжилгээгээ өгөх хэрэгтэй. Өчигдөр Баянгол дүүрэгт 21 цэг, явуулын 97 баг ажилласан. Нийт 25 хорооны 36 мянган хүнээс шинжилгээ авсан” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж