Умардын дүрвэгчдийг Өмнөд Солонгост ямар амьдрал хүлээдэг вэ? | News.MN

Умардын дүрвэгчдийг Өмнөд Солонгост ямар амьдрал хүлээдэг вэ?

Умардын дүрвэгчдийг Өмнөд Солонгост ямар амьдрал хүлээдэг вэ?

Умардын дүрвэгчдийг Өмнөд Солонгост ямар амьдрал хүлээдэг вэ?

Жил бүр хэдэн зуун хүн Умард Солонгосоос Өмнөд Солонгост дүрвэдэг. Тэд ихэвчлэн Хятадаар дамжин Өмнөд Солонгост очих замыг сонгодог аж. Учир нь хоёр Солонгосын хил маш өндөр хамгаалалттай тул баригдалгүйгээр хил зөрчинө гэдэг нь бараг боломжгүй зүйл. Сүүлийн 20 жилийн хугацаанд гэхэд нийт 30 мянга гаруй хүн Умард Солонгосоос дүрвэн гарчээ. Тэдний дунд Хятадаар дамжилгүйгээр хоёр Солонгосын хилийн өндөр хамгаалалттай хэсгийн 3м өндөр хашааг хөндөлгүй харайн дүрвэж чадсан гимнастикч хүртэл байв. Гэвч энэ тооны цаана хэчнээн хүний дүрвэх оролдлого бүтэлгүйтэж, хүндээр шийтгүүлснийг  хэн ч мэдэхгүй.

Анх 31 насандаа Өмнөд Солонгост дүрвэж очсон Ким Жи Ён хүнд бэрх зам туулсны эцэст “мөрөөдөл биелэх шиг болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байжээ. Тэрбээр 2013 оны гуравдугаар сард ээж, гурван нагацынхаа хамт Өмнөд Солонгост очсон аж. Гэвч түүний амьдрал тун удалгүй маш хэцүү сорилтуудтай нүүр тулж эхэлжээ.

Өдөр бүр тэдэнд шинэ шинэ сорилтууд тулгарах бөгөөд таньдаг хүн байхгүй нь багагүй хүндрэл учруулдаг байв. Ким Жи Ёны хэлснээр хоёр Солонгосын хооронд соёлын маш их ялгаа байсан тул бүх зүйлийг эхнээс нь сурах шаардлагатай болсон аж.

Дүрвэгчид маш хаалттай улсаас дөнгөж гарч ирсэн тул зарим өндөр технологийг хэрхэн ашиглахыг эхнээс нь сурах, ардчилсан нийгмийг ойлгох, тухайлбал, банкны картыг хэрхэн хэрэглэхээс эхлээд төлөөллийн Засгийн газар яаж ажилладаг зарчим хүртэл бүх зүйлийг эхнээс нь ойлгох хэрэг гардаг аж.

ДҮРВЭГЧДИЙГ ХЭРХЭН УГТДАГ ВЭ?

Умард Солонгосоос очсон ямар ч дүрвэгч хамгийн түрүүнд мөрдөн байцаалтад орж, түүнчлэн тагнуулын албанд хэд хэдэн удаа мэдүүлэг өгдөг гэнэ.

“Түүний дараа дүрвэгчдийг Өмнөд Солонгосын Засгийн газраас зохион байгуулдаг сургалтанд суулган Ханавон хүрээлэнд хүргэж, гурван сарын турш шаардлагатай зүйлсийг заадаг. Тэр гурван сарын хугацаанд дүрвэгчид хэрхэн бэлэн мөнгөний машин ашиглах, нийтийн тээврээр хэрхэн үйлчлүүлэх, хэрхэн ажилд орох гэх мэтээр Өмнөд Солонгосын нийгмийн талаар анхан шатны мэдлэг олж авдаг” хэмээн дүрвэгчдийн асуудал хариуцдаг ахлах ажилтан Сокил Пак ярьжээ.

Түүнчлэн сургалтаа дуусган Ханавон хүрээлэнгээс гарсан дүрвэгчдэд гар утас, банкны карт бэлдэж өгөөд, оршин суух орон нутагтай нь танилцуулдаг төвүүд олон бий. Дүрвэгчид Ханавон хүрээлэнгээс гараад зааж өгсөн хөлсний байранд ордог аж.

Ким Жи Ёны хувьд хүрээлэнгээс түүнд гоймон, будаа, тос зэрэг хайрцагтай хүнсний бүтээгдэхүүн өгсөн нь эхний хэд хоногийг давахад тусалсан аж. Тийнхүү шинэ хөлсний байранд ормогц тухайн нутгийн төлөөлөгч, эсвэл өмнө нь ирж суурьшсан дүрвэгч гэрт нь ирж туслан, цэвэрлэгээ хийж өгдөг байна. Тэр цагаас эхлээд дүрвэгчид өөрсдийнхөөрөө амьдарч эхэлдэг гэнэ.

ХЭН ТЭДНИЙГ ХАРЖ ХАНДДАГ ВЭ?

Өмнөд Солонгост суурьшиж буй дүрвэгчдийг тухайн орон нутгийнх нь тодорхой нэг цагдаагийн офицер хянадаг аж. Офицерууд хариуцаж авсан дүрвэгчийнхээ гэрт тогтмол очиж шалгадаг бөгөөд хэрэгцээтэй тусламж үзүүлдэг гэнэ. Пакийн хэлснээр офицерууд ихэвчлэн найрсаг зантайгаас гадна дүрвэгчдийн аав байхаар насны хүмүүс байдаг тул тэд ихэвчлэн найзууд болдог аж.

Мөн Эв нэгдлийн яамны мэдээлснээр дүрвэгчдэд ам бүлээс нь хамаарч 6000-32400 ам.доллартай тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж, 13300-19100 ам.доллартай тэнцэх түрээсийн байрны мөнгө, дунд, их сургуульд үнэгүй сурах эрх олгодог байна.

Түүнээс гадна дүрвэгчдэд зориулсан сэтгэл засах үйлчилгээ байдаг ч тус салбарт сайжруулалт, шинэчлэл шаардлагатай болжээ. Энэ талаар асуудал 2019 онд ноцтой сөхөгдөж олны анхаарлыг татсан юм. Учир нь дүрвэгч Хан Сон Ог хүүтэйгээ хамт түрээсийн байрандаа өлбөрч нас барсан байжээ. Хөршүүдийнх нь мэдээлснээр тэд маш их сэтгэл гутралтай байснаас гадагшаа гардаггүй байжээ.

Ихэнх дүрвэгчид сэтгэлийн маш их айдас, түгшүүртэй байдаг бөгөөд хэрхэн тусламж хүсэх, хаана хандахаа төдийлөн мэддэггүй гэнэ. Судалгаанаас үзэхэд Өмнөд Солонгост очсон дүрвэгчдийн 15 орчим хувь нь амиа егүүтгэх талаар бодож үздэг гэнэ. Харьцуулж үзвэл Өмнөд Солонгосын нийт иргэдийн 5 хувь нь ижил бодолтой байдаг аж.

“Дүрвэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихийн тулд нийгэмд тодорхой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Дүрвэгчдэд бусдаас тусламж хүсч болно гэдгийг ойлгуулж, мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн Пак ярьжээ.

ЯМАР АЖИЛ ЭРХЭЛДЭГ ВЭ?

Өмнөдөд дүрвэж очоод, тэндээ ажил олж хийнэ гэдэг амаргүй зүйл аж. Ким Жи Ён “Хоёр Солонгосын боловсролын тогтолцоо, олгодог мэдлэг маш их зөрүүтэй. Тиймээс Өмнөд Солонгост дүрвэгчдийн хийж чадах ажил их цөөхөн байдаг. Түүнээс гадна Умард Солонгосчууд цагийн ажил гэдэг ойлголт мэдэхгүй бөгөөд өөрсдөө ажил хайж, олж хийх гэдэг ойлголт байдаггүй. Тиймээс дүрвэгчид ажлын ярилцлага хэрхэн өгөхийг мэддэггүйгээсээ болж ажилд ороход маш их бэрхшээлтэй байдаг” хэмээн ярьжээ.

Дээрх шалтгаануудаас болж дүрвэгч эмэгтэйчүүд залуухан бол хоолны газрын зөөгч, хөгшин нь гал тогооны туслах, эрчүүд нь захиалгын бараа ангилах, барилга, үйлдвэрт туслах зэрэг ажил олддог гэнэ.

Засгийн газрын зүгээс дүрвэгчдийг илүү чадварлаг, туршлагатай болохын тулд ажилдаа аль болох олон цаг зарцуулахыг, ажил олгогчдрд дүрвэгчдийн ажиллах боломжийг сайн хангаж өгөхийг зөвлөдөг байна. Түүнчлэн дүрвэгчид боловсролдоо анхаарахыг хүсвэл хүссэн их сургуульдаа үнэгүй сурах боломжтой бөгөөд 35 наснаас доош хүмүүс үргэлжлүүлэн магистрт үнэгүй сурах эрхтэй байдаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-18 202.9.46.22

Тархи угаалт гэж нэг иймэрхүү нэг талыг барьсан мэдээг хэлдэг.

Avatar

Зочин 2021-02-18 64.119.27.241

Малаа хуцалгүй амаа тат

Avatar

Зочин 2021-02-18 66.181.161.32

Эргүү хар мал ийм сайхан газар төрсөндөө талархаж яв муу кимийн жүчээний боол минь

Avatar

ҮНЭН 2021-02-18 64.119.20.158

нохойн амьдралаар амьдарч байгаад хүний амьдралаар л амьдрах болно доо

Avatar

Зочин 2021-02-18 139.5.216.177

Хойт Солонгосыг зориуд, муу хэлүүлэх,доромжлуулах зорилгоор бичсэн мэдээлэл байна.Чанга засаглалтай нь үнэн б**х Гэхдээ тийм арчаагүй хүмүүс биш.Туйлын ажилсаг,бүтээн байгуулах чадвартай .Боловсруулаагүй сөөм газар ч байхгүй.Голдуу услагаатай тариалан.Тосгод нь голдуу уулын бэлд 2 давхар байшингууд Хятдын тосгодоос эрс ялгагдана.Хотод хүмүүсээ орон сууцжуулж 20-30 давхар байшин бариад л. Хүндрал нь өөрийн орноо гадаадын дайралтаас хамгаалахын тилд атомын з****г ракеттай болсонд л байгаа б**х

Avatar

Зочин 2021-02-18 192.82.76.167

Ok boomer

Avatar

Зочин 2021-02-18 139.5.216.177

Жинхэнэ нохойн амьдралаар амьдрагсад бол,Монголын архичид.Зэрлэг танхай балмад этгээдүүд. Монголын иргэдийн нилээдийг, ялангуяа залуу үеийг чөлөөт зах зээл ардчилал гэгч энэ аймшигт нийгмийг буруу хөгжүүлж, хүмүүсийг жолоогүй морь шиг тавьснаас ийм арчаагүй байдалд оруулсан. .Ядуурал асар их өсч , баян хоосны ялгаа гаарч байгааг ажиглахгүй байна уу.Хэрэв Монголд багахан байгалийн баялаг заяагаагүй бол бид л жинхэнэ нохойн амьдралтан болох байсан биз.

Avatar

Зочин 2021-02-18 202.9.40.25

Хоёр Солонгос нэгдэж болохгүй. Мөн нэг хэсэгтээ хойд Солонгос улсад хувьсгал ялж болохгүй. Хойдоос олон дүрвэгсэд өмнөдөд очвол гадаадын иргэд ажилладаг олон ажлын байрын тэд булааж авна. Тэгээд ч үндэсэрхэг үзэлтэй учир Солонгос хүнээ л эхний ээлжинд ажилд авна. хоёр тусдаа л байг

Avatar

Зочин 2021-02-18 202.126.89.135

Арчаагүй мал вэ чи, насаараа ажилгүй яваарай чи

Avatar

zochin 2021-02-18 202.126.90.29

zamiin uudeer deer ued ih hoid solongosuud orj irdeg baij bilee 90 eed onii suuleer

Avatar

Зочин 2021-02-18 103.57.95.130

Цөмөөрөө хойд нутаг явья

Avatar

ХЭХЭ 2021-02-18 64.119.20.158

тэг тэг

Avatar

Зочин 2021-02-18 66.181.180.84

Аргагүй шүү дээ Соц нийгэмд бие даан амьдрах хүнийг үзэн яддаг байсан Соц нийгэм бол хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй үгтэй тэнцэнэ

Avatar

Зочин 2021-02-18 139.5.216.177

Одоо дэлхийг, үндэстэн дамжсан том хөрөнгөтний монополи ноёрхож чиглүүлдэг болсон.Чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдэг байхгүй болсон аль хэдийнээ устсан.Харин одоо шинэ социалист нийгэм байгуулахыг орон бүр хичээж болсон.Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлагатай ,ард олноо анхаарсан,тэдний асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг нийгмийг хүмүүс хүсэх болсон. Цөөн хэдэн хөрөнгөтнийг хагартал баяжуулахын төлөө, өөрсдөө гуйлагчин болж,зовж зүдрэхийн төлөө төлөө хүмүүс зүтгэхийг хүсэхээ байжээ.

Avatar

Зочин 2021-02-18 202.55.188.83

Манай хөдөөнийхэнд хотод сурах дүрэм соёлын хичээл сургалтыг энэ шиг заамаар юм байна….маш их соёлын ялгаанаас болж хотод энэ замбраагүй дүрэмгүй байдал үүсчихсэн.

Avatar

Зочин 2021-02-18 103.10.22.40

Yg zuv

Avatar

Зочин 2021-02-18 202.55.188.101

Heleed yuhev, Huduunii orkuudad hotiin soyoliig zaadag 3 sariin surgaltiig albadan hiih heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж