Нийслэл хотын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах, ажил мэргэжлийн онцлогийг сурталчлах, үйлчилгээний ажилтнууд харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Хоёр үе шаттай явагдсан тэмцээнд 3 орны оролцогчид 7 мэргэжлээр 3 өдрийн турш өрсөлдсөний эцэст ялагчид тодорсон юм. Тэмцээний тэргүүн байранд шалгарсан оролцогчийг цом, нэг сая төгрөг, тусгай байр эзэлсэн оролцогчдийг өргөмжлөл таван зуун мянган төгрөгөөр тус тус шагнаж, тухайн оны ажил мэргэжлийн аварга болгон алдаршуулдаг.
2016 оны зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын шилдгүүдийг Нийслэлийн Аялал жуучлалын газраас танилцуулж байна.
Тэмцээний төрөл | Тэргүүн байр | Тусгай байр |
Тогоочийн А1 төрөл |
Б.Бат-Эрдэнэ |
Г.Нанзад |
Тогоочийн D1 төрөл |
Н.Зөнбилэг |
Т.Түвшинжарал Броудвэй ресторан |
Зөөгч |
|
М.Хүдэрбат |
Үйлчилгээний менежер |
М.Одонтунгалаг |
Б.Баясгалан |
Өрөөний үйлчлэгч |
С.Цэрэнханд |
А.Эрдэнэчимэг |
Зочин хүлээн авагч |
Ц.Батчимэг |
Д.Мэндбаяр |
Угаалгын ажилтан |
Б.Цэрэндулам |
С.Энхтуяа |