Өнөөдөр хоёр зах, гурван худалдааны төв нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хоёр зах, гурван худалдааны төв нээгдэнэ

Өнөөдөр хоёр зах, гурван худалдааны төв нээгдэнэ

Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Хөл хорионы хугацаанд хүнсний хомсдол үүсч, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч болохгүй тул хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүдийг нээх учиртай. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ иргэдийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс л хэрэгцээт бүтээгдэхүүнээ авахыг зөвлөж байгаа. Харин томоохон зах, худалдааны төвүүдээр зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж бараа бүтээгдэхүүнээ татан авах боломж олгож байгаа юм. Үүний дагуу өнгөрсөн хоёр хоногт 34 зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс /2021.02.18/ дараах зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээж байна.

  1. Шинэ Сандэй-2 худалдааны төв
  2. Баянзүрх-2 зах
  3. Шинэ сансар зах
  4. Жанжин худалдааны төв
  5. Тумбааш худалдааны төв

Энэ сарын 16-наас үйл ажиллагааг нь эхлүүлсэн зах, худалдааны төвүүд:

  1. Барс-1 зах
  2. Барс-2 зах
  3. Хороолол зах
  4. Орхон зах
  5. Таван-Эрдэнэ зах
  6. Бест зах
  7. Лавай худалдааны төв
  8. Хулхан худалдааны төв
  9. Яармаг зах
  10. Их тойруу худалдааны төв
  11. Бүрд худалдааны төв
  12. Бүрэн плаза худалдааны төв
  13. Мөнх худалдааны төв
  14. Баянзүрх-2 худалдааны төв
  15. Натур худалдааны төв
  16. Жуков худалдааны төв
  17. Эко худалдааны төв
  18. Тэнгэр бөөний төв
  19. Өгөөж зах
  20. Сувдан тав худалдааны төв
  21. 21 худалдааны төв
  22. ЖМЖ худалдааны төв
  23. Алтай худалдааны төв
  24. Энхжин худалдааны төв.

Энэ сарын 17-ноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн зах, худалдааны төвүүд: 

  1. Шонхор зах
  2. Нарантуул-2 зах
  3. Нарлаг дэнж худалдааны төв
  4. Баянгол худалдааны төв
  5. Фермерүүд худалдааны төв
  6. Бэлх зах
  7. Асайт худалдааны төв
  8. Баялаг ундраа зах
  9. Нарантуул өргөтгөл зах
  10. Итгэл худалдааны төв

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж