АНУ-ын өмнөд мужуудад ойрын өдрүүдэд ер бусын хүйтэн болж, их цас орсноос олон сая хүн тог цахилгаангүй болоод байгаа билээ. Дулаан уур амьсгалтай эдгээр бүс нутгуудад 20 гаруй хүн хүйтэн цаг уурын улмаас амиа алдаад байна. Нас барсан хүмүүсийн 10 нь зөвхөн Техас мужийн иргэд байсан ба зарим нь дулаацахын тулд машинаа асаалттай хоносноос болж угаартсан бол зарим нэг нь гэртээ гал түлж байгаад гал түймрийн улмаас амь насааа алджээ. Иймд тус мужийн ард иргэд хотын удирдлагууд руугаа тусламж хүссэн хүсэлт илгээж эхэлсэн байна.
Гэтэл мужид нь ийм харамсалтай хэрэг гараад байхад тус мужийн Колорадо хотын дарга Тим Боид өөрийн фэйсбүүкдээ "Хотын захиргаа, Засгийн газар, эрчим хүчнийхэн гээд ер нь хэн ч та нарт өргүй. Живэх үү, сэлэх үү гэдэг нь та нарын сонголт. Хүчтэй нь үлдэж, сул дорой нь устаж, үрэгддэг юм. Хэрэв чи гэртээ даараад, хэн нэгнийг ирж туслахыг хүлээгээд сууж байвал энэ бол та нарын залхуугийнх. Бас энэ нь магадгүй бүх зүйлийг нь бэлэнчлүүлж сургасан социалист засгийн буруу бодлогын үр дүн. Хэн нэгэнд гомдоллоод суух биш, яг одоо босоод гэр бүлээ хамгаалж, санаа тавь. Асуудлыг биш шийдлийг олж хар" хэмээн бичсэн байна.
Түүний энэ үг олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн бөгөөд удалгүй тэр иргэдээс уучлалт гуйгаад албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. Тэрбээр "Би зөвхөн арчаагүй залхуу хүмүүст хандаж өмнөх мэдэгдлээ бичсэн. Тусламж зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн хүмүүсийг гомдоох санаа надад байгаагүй” гэсэн байна.
Амрикийн өмнөд бүс нутгуудад жилийн турш дулаан уур амьсгалтай байдаг тул орон сууцнууд дулаалгагүй, цахилгаанаас өөр халаалтгүй байдаг аж. Орон нутгийн засаг захиргаа, эрчим хүчний компаниуд иргэдийн цахилгаан хангамжийг богино хугацаанд сэргээж чадалгүй удааж байгаад иргэд бухимдаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-02-18 185.220.101.202
>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу —— https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-18 202.55.188.101
Mash zuv heljee. Baigaliin gamshig bol yag hun amitnii hoguudiig avch yavj baigali uuriiguu tseverledeg
ард 2021-02-18 139.5.219.49
Яанкууд манай малчдаас ирж хичээл авж заалга,,, яаж -50 С -д амьдрах тухай
Зочин 2021-02-18 202.9.40.25
Манай улс нэг хэсэгтээ л нийгмийн чиг баримаатай иргэд рүүгээ чиглэсэн халамжийн бодлого явуулж байгаад аажимдаа ард иргэд нь дасан зохицоод эдийн засгийн хувьд чадалтай болоод ирэх үед хатуу бодлого бармтлах нь зөв. Эс тэгвээс ингэж хүмүүжсэн олон хүн ий амьдрал сүйрэх магадлалтай.
Зочин 2021-02-18 66.181.187.228
нЭГ САНАЛ ХЭЛЬЕ ВАКЦИН ТАРИХ ҮЕД АРХИ УУСАН УУ ЭСВЭЛ 7 ХОНОГТОО ЯДАЖ БИТГИЙ АРХИ УУГААРАЙ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ ЯНЗ БҮРИЙН АСУУДАЛ ГАРЧ МЭДНЭ .
Зочин 2021-02-18 202.9.40.25
Манй улсын байгуула жбайгаа нийгэм бол капиталист нийгэм юм. АН-ын чиг баримтлал бол либерал чиг баримтлал юм. Л.Болд нэг удаа сонинд ярилцлага өгөхдөө " хэн чадж байна тэр хүн амьдардаг нийгэм" гэж хэлж байсан. гэтэл манай АН-ынхнаас хэн нь ч тиймээ бид капиталист нийгэм байгуулж байгаа гэж хэлж байгаагүй.
зочин 2021-02-18 64.119.18.247
Сайн байна уу? Энэ америкчууд капталист, социалист үзлийг зэрэг хөгжүүлдэг бололтой. Эсвэл орчуулгын алдаа юу.
Зочин 2021-02-18 103.26.194.15
Зөв хэлжээ. Монголын залхуучуудад яг ингэж хэлэх цаг одоо болоод байна даа.
би 2021-02-18 202.21.125.150
ЗӨВ Л ХЭЛЖ ДЭЭ
Зочин 2021-02-18 202.126.89.134
эр хүн. машиндаа угаартахыг мэддэггүй, гал түлж чаддаггүй юмнуудад хэлсэн бололтой
Зочин 2021-02-18 66.70.228.168
Энэ хүний хэлсэн үгэнд нэг ч буруу зүйл алгаа.
Зочин 2021-02-18 202.126.90.40
Гоё хэлсэн байна.
Зочин 2021-02-18 139.5.217.10
Mash zov medeelel gargasan bna iim hun Mongold olon baigaasai