"Хүчтэй нь үлдэж, дорой нь үрэгддэг" гэж хэлснийхээ төлөө огцорчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

"Хүчтэй нь үлдэж, дорой нь үрэгддэг" гэж хэлснийхээ төлөө огцорчээ

"Хүчтэй нь үлдэж, дорой нь үрэгддэг" гэж хэлснийхээ төлөө огцорчээ

АНУ-ын өмнөд мужуудад ойрын өдрүүдэд ер бусын хүйтэн болж, их цас орсноос олон сая хүн тог цахилгаангүй болоод байгаа билээ. Дулаан уур амьсгалтай эдгээр бүс нутгуудад 20 гаруй хүн хүйтэн цаг уурын улмаас амиа алдаад байна. Нас барсан хүмүүсийн 10 нь зөвхөн Техас мужийн иргэд байсан ба зарим нь дулаацахын тулд машинаа асаалттай хоносноос болж угаартсан бол зарим нэг нь гэртээ гал түлж байгаад гал түймрийн улмаас амь насааа алджээ. Иймд тус мужийн ард иргэд хотын удирдлагууд руугаа тусламж хүссэн хүсэлт илгээж эхэлсэн байна.

Гэтэл мужид нь ийм харамсалтай хэрэг гараад байхад тус мужийн Колорадо хотын дарга Тим Боид өөрийн фэйсбүүкдээ "Хотын захиргаа, Засгийн газар, эрчим хүчнийхэн гээд ер нь хэн ч та нарт өргүй. Живэх үү, сэлэх үү гэдэг нь та нарын сонголт. Хүчтэй нь үлдэж, сул дорой нь устаж, үрэгддэг юм. Хэрэв чи гэртээ даараад, хэн нэгнийг ирж туслахыг хүлээгээд сууж байвал энэ бол та нарын залхуугийнх. Бас энэ нь магадгүй бүх зүйлийг нь бэлэнчлүүлж сургасан социалист засгийн буруу бодлогын үр дүн. Хэн нэгэнд гомдоллоод суух биш, яг одоо босоод гэр бүлээ хамгаалж, санаа тавь. Асуудлыг биш шийдлийг олж хар" хэмээн бичсэн байна.

Түүний энэ үг олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн бөгөөд удалгүй тэр иргэдээс уучлалт гуйгаад албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. Тэрбээр "Би зөвхөн арчаагүй залхуу хүмүүст хандаж өмнөх мэдэгдлээ бичсэн. Тусламж зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн хүмүүсийг гомдоох санаа надад байгаагүй” гэсэн байна.

Амрикийн өмнөд бүс нутгуудад жилийн турш дулаан уур амьсгалтай байдаг тул орон сууцнууд дулаалгагүй, цахилгаанаас өөр халаалтгүй байдаг аж. Орон нутгийн засаг захиргаа, эрчим хүчний компаниуд иргэдийн цахилгаан хангамжийг богино хугацаанд сэргээж чадалгүй удааж байгаад иргэд бухимдаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж