Ибра Аваргуудын лигт оруулсан гоолынхоо тоогоор Шевченкотай тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Ибра Аваргуудын лигт оруулсан гоолынхоо тоогоор Шевченкотай тэнцлээ

Аваргуудын лигийн ¼ шигшээн хүрээнд өнгөрсөн шөнө Францийн “ПСЖ” клуб талбайдаа Английн “Манчестер Сити”-г хүлээж авсан. Энэхүү тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцсэн. Тэгвэл “ПСЖ” клубын Швед довтлогч Златан Ибрагимович энэ тоглолтод нэг гоол оруулсан билээ.

Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт 48 дахь гоолоо оруулж, Украины алдарт довтлогч Андрей Шевченкогийн амжилттай зэрэгцэж ирлээ. Эдгээр тамирчид 48 гоол оруулсан амжилтаараа Аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчдийн жагсаалтад зургадугаар байрт бичигдэж байгаа юм.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж