"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт өчигдөр /2021.02.17/ явагдаж 120 мянган иргэнээс PCR шинжилгээ авчээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.
Э.БУРАМ
Зочин 2021-02-18 185.220.101.202
— Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld