Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхгүй

Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхгүй

Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийн бэлэн байдалд шилжин, сурагчид 2019-2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явагдаж байна.  

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн байдаг. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм. 

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.02.17/ цахим хуудсаараа дамжуулж "Covid-19 халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас гуравдугаар  сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан" гэлээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
БурууБуруу
18
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж