1.3 тэрбум долларыг хулгайлсан Пёньяны хакеруудыг АНУ-д яллав | News.MN

1.3 тэрбум долларыг хулгайлсан Пёньяны хакеруудыг АНУ-д яллав

1.3 тэрбум долларыг хулгайлсан Пёньяны хакеруудыг АНУ-д яллав

1.3 тэрбум долларыг хулгайлсан Пёньяны хакеруудыг АНУ-д яллав

Олон улсад хулгай, луйврын аргаар банк, санхүүгийн байгууллагаас 1.3 тэрбум ам.доллар салгасан Хойд Солонгосын гурван иргэнийг АНУ-д яллажээ. Тэднийг хараахан баривчлаагүй боловч крипто мөнгөний сүлжээг ашиглан банк, санхүүгийн байгууллагуудад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт ялласан байна. Түүнчлэн тэднийг  2017 онд Их Британийн эрүүл мэндийн цахим сүлжээг хакердаж, орон даяар доголдол үүсгэсэн хэрэгт оролцсон гэж үзэж байгаа аж.

АНУ-ын хууль зүйн яамнаас тэднийг Хойд Солонгосын цэргийн тагнуулын агентлагт ажилладаг гэж үзэж буйгаа мэдэгджээ. Хэрэгтнүүд одоогоор Хойд Солонгост байгаа бөгөөд өөр оронд зорчвол АНУ-д шилжүүлэн авч шүүх гэнэ.

Хэрэгтнүүдийн нэг болох Пак Жин Хюк нь хоёр жилийн өмнө 2014 оны “Sony Entertainment Pictures” компанийг хакердсан хэрэгт буруутгагдан яллагдаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-18 175.38.61.143

Овоо толгойтой нөхдүүд байна даа. Ардчилсан оронд байсан бол тэрбүмтунгууд байх байж дээ.

Avatar

Зочин 2021-02-18 211.36.141.10

pohaha hoorhido alsaas yallaad l suugaad bgmu aahaha..bondgor yaltchgu huchteima

Avatar

zochin 2021-02-18 64.119.19.18

Zov. Mundag zaluus bna. Manaix shig ex ornoosoo xulgai luivar xiigeegui ex ornyxoo toloo mongo olj ajillasan bna

Avatar

Зочин 2021-02-18 192.82.67.63

Путин, Ким Жон Ун, Хятадын Си дарга гээд мундаг юмаа. Манай дарга нар ард олон нь голж чичлээд байхад тэр хамаагүй ээ гээд улам дээшээ зүтгээд л.Түрүүчийн ЕС ууд нь шоронгоосоо гараагүй байхад л улам зүтгээд л. Улс орны болон ард олны амьдрал улам доройтоод л байдаг. Ким Жон Ун хүртэл далан хэдтэй Трампыг айлгаж нааш цааш нь дахин дахин сандаргаж гүйлгээд л мундаг л байгаа шүү.

Avatar

Зочин 2021-02-18 139.5.216.177

Санаа зовмоор малаас дор юм ярьж,юу ч чадахгүй байж, бусдыг муулж, чи хэн вэ гэдгийг нэг бодмоор юм..

Avatar

Зочин 2021-02-18 103.212.117.205

Usa uunees ih deerem hiij , uls ornuudiig deeremdeg shuudee , usad shudarga zuil gej yu baina Biden hurtel sanal hulgailsan baihad , archilal bohirzavaan baihad ,

Avatar

Зочин 2021-02-18 122.201.24.154

Үнэхээр чадвартай мэргэжилтэнүүд бэлтгэн гаргаж чадаж байгаа юм бн!! Ийм хүмүүс бэлтгэдэг болчихсон улсын боловсролын систем ямар дээд түвшинд хүрснийг харуулж бн! Ийм мэргэжилтнүүдтэй улсыг буланд шахах тусам муур байснаа барс болох замд нь оруулж бн гэсэн үг!

Avatar

Зочин 2021-02-18 66.181.161.86

Хулгайч бэлтгэдэг системийг сайн систем гэдэг болж байна уу ? . Үр хүүхдүүдээ хулгайчч болгох нь л дэ .

Avatar

иргэн 2021-02-18 202.179.26.199

өө Яадгийн ямар манай Эх орноосоо Хулгай Луйвар хийсэн Дарга нар шиг биш, Эх орныхоо төлөө Хулгай хийсэн л байна, Үхсэн ч Нэр хүндтэй,

Avatar

Зочин 2021-02-18 66.181.161.86

Толгой бол муугүй л залуус байж . Муу тарган пацааны төлөө зүтгэж байгаад ялтан болхон нь л дэ .
Эрх чөлөөт ертөнцөнд бол хувь заяа нь шал өөр байх байсан даа … Жак Ма шиг баян байх байсанч юм билүү .. Хайран залуус … Нэг л олдох амьдрал шд .

Avatar

Зочин 2021-02-18 122.201.21.22

Хэ цахим хөгжил нэг иймэрхүү манайх цахим яам байгуулна гэл үү

Avatar

Зочин 2021-02-18 192.82.76.167

Huurhiiduu. Uuriin duraar bish tushaalaar ajillasan bailguidee

Avatar

Зочин 2021-02-18 103.57.95.130

Монгол улсын баатар цолоор шагнав

Avatar

Зочин 2021-02-18 64.119.24.222

Chadaltai nohdvvd yum da muusain yankuudin mongiig sain aw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж